antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 19, 2011 7 comments

Ялтнууд хорихын удирдлагын хөрөнгөжих хөлсгүй зарц мөн үү

нийтлэсэн Admin

-ХОРИХЫН ДАРГА М.АЛТАН-ОЧИР МЯНГАТ МАЛЧИН БОЛЖЭЭ-

Эрх чөлөөгөө хасуулсан хүмүүсийн хөдөлмөрөөр хөрөнгөжих боломж ганцхан хорихын удирдлагад л байдаг болов уу. Энэхүү боломж бололцоог бүрэн дүүрэн ашиглаж байгаа нь Хэнтий аймгийн 419 дүгээр хорих ангийн удирдлага гэнэ. Тэдний хууль бус ажиллагааг эсэргүүцэн ялтан өлсгөлөн зарлаж, бослого тэмцэл гаргахаа ил далд илэрхийлж байгаа юм. Олон нийтэд ил шахам болсон зарим нэг баримтуудыг мэдээлж байна.

2011 оны арваннэгдүгээр сарын дундуур  тус хорихын орлогч дарга, хошууч С.Мөнхгэрэл болон албан хаагчид  Цэнхэрмандал сумын нутгаас мод хулгайлж яваад үйлдэл дээрээ баригдсан байна. Модны хулгай цагдаад баригдсан  даруйдаа  хэрэг үүсгэсэн хэдий ч Цагдаагийн газрын хэв журмын тасгийн баривчлах байрны дарга, ахмад Ариунсангийн чармайлалтаар машин тэргээ хураалгалгүй өнгөрсөн байна. Цагдаагийн ахмад Ариунсан гэдэг нь хошууч С.Мөнхгэрэлийн эхнэр юм гэнэ.

Туслах прокурор Б.Одгэрэл “Модны хулгайн талаар тодруулахаар ойн байцаагчийг нь дуудчихаад байна” гэсэн бол Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Дорж “Тийм асуудал гарах нь гарсан” гэлээ. Үүнээс гадна тус хорих анги тоосго цохиж зүүн гурван аймгаа хангаж байсан үе бий. Гэхдээ одоо ч гэсэн ялтнуудаар тоосго цохиулж гадагш нь зарсаар байгаа юм.

Хэнтий аймгийн Дадал сумын цагдаагийн тасгийн байрыг барихад тус хорих анги тоосго нийлүүлж байсан байна. Гэтэл тэр барилга нь барьж дуусахаас өмнө дундуураа цуурч чанаргүй тоосгоор баригдсан болох нь тогтоогдсон аж. Тус барилгад зориулан төсвөөс 55 сая төгрөг гаргасан хэдий ч ихэнх хувь нь дарга удирлагын халаасанд орсон байжээ. Хөрөнгө мөнгө завшсан, чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн хэдий ч төд удалгүй хэрэгсэхгүй болгосон гэнэ.

Мөн л энэ хэргийн талаар албаны улсаас тодруулахад “Тийм асуудал гарч байсан. Дэлгэрэнгүй яримааргүй байна” гэсэн юм. Хорихын удирдлага аль хэдийнэ тус аймгийн албан тушаалтнуудтай найз нөхөд болжээ. Тийм учраас цаадуул нь хууль бус үйлдлийг  харсан ч хараагүй юм шиг өнгөрдөг бололтой. Тус хорих анги арав гаруй суурь малтай. Тийм учраас малдаа ихээхэн хэмжээний өвс хадлан авдаг гэнэ.

Халуун намраас эхлээд өвс хадлан бэлдэх ажлыг ялтнуудаар хийлгэсэн аж. Үүрийн таван жингээс харуй бүрий болтол  хадуурын мөр харагдахгүй болтол хадлан хийлгэдэг байсан гэнэ. Ингээд ихээхэн хэмжээний өвс авсан байна. Гэхдээ 18 мянган боодол өвсийг хорихын удирдлага гадагш нь заржээ. Нэг боодол өвсийг 3000 төгрөгөөр бодвол нийтдээ 5,4 сая төгрөг хорихын удирдлагын халаасанд орсон гэх мэдээлэл бий.

Ялтан  эрх чөлөөгөө хасуулсан хэдий ч хөдөлж л байвал ажлын хоног, бага хэмжээний мөнгөн урамшуулал авч байх ёстой. Харин хорихын удирдлага “Хорих ангийн ажилд гарсан тохиолдолд урамшуулал олгохгүй” гэдэг байна. Үүнээс гадна хорих анги олон мянган малтай. Хорихын удирдлага хэдхэн жилийн дотор малждаг, баяждаг уламжлалтай гэнэ. Тус хорихын дарга М.Алтан-Очир эхнэрийн хамт Хэнтий аймагт ирээд таван жил болж байгаа юм билээ.

