Баян-Өлгийн аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга хоёр нэгэн зэрэг жиип машинууд авч унажээ. Энэ тухай Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Т.Манкей өөрийн фэйсбүүк хуудсандаа “аймгийн дарга нарын шинэ унаа” гэсэн тайлбараар гайхуулан байж оруулсан байна. Улс орны нийгэм эдийн засгийн байдал тогтворгүй, хүн бүр хямрал ярьж бүсээ чангалж байгаа энэ үед ард иргэдийнхээ итгэлийг авч, өндөр үүрэг хариуцлага хүлээсэн орон нутгийн удирдлагууд ингэтлээ тансаглах хэрэг юун. Харин ч зарим улс төрчид, сайд дарга нар хямралаас үүдэлтэйгээр хаана хаанаа хэмнэхийг уриалж, зардал ихтэй тансаг унаанаас татгалзаж, тэр ч бүү хэл буцааж байхад Баян-Өлгийн хурган дарга нарын сагсуурсан тансаглал иргэд, олон нийтэд таатай санагдахгүй нь мэдээж юм. Өөрсдийнхээ үнэтэй машин тансаг хэрэглээнийхээ дайтай ажлаа сайн хийж, ард иргэдээ тойглодог л байх даа? Ямартаа ч том машинд дуртай, жижиг сэтгэхүйтэй дарга нарын энэ үйлдэл хямралын үед шүүмжлэл дагуулаад байна.
Эх сурвалж: www.newsline.mn
Холбоотой мэдээ
-
zochin (June 16, 2015 3:38:13 pm )
dabartsan garuud be Caihan bileg erunhii saidaa eu bolj bna alaad ug
-
Irgen (June 16, 2015 3:50:32 pm )
Udakhgu ochno tekhed medne henirj be? Gedegiig :lada gedeg mashin medehuu maluudaa terch oldohguu bahsh
-
zochin (June 16, 2015 8:38:26 pm )
teneg hun tom mashin unadag gene shuu
-
Их заргач Шихихутаг (June 16, 2015 10:13:14 pm )
аймгийн ЗДТГ-ын дарга Т.Манкей /УИХ-ын гишүүн Бакейн төрсөн дүү, Цэнгэл сумын Засаг дарга асан үед АН-ыг булшилж, Цэнгэл сумыг МАН-д өгсөн “сайн ах Бакей”-н ачаар албан тушаал дэвшиж гийгүүлсэн нэгэн/ ИТХ-ын дарга Б.Лазатхан, ЗД Дармений араас хутга шаажээ.
-
Дорж: (June 17, 2015 10:18:07 am )
үүнийг авилгатай тэмцэх газрын холбогдох хүмүүс үзэж байгаа гэдэгт найдаж байна.шалгах нь зүйтэй
-
Болд (June 17, 2015 10:30:56 am )
Баянөлгий аймаг эдийн засгийн хямралд ороогүй гэдэгээ харуулах шиг боллоо,Холбогдох хяналтын байгууллага шалгах зүйтэй
-
irgen (June 17, 2015 12:40:33 pm )
Bakeigiin shahaa yabj baigaa daa. Ulgiig ugaasaa oriin hubiin neg kompanii shig bolgoson. tiimees Bakeig ATG shalgah heregtei.
-
èðãýí (June 17, 2015 2:51:06 pm )
Õàéðàí äàðãà íàðûã ìèíü Ò.Ìàíêåé ñàéõàí ÷àäæýý.
Ò.Ìàíêåé á¿õíèéã ÷àäíà. Ç¿é áóñààð àéìãèéí òºëººëºã÷ººð ñîíãîãäñîí Ò.Ìàíêåé àéìãèéí ÇÄÒÃ-í äàðãà áîëñîí, óëìààð Áºõèéí õîëáîî, Òîãûç êóìàëàê õîëáîî, Öýíãýë ñóìûí íóòãèéí çºâëºë ã.ì òºðèéí áîëîí òºðèéí áóñ áàéãóóëëàãûí á¿ãäèéí ýçýí áîëæ, ººðèéí îíõàëäóóëñàí ìàøèíûã óëñûí òºñ⺺ð òºë¿¿ëñýí òîì ýðõòýé õ¿í îäîî óäàõã¿é àéìãèéí äýýä ýðõýíä ãàðàõûã ñàíààðõàëã¿é ÿàõ âý?… -
Anonymous (June 17, 2015 3:38:43 pm )
Өнөөх төсөв байхгүй хүрэлцэхгүй байна гээд цалин тэтгэвэр нэмэхгүй бүсээ чангалж байна бас тэвчих зардал мардал гээд байсан ардчлалын дарга нар ийм их үнэтэй цэнэтэй хоёрын хоёр жийп автомашин унаж тансаглахана уу хаанаас олсон мөнгө вэ төрийн өмчийн хороо аймгийн хурган дарга нар байтугай сайд нарын машинуудыг хил рүү явуулсан гэсэн биз дээ монголд хууль дүрэм гэж байдаг болов уу эдийн засгийн хямрал гээд яриад байгаа төсвийн цалинг зээлээр шахуу тавьж байгаа өнөө үед наад үнэтэй 300 саяын 2 жийп унаж давраад юу болж байнаа өнөөх шилэн данс манс хаа байнаа эрхэмүүд ээ
9 Comments