Өнгө өнгийн лаа өөр өөр хүслийг бэлгэддэг.
Улаан өнгийн лаагаар хайртыгаа мэргэлж, хайр дурлалын асуудлаа шийдэж болно.
Ногоон өнгийн лааны гэрэлд хөрөнгө мөнгөө арвижуулах хүслээ шивнэж, азтай гэрээ хэлэлцээр, ажил албаны хэтийн төлвөө зөгнө.
Шар лаа нь нэг ёсондоо нарны эрчим хүчийг тээгч.
Иймээс уйтгар гунигт автан, идэвхгүй байх үед тань шар лаа тусална. Та аяндаа л хүч чадал хуримтлагдан, сэтгэл санааны байдал дээшилж, сэргэлэн цовоо болж буйгаа мэдэрнэ.
Хүрэн лааны гэрэлд гэр бүлийн аз жаргал, хангалуун сайхан амьдралын талаар мөрөөд.
Хөх өнгийн лаа таны хичээл сурлага болон ажил үйлсэд тань тусална.
Ягаан өнгө нь бие организмын хамгаалалтын хүчийг идэвхжүүлэх тул та бусдын элдэв явуулга, хорон санаанд автахгүй байж чадна.
Та орон гэрээ бохир эрчим хүчээс цэвэрлэхийн тулд #цагаан өнгийн лааг асаагаарай. Энэ лаагаа барин гэр дотуур тойрон явах хэрэгтэй.
Холбоотой мэдээ
Comments are closed.