antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 19, 2011 Comments are off

Тамхи орчныг хордуулна, Дашдорж парламентыг бохирдуулна

нийтлэсэн Admin

-Архи, тамхиар ард түмнээ хордуулж, үндэстнээ хорлогчдыг ирэх сонгуульд битгий дэмжээрэй гэж уриалга гаргачихад л хангалттай юм биш үү, өрсөлдөгчид нь-

Хууль баталж, ард түмнээрээ мөрдүүлэх гол томилолттой Ц.Дашдорж, хуулийн эсрэг бай­на гэж дуулаад олон хүний дур­гүй, зэвүү хоёр нь хүрсэн байх даа. Ядаж байхад тэр хууль нь архи, тамхины эсрэг байдаг. Мань гишүүн Монголдоо ганц байдаг тамхины үйлдвэрийн эзэн болохоор тэгж л таарна гэж олонхи нь ярьж байна. Архи тамхины асуудал манай улсад гамшгийн хэмжээнд оччихсон байгааг Ц.Дашдорж тэргүүтэй архи, тамхиар ард түмнээ хорлогчид мэдэхийн дээдээр мэ­дэж байгаа. Гэхдээ ард түм­нээс нь илүү амин хувийнх нь ашиг сонирхол төрийн тү­шээ хүнд байж боломгүй ави­рыг нь гаргуулаад байгаа хэ­рэг. Х.Баттулга сайдын са­наа­чилсан хуулийн төслөөр бол архи, тамхины бизнес эрх­лэгчид төрд сууж таарахгүй юм л даа. Ц.Дашдорж мэтийн архи, тамхины үйлдвэрийн жин­хэнэ эздээс эхлээд энэ төр­лийн бизнесээс ашиг хүр­тэг­чид өнөөгийн УИХ-д олон байгаа болохоор сайдын санаа­чилсан хуулийн төсөл гурван ч удаа уначихаад байгаа хэ­рэг. Саяхан УИХ-ын гишүүн З.Энх­болд нэгэн сонинд өгсөн ярилц­лагадаа “Хамгийн сүүлд Засгийн газраас Тамхины ту­хай хуулийг оруулж ирсэн бо­ловч УИХ-аар батлалгүй жил га­руй болж байна. Ний нуугүй хэ­лэхэд “Монгол тамхи Со” гэ­дэг компанийн эзэн, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж энэ хуулийг битгий гаргаач гэж гишүүдээс гуйгаад яваад байгаа. Тийм болохоор УИХ-ын гишүүдийн олонхи нь энэ хуулийг гаргах хүсэлгүй байна. Архи тамхи бол онцгой бизнес. Онцгой тат­вар төлдөг. Тийм болохоор УИХ-аас хол байх ёстой. УИХ, Засгийн газар нь архи, там­хи­тай тэмцэх бодлогоо энэ төр­лийн бизнес эрхлэгчдийн нө­лөө­гүйгээр гаргах цаг нь болсон” хэмээн ярьсан бай­на.  Тэгэхээр Ц.Дашдорж ги­шүүн ан­гийнхандаа аймаар нөлөөл­сөн байгаа биз. Авилга өгсөн үү, яасан мэдэхгүй. Ганц хүний бизнесийг аврахын тулд 76 тө­рийн түшээгийн олонхи нь амаа үдүүлчихсэн байна гээд бод доо. Аймаар байгаа биз.
Ноднин намрын чуулганы төгсгөлд гишүүдийн хуралдаанд оролцсон ирцийн тэмдэглэлийг харлаа. Дөрвөн сарын хугацаанд 156 цаг хуралдсан чуулганы хуралдаанд Говь-Алтайгаас сон­гогдсон Ц.Дашдорж гишүүн ер­дөө л 30-хан цаг суусан байгаа юм. 126 цагийг нь томилолттой, өвч­тэй, чөлөөтэй, хоцорсон гэх үндэслэлээр тасалсан бай­даг. Ц.Дашдоржийн хувийн “Мон­гол тамхи Со” ХХК-ийн ажилт­нууд ажлын цагаасаа ганц­хан минут л хоцроход 200 төг­рөгөөр торгуулдаг гэнэ лээ. Минут тутамд 200 төгрөг гэж тооцвол хөөрхий ажилтан багагүй торгууль хүлээнэ. Харин Ц.Дашдорж гишүүний чуулган тасалсан цаг минутыг өөрийнх нь компанийн ажилчдын хоц­рол­тын торгуультай харьцуулж үзвэл тэрбээр дөрвөн сарын хугацаанд нэг сая таван зуун мянган төгрөгийн торгууль хүлээж таарах нь ээ. Бас “Мон­гол тамхи Со”-д ажлаасаа байнга хоцордог унтаа ажилтны цалинг 20 хувиар хасдаг журамтай. Энэ ч мэдээж Хөдөлмөрийн хуульд заасан арга хэмжээ л дээ. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь баталсан хуулиар. Анхны удаа бол сануулна, хоёр дахь удаа бол цалингийн хувиар торгоно, гурав дахь удаа бол ажлаас хална гэсэн хуультай. Ажилтнуудынх нь тухайд бол энэ хууль яс мөрдөгдөнө. Эр­хэм гишүүний хувьд бол аль эрт “халагдах”-аар шийтгэлтэй гэ­сэн үг. Тэгэхээр “Монгол тамхи Со”-гийнхон торгуулиад шийтгээд байвал Ц.Дашдорж захиралтайгаа барьцсан ч болохоор байгаа биз. Та эхлээд шийтгэлээ хүлээгээд торгуулиа төлчих гэчихвэл болох юм биш үү.
2012 оны сонгуульд архи, пи­во, тамхи үйлдвэрлэгчид ол­ноороо нэр дэвшихээр зэ­хэж буй энэ үед Х.Баттулга сай­дын санаачилгыг олон хүн уухай­лан дэмжсэн ч хууль батлах эрх бүхий эрхмүүд юу гэж өөрсдийнхөө эсрэг кноп дарах вэ дээ. Өнөөгийн парламентад суугаа архи, тамхи үйлдвэрлэгчид, тэднээс ашиг хувь хүртэгчид байж суух газраа олохгүй байгааг нь гайхаад байх юм алга. Жил бүрийн оны эцсээр шилдэг татвар төлөгчид, шилдэг бай­гууллага гээд шилдгүүд хө­вөрч өгнө. Энэ шилдгүүдийн маг­найд архи, тамхины үйлдвэрлэл эрхлэгчид л тодорч байдаг. Монголчуудыг архин далайд живүүлж, архиар угжиж, тамхиар хордуулагчид л хамгийн их орлоготой юм чинь. Их орлоготой юм чинь их л татвар төлнө. Их татвар төлсөн юм чинь шилдэг нь байж таарна. Ийм л тогтолцоо байна. Ард түмнийхээ төлөө ажил хийнэ, хууль батална гэж сонгогдсон Ц.Дашдорж мэтийн эрхмүүд ийм л юм хийж байна даа, сонгогчид минь. Ирэх сонгуулиар архи, тамхиар ард түмнээ хордуулж, үндэстнээ хорлогчдыг битгий дэмжээрэй гэж уриалга гаргачихад л хангалттай юм биш үү, өрсөлдөгч нэр дэвшигчид нь.

С.ТУУЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car