antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 13, 2015 Comments are off

Улаанбаатарт 28 хэм дулаан байна

нийтлэсэн Admin

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Газар тариалангийн нутгаар хална.

2015 оны зургаадугаар сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи говийн нутгаар зүүн өмнөөс, зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 19-24 хэм, Увс нуурын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.   26-28 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 хэм дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



2015 оны зургаадугаар сарын 14-нөөс зургадугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Зургаадугаар сарын 14-нд баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд, 15-нд төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр,16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Их нууруудын хотгор болон говийн нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 17-нд баруун зүгийн нутгаар сэрүүснэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car