antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 17, 2015 Comments are off

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөж ажиллахыг анхааруулав

нийтлэсэн Admin

zamzasvarУлаанбаатар хотод олон улсын хэмжээний томоохон хурал, чуулган, ирэх онд АСЕМ-ын уулзалт зохион байгуулахтай холбогдуулан бүтээн байгуулалтын тендерийн ажлыг богино хугацаанд чанартай хийх чадвартай, хариуцлагатай компанийг шалгаруулах, компанийн ажилчид, хөндлөнгийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалахад нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар анхаарал тавин ажиллаж байна. Улаанбаатар хотын дулааны шугам хоолойн засварын ажил болон зуслангийн чиглэлийн автозам шинэчлэх ажил ид өрнөж байгаа энэ үед компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарыг чанд мөрдөж ажиллахыг анхааруулж байна.
Жил бүрийн зун, намрын улиралд бүтээн байгуулалтын ажил тэр дундаа барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас болж осол гэмтэл олноор гарч, хүний амь нас эрсддэг тохиолдол цөөнгүй гардаг. Үүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн 75 дугаар тогтоолоор “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг зохицуулах нийтлэг журам” – ыг баталж, мөрдөн ажиллаж байгаа юм. Мөн нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тендерт оролцогчдод “мэргэжлийн хөдөлмөр хамгааллын инженертэй байх бөгөөд үндсэн ажилтан байх”, “Ажилчдын болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг даатгуулсан байх” гэсэн шаардлагыг тавьдаг. Иймд аж ахуйн нэгжүүд хөдөлмөр хамгааллын инженерийг талбайд ажиллуулж холбогдох дүрэм, журам, стандартыг хангуулах, технологийн шинэчлэлтэй холбогдуулан тэдгээрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгч хэвших, хөдөлмөр хамгааллын хувцсаар хангах болон хэрэглэж хэвшүүлэх, туслах ажилтныг мэдээллээр хангах, шаардлагатай тэмдэг тэмдэглэгээ, хашлага хаалтыг стандартын дагуу хийж байршуулах зэрэг анхан шатны шаардлагыг хатуу баримтлах, дагаж мөрдөхийг анхааруулж байна гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car