Манай улсын барилгын салбарт нэрд гарсан, гараагvй олон компани байдаг. Эдгээр компанийн барьсан орон сууцны барилгууд
чанартайгаасаа чанаргvй нь олон гэдгийг оршин суугчид нотолно. Vvний нэг жишээ нь єнгєрсєн долоо хоногт Хан-Уул дvvргийн XV хороонд баригдсан 13 давхар бvхий орон сууцыг барьсан “Тэнгэрлэнд” ХХК-ийн барилга гэрчилж буй юм.
Ийн хэлэхийн учир нь ганц єдрийн борооны ая даагаагvй чанаргvй барилгын талаарх мэдээлэл буруу ташаагаар цахим ертєнцєєр тарсан юм. Тухайлбал, “Алтай констракшн ХХК”-ийн “Нархан” хотхоны 65 дугаар байрны 13 давхрын гаднах пасадны хєєсєнцєр, шавардлага ховхорч унан оршин суугчдын бухимдалыг тєрvvллээ гэсэн мэдээлэл зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл уг барилга нь “Алтай констракшн ХХК”-ийн “Нархан” хотхоны 65 дугаар байр биш байжээ гэсэн vг. Энгийн иргэд болоод холбогдох мэргэжлийн байгууллагуудыг хvртэл тєєрєгдvvлэн, “Алтай констракшн” ХХК-ийн нэр хvндийг багагvй унагаад авсан уг явдал харагдах орчин хязгаарлаж, бєєр бєєрєєр нь нийлvvлэн барьдаг барилгын компаниудын талбай булаалдах дайны уршгийг утгаар нь харууллаа. Ганцхан єдрийн бороонд барилгын хойд талын 5х8х0.10 хэмжээтэй /4 м3/ гадна пасадны хєєсєнцєр шуудхан хууларч буй нь барилгын чанар ямар тvвшинд явж буйг харуулсан хэрэг болсныг олон нийт онцолж байна.
Уг vйл явдал нь олон нийтийн анхаарлыг татахаас гадна тухайн байранд оршин сууж буй хvмvvсийн уур бухимдлыг тєрvvлэх болсон юм. Єєрєєр хэлбэл, єнєєдєр чанаргvй барилга барьсан “Тэнгэрлэнд” ХХК-ийн буруутай vйл ажиллагаас болж орон сууцны vнэд єєрчлєлт орох вий гэсэн айдас оршин суугчдын дунд бий болоод байна гэсэн vг. Харин єнгєрсєн амралтын єдрєєс хойш “Алтай констракшн” ХХК-ийн байртай андуурч, сєрєг мэдээлэл тvгсээр байхад “Тэнгэрлэнд” компанийн зvгээс єнєєг хvртэл ямар нэгэн тайлбар хийхгvй байгаа нь асуудлыг ихээхэн нууцлахыг зорьсон бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бол МХЕГ-аас “Тэнгэрлэнд” ХХК-ийн барьсан уг байранд шалгалт явуулж эхлээд байгаа аж.
Тэгэхээр тєрийн байгууллагууд уг асуудалд анхаарлаа хандуулж, “Тэнгэрлэнд” ХХК-ийн зvгээс чанаргvй барилгынхаа талаар албан ёсны тайлбар хийж, болж буй vйл явдалд ямар хариуцлага хvлээхээ мэдэгдэх нь зvйн хэрэг.
Ямартай ч “Алтай констракш” компанийн зvгээс доорх тайлбарыг єгсєн юм. Тодруулбал, “Манай хотхоны зvvхэн талд “Тэнгэрлэнд” ХХК-ийн 13 давхар нэг блок барилга баригдсан. Тус барилгын гадна дулаалгын фасадны ажил чанаргvй хийгдэж дээрхи асуудал vvссэн. Гэтэл манай компанийн барилгыг олон нийтэд чанар муутай баригдсан хэмээх ташаа мэдээлэл тараагдаж буруу ойлголт єгсєнд гомдолтой байна.
“Нархан” хотхон нь 2005 онд ашиглалтад орсон бєгєєд одоо болтол захиалагчдынхаа урмыг єчvvхэн ч хугалаагvй билээ. Нэмж хэлэхэд дээрх барилгыг Мэргэжлийн хяналтын ерєнхий газар болон бусад холбогдох байгууллагууд шалгаж байна. ” хэмээсэн юм. Ямартай ч сvvлийн єдрvvдэд бороо ихээр орж байгаа нь зарим зам, барилгын чанарыг шалгаж байна. Харин байгалийн гэнэтийн шалгуураар Тэнгэрлэнд” ХХК-ийн 13 давхар чанаргvй болох нь тогтоогдлоо. Єнгєрсєн сард Баянгол дvvргийн 14 дvгээр хорооны 12 давхар 16 дугаар байрны зvvн талд “БИ ЖИ БИ ЖИ” компани барилга барьж, тус байрны хажуугийн vерийн даланг нурааснаас болж тус байр нурах аюулд хvрсэн талаарх мэдээлэл одоог хvртэл оршин суугчдыг айдас тvгшvvрт оруулсан хэвээр байгаа.
Тэгвэл эдгээр оршин суугчдын айдас хvйдэс дарагдаагvй байхад дахин нэг барилгын гаднах пасадны хєєсєнцєр, шавардлага ховхорч унасан нь харамсалтай.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
зочин (June 09, 2015 11:57:37 am )
барилгын төсөвт үнэлгээ үндэслэлгүй тогтоогдсон барилгын компаниуд ашиг цөм хийдэг нь хахуулийг жинхэнэ утгаар нь дэвэргэж монголын хөдөлдөг хүн бүр хахуулчин болохын төлөө улайрч байгаа энэ үед ажлын чанар ойлгомжтой шүү дээ
-
zochin (June 09, 2015 12:28:19 pm )
30-40CM-n zuzaantai blokor zuwhun munguni tulu huni ami ayulgui baidlig anhaarch bodolchu.tegeed mash undur barilga. manaihan ami nasa bodolstoroi mood mongoloor duusdag gedeg ehnese nad setgelge chin ewropin ornuudad hostrogdoj bna udahgui bair uneguideh tsag ireh bh da.
-
zochin (June 10, 2015 6:19:46 am )
Nogoo ih yneleed baidag hetryylsen ynetei bairnuud chin zaas , hoos niilyyleed naasan bairnuud um bizdee.!!??
3 Comments