Гэтэл өдгөө мянган малтай. Мал нь хорогддоггүй, цас зуданд яадаг ч үгүй. Хорихын дарга М.Алтан-Очир тавхан жилийн дотор мянган малтай болсон нь нэн сонирхолтой санагдана. Аминых нь малыг хоригдлууд малладаг. Энэ хорих анги хэзээнээсээ эхлээд малын хулгайгаар ял авсан ялтныг шилж сонгон хөдөө гаргадаг аж. Тэрний хүчинд 419 дүгээр хорих ангийн мал “Төмөр сүрэг” болсон байна.

Бас нэг уламжлал гэмээр зүйл бол Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын удирдлагын малыг Хэнтий аймгийн хорих ангийн ялтнууд маллаж байсан. Тухайлбал генерал Гарамжилаас гадна Х.Уламбаярын  малыг хариулж байсан юм билээ. Мал нь нуга нуга өсдөг   болохоор албан тушаалнууд ялтнуудаар харуулах сонирхолтой байдаг болов уу. Хорихын дарга М.Алтан-Очирын мал сүрэг Хар зүрхний хөх нуур хавьцаа оторлож байгаа сураг байна лээ.

Хорих ангийн  малын дарга Ням-Очир л гэхэд хоёр мянган малтай болоод зогсохгүй өдгөө газар газрын хурдан морьдтой уяач болсон байх юм. Ер нь хорихын удирдлага амины малаа ялтнуудаар маллуулах нь зөв гэж үү. Гэмт хэрэг хийсэн ялтнуудаар ажил хийлгэх нь зөв. Харин тэр ажлын хөлс хорихын удирдлагын амьжиргааг  дээшлүүлэх үйл хэрэгт зарцуулагдаж  болохгүй. Амь насаараа дэнчин тавин найм дахь хоногтоо өлсгөлөн зарлаж буй ялтан С.Баатаржав ийм л зүйлийн төлөө тэмцэж байгаа хэрэг. Түүний гаргасан өргөдөл гомдлын талаар Хэнтий аймгийн хууль хяналтын байгууллагуудаас асуулаа. “Үнэний ортой зүйлүүд бий, шалгаж байгаа” гэсэн юм.

Зарим нэг хоригдлын яриагаар ялтан С.Баатаржав хорихын дарга М.Алтан-Очирыг хэлсэн үгэндээ хүрсэнгүй хэмээн өлсгөлөн зарласан гэх. Хэдэн сарын өмнө С.Баатаржав чанга дэглэмтэй хорихоос дэглэм буурч ирсэн ялтанд сэрээний ишээр хутгалуулсан байна. Тэгээд хорихын дарга М.Алтан-Очир дээр орон “Бид хоёр адилхан зовж яваа улс. Би хэл ам хийж найзыгаа ял нэмүүлмээргүй байна” гэсэн аж. Тухайн үед хорихын дарга М.Алтан-Очир зөвшөөрч тохиролцсон гэнэ. Гэтэл төд удалгүй нөгөө ялтанд ял нэмүүлэхээр урьдчилан хорих төв рүү илгээсэн байна.

Туслах прокурор Б.Одгэрэл “Тийм яриа болсон юм билээ” гэж байсан. Ялтан С.Баатаржав хорихын даргын нэлээн “но”-г мэдэж байгаа учраас барьцаалан тэмцсэн бололтой. Энэ бүхнийг хорихын дарга М.Алтан-Очироос асуухад “Мэдэхгүй, тийм зүйл байхгүй” гэж байсан. Төрийн албан хаагч худлаа мэдээлэл өгөх хуульд нийцэхгүй гэдгийг мэдэж баймаар.  Түүний Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газарт ажилладаг Пүрэвсүрэнгийн хамаатан гэдэг утгаараа сэхүүн, дээрэнгүй гэх яриа ажилтны дунд ч байсан юм.

Хорихын дарга М.Алтан-Очир “Хорих ангид ялтан өлсгөлөн зарлахад тооцдоггүй” гэсэн юм. Бидний мэдэхээс гадаад дотоодод  олон шоронд ялтнууд өлсгөлөн, суулт зарлаж байсан. Харин үүнийг Хэнтий аймгийн  хорих ангийн удирдлага “Дотоод журам зөрчсөн” гэж үзэж байгаа бололтой. “Авлигач”, “Хүний эрхийг зөрчигч”, “Эрүүдэн шүүгчид” гэх мэт үгтэй лоозон барьж дотоод журам зөрчсөн  ялтан С.Баатаржавыг дэглэм дээшлүүлэхээр болж байгаа юм.

