antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 15, 2015 12 comments

Налайхын захирагчийн сонгуульд тунаж үлдсэн хоёр

нийтлэсэн Admin

20150615111754-Untitled-4Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр Налайх дүүрэгт хот байгуулж, хотын захирагчийг сонгох сонгуулийг зарласан. Нийслэлийн дагуул хот Налайхын захирагчийн сонгууль өчигдөр боллоо. Хотын захирагчийн сонгуульд 9150 өрхийн 23215 иргэн санал өгөх ёстой байсан. Үүнээс 10540 нь буюу сонгогчдын 51 хувь нь саналаа өгчээ.

Налайх хотын захирагчийн сонгуульд нийтдээ найман хүн нэр дэвшсэн. Үүнээс Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш. Хаан 30.9 хувь, бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүү 20.3 хувь, Д.Батбаатар 16.7 хувь, Д.Цогоо 9.9 хувь, Н.Мандуул 5.2 хувь, Б.Ганболд 4.4 хувь, Г.Болдбаатар 2.9 хувь, 7-р хорооны Иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшигч Б.Баяндэлгэр 9.3 хувийн санал авсныг албаны хүмүүс мэдээлж байна.

Хуульд зааснаар нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 50+1 хувь нь саналаа өгч байж захирагчийн сонгууль хүчин төгөлдөр болно. Энэ шаардлага хангагдсан. Харин саналаа өгсөн хүмүүсийн 51 хувийн дэмжлэгийг авсан нэр дэвшигч Налайх хотын захирагч болох ёстой. Гэвч найман нэр дэвшигчийн аль нь ч дээрх шалгуурыг хангасангүй. Иймээс хамгийн олон хүний санал авсан Шаравхааны Хаан, Цэдэнбалжирын Минжинхүү нарын дунд энэ долоо хоногт багтаан дахин сонгууль явуулахаар боллоо.

Ц.Минжинхүүгийн танилцуулга

Төрсөн он: 1974 онд Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт төрсөн.

Ам бүл: 5.

Боловсрол: Дээд, Дулааны инженер, Бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй.

Ажлын туршлага: 1997-2004 онд Налайх Дулааны станц ТӨХК-д Засварын болон Ерөнхий инженер

2004-2008 онд Налайх дүүргийн Засаг даргын орлогч

2010-2012 онд Эрчим хүчний газарт Захиргаа, удирдлагын хэлтсийн
дарга

2013 оноос одоог хүртэл Нийслэлийн Худалдан авах ажиллагааны
газарт Хэлтсийн дарга, Ахлах мэргэжилтэн.

Сонгуульт ажил: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч 2004-2008 он.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Эрчим хүчний

Ш.Хааны танилцуулга

Төрсөн он: 1962 онд Налайх хотод төрсөн.

Ам бүл: 3.

Боловсрол: Дээд, Механик инженер мэргэжилтэй.

Ажлын туршлага: 1988-2003 онд Налайхын их уурхайд малтагч, инженер

2013 оноос одоог хүртэл Налайх дүүргийн Хангамж үйлчилгээний
төвийн дарга

Сонгуульт ажил: Налайх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, тэргүүлэгч гишүүн.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (June 15, 2015 4:32:54 pm )

    2 bar4 uldse3n bndaa. jinhene bar hot bolgoh yuym bn.

  • Eej (June 15, 2015 6:07:34 pm )

    Arxi ogchmongo taraaj b j luibary j garsan ulcudad daxi sanal ogoxulsuud xed baix bol .. Er ni ym shudarga zob baibal. Zvgeeysen . Chadvargvi dargaat yax yum. Tvrvvchiin b lgiig zailuuj chadaxgv baij ..databgin songuld irts vrdexgvi . 50-100000-g arxichid yduuchuudad. 1 xvnd ogch bai ta 2- n xen mongtgi ni l xeden jvn tsugluul j biz . Gexdee bas. 50%-d xvrex ergelstseeteidge

  • Anonymous (June 16, 2015 8:46:15 am )

    Ц.Минжинхүү бол дажгүй залуу, дэмжиж байна.

  • Anonymous (June 16, 2015 9:08:03 am )

    ENE 2 XOEYLAA XVMVVST MONGO OGCH OORSDIIN OMNOOS SONGUULID ORUULSAN NI VNEN SHVV …

  • Uurhaichin (June 16, 2015 9:17:01 am )

    Haanig demjinee shudraga zaluu. Minjinhuugiin ard Enkhtaivan baigaa. Oligarhiin gar hol bolson Hun Nalaikh hot in zakhiragch baij Nalaikhchuudaa Haanig demjeerei.

  • Uurhaichin (June 16, 2015 9:19:09 am )

    Haanig demjinee shudraga zaluu. Minjinhuugiin ard Enkhtaivan baigaa. Oligarhiin gar hol bolson Hun Nalaikh hot in zakhiragch baij taarahgui!!!!!!!!! Nalaikhchuudaa Haanig demjeerei.

  • angiin ah (June 16, 2015 1:37:17 pm )

    Minjee bayar hurgie,minii duu mundag shuu,4 dehi udriin songuulid barag l yalsan um shig bna,ah tootsoj uzlee,tsaashdiin chin ajild amjilt husie

  • Zochin (June 16, 2015 10:04:48 pm )

    За тэрч юул бол до! Ке ке ке

  • Zochin (June 16, 2015 10:07:32 pm )

    Хааныг дэмжнээ. Амжилт..

  • Zochin (June 16, 2015 11:41:33 pm )

    Минжинхүүг дэмжиж байна. Ирээдүйтэй залуу шүү. Шударга, ноён нуруутай, багаар ажиллах чадвартай, хамт ажиллахад түшигтэй байдаг.
    Минжээдээ амжилт хүсье.

  • Anonymous (June 17, 2015 10:10:08 am )

    haand bolovsrol alga.

  • zochin (June 17, 2015 11:02:54 am )

    nalaihiin bvh uurhain gazar companuudiin medeld baidag, haanii yarad baigaa uurhaig XAAH bish uurhain gazriin ezed oorsdoo ashiglan

antalya rent a car