Монгол Улсын Засгийн газрын XXXVI ээлжит хуралдаан ирэх долоо хоногийн даваа гарагт буюу 2015 оны зургаадугаар сарын 15-ны 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
| № | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
| 1. | “Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай” Марракешийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл | У.ХҮРЭЛСҮХ |
| 2. | Хөрөнгө гаргах тухай | С.БАЯРЦОГТ |
| 3. | Ерөнхийлөгчийн Япон Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай* | Л.ПҮРЭВСҮРЭН |
| 4. | Ерөнхий сайдын АНЭУ-д хийсэн айлчлалын дүнгийн тухай* | Л.ПҮРЭВСҮРЭН |
| 5. | Энэтхэг Улсын Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай | Л.ПҮРЭВСҮРЭН |
| 6. | Болгар Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай | Л.ПҮРЭВСҮРЭН |
| 7. | Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай | Л.ПҮРЭВСҮРЭН |
| 8. | Монгол, Японы зөвлөлдөх уулзалтын тухай | Л.ПҮРЭВСҮРЭН |
| 9. | “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай | Ж.ЭРДЭНЭБАТ |
| 10. | “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан” Улсын Их Хурлын тогтоолын төсөл | Ж.ЭРДЭНЭБАТ |
| 11. | Хөгжлийн банкны тухай хуулийн төсөл* | Ж.ЭРДЭНЭБАТ |
| 12. | Хууль сахиулахын их сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай | Д.ДОРЛИГЖАВ |
| 13. | Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл* | Д.ДОРЛИГЖАВ |
| 14. | Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай* | Д.ДОРЛИГЖАВ |
| 15. | “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн тухай | Д.ЦОГТБААТАР |
| 16. | Ой тэмдэглэх тухай* | Л.ГАНТӨМӨР |
| 17. | Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл | Р.ЖИГЖИД |
| 18. | “Чингис хаан” олон улсын нисэх буудлын талаар авах зарим арга хэмжээний тухай* | Н.ТӨМӨРХҮҮ |
| 19. | Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл* | Д.ЗОРИГТ |
| 20. | Бусад асуудал* | Ч.САЙХАНБИЛЭГ |
| Танилцуулах асуудал | ||
| 21. | Сангийн сайдын гадаад томилолтын тухай | С.БАЯРЦОГТ |
| 22. | Мьянмар Улсын гадаад хэргийн сайдын айлчлалын дүнгийн тухай | Л.ПҮРЭВСҮРЭН |
| 23. | Сангийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай | Ж.ЭРДЭНЭБАТ |
Холбоотой мэдээ
Comments are closed.