Хорихын дарга М.Алтан-Очирын мэдэл тус хорихоос гадна Хэнтий аймгийн Цагдаагийн газрын урьдчилан хорих төв нь байдаг. Тэр газрынх нь тухай мэдээлэл ч тасрахгүй байлаа. Урьдчилан хориход сэжигтнүүдэд  цагдаагийн ажилтнууд  хүнсний зүйл зардаг, зурагт үзүүлэхдээ 3000 төгрөг авдаг. Эргэлтээр ирсэн хоолыг харгалзагч нар нь булаагаад идчихдэг ч гэх шиг. Ийм ярианууд олон сонсогдоно. Хорих ангийн хөнгөн ажилд очиход 200 мянган төгрөг авлигад өгдөг гэсэн мэдээлэл бий. Орон нутгийн хэвлэлд энэ талаар дурдан “Хэнтийн хориход шалгалт хийж өгөхийг” хүсч байсан аж.

Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор Б.Одгэрэл “Ялтнуудаас хорихын албан хаагчидтай холбоотой мэдээлэл их ирдэг. Зодсон, дэглэсэн гэх зэрэг гомдлууд ирдэг юм. Тэр бүр нотлогдоод байдаггүй. Сүүлийн жилүүдэд Хэнтий аймгийн хорих ангитай холбоотой гомдол, мэдээлэл их гарах боллоо. Үүнээс үзвэл хорих ангийн ажил зарим нэг талаараа доголдоод байгаа бололтой” гэсэн юм. Ялтнуудын хөдөлмөрөөр хөрөнгөжих хандлага бий болсон учир тус аймгийн хорих ангийг “Алтан-Очир даргын хувийн хорих анги” хэмээн ил далд ярих болсон билээ. Айлын жорлон дүүрсэн ч, адуу мал төхөөрсөн ч, зуух пийшин халахгүй байсан ч, нохой муур элбэгшсэн ч, хянагчийн гутлын өсгий муудсан ч, халтиргаа гулгаа үүссэн ч нэргүй зарц ялтан очдог  байдал хэзээнээсээ байсан. (Төр засгийн зүгээс ялтны таван зардлыг даадаг байтал хорих ангийн ажилчид ялтнуудыг мөнгө олох хэрэгсэл гэж ойлгодог жишээ баримтууд цөөнгүй бий)

Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар шинэчлэгдэх гэж чармайж байна. Алдаж эндсэн залуусыг нийгэмшүүлэхийн тулд тодорхой ажлууд хийж байгаа билээ. Тэр дундаа хорих ангиуд хэвлэл мэдээллийн байгууллагадад  үүдээ нээсэн. Хэнтий аймгийн хорих ангийн тухайд хэвлэл мэдээллийн сургаар харуул хамгаалалтаа сайжруулж, ялтнуудаас гар утас эрж хэн нэгэн мэдээлэл өгчих вий гэхээс эмээж буй бололтой байсан.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • fossil romania (February 18, 2014 11:05:22 pm )

    Pretty! This has been an extremely wonderful post. Thank you for supplying this info.

  • marmaris transfers (February 19, 2014 12:11:22 am )

    Excellent article. I will be dealing with some of these issues as well..

  • Viagra (February 19, 2014 3:24:47 am )

    I have been taking Tramadol for a while now and want to know what are the side-effects. How about Liver or Kidney damage?.

  • Viagra (February 19, 2014 4:17:27 am )

    Hi! I just want to give you a huge thumbs up for your excellent information you have got right here on this post. I am returning to your blog for more soon.

  • Reviews (February 19, 2014 4:38:52 am )

    That is a great tip particularly to those fresh to the blogosphere. Simple but very accurate information… Many thanks for ***ring this one. A must read post!

  • DUI (February 19, 2014 8:44:12 am )

    Very good info. Lucky me I discovered your site by accident (stumbleupon). I have saved as a favorite for later!

  • herbalife (February 19, 2014 10:06:34 am )

    Its like you read my mind! You seem to know so much about this, like you wrote the book in it or something. I think that you could do with a few pics to drive the message home a bit, but instead of that, this is wonderful blog. A great read. I’ll definitely be back.

antalya rent a car