Нийслэлийн ИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан билээ.
Улмаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тавдугаар сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийг энэ сарын 14 – ний өдөр буюу маргааш зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Налайх дүүрэгт улсын бүртгэлд бүртгэлтэй 22172 сонгогч байгаагаас сонгуульд оролцох эрхтэй 20263 сонгогч байгаа аж.
Маргааш 07.00-22.00 цагийн хооронд сонгуулийн санал хураалт явагдах бөгөөд сонгогчид өөрийн харьяа хэсгийн хорооны санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ ирж, Налайх хотын Захирагчийн анхдугаар сонгуульд оролцох боломжтой.
Холбоотой мэдээ
-
Eegii (June 14, 2015 9:12:51 am )
Мэргэжлийн хяналтын дарга байхдаа зөндөө идэж ууман, худлаа гар шүү хүмүүсээ!!
1 Comment