Нийслэлчvvд зуны эхэн сараас 21 метр урт угсраа автобусаар “гангарна” хэмээн онгирч байсан. Тэгвэл Нийслэлийн тєрийн ємчит нийтийн тээвэр болох “Автобус-1”, “Автобус-2”, “Автобус-3” компанийн жолооч, кондукторууд ажил хаяснаар бидний хэдэн монголчууд 30 минутаас илvv хугацаагаар автобус хvлээж, арайхийж ирсэнд нь шахцалдан суух болсоор хагас сарыг ардаа vдлээ.
Дээрх компаниудын жолооч, кондукторууд анх зєвхєн цалин нэмэхийг шаардаж байсан ч єдгєє удирдлагуудаа суудлаас нь буулгахаас нааш ажил хаялтаа зогсоохгvй хэмээн мэдэгдэж байна.
Учир нь, дээрх байгууллагуудын удирдлагууд ажил хаялтад оролцож буй хvмvvст хэрээс хэтэрсэн дарамт шахалт vзvvлж байгаа гэнэ.
Биднийг “Автобус-1” компани дээр очих vед бухимдсан жолооч, кондукторууд, сvрийг vзvvлсэн хамгаалагч залуус, мєрдєс зvvсэн хэдэн нєхєд угтсан юм. Тэд ажил хаялтад оролцож буй 1200 гаруй жолооч, кондукторуудыг хашаанаас хєєж гаргаад, хаалган дээрээ ийнхvv хамгаалалт гаргасан аж. Гэвч ажилчид бууж єгєлгvй, хашааны гаднаас хашхирч, шаардлагаа тавьсаар байна.
Энэхvv ажил хаялт эхлэх vеэр жолооч, кондукторууд сардаа 700 мя 000-1 200 000 тєгрєгийн цалин авдаг гэсэн шуум нийгэмд тархсан. Ингэснээр “муусайн жолооч нар даварчихаж, ийм хэмжээний цалин авдаг бол автобус баръя, кондуктор хийе, тэднээр дутахгvй дараагийн хvмvvсийг нь ажиллуул” гэсэн яриа цахим ертєнцєд єрнєж, ажил хаягсдад дургvйцлээ илэрхийлэх хvн олон байсан юм. Ийнхvv хэтэрхий задарсан мэт харагдаж байсан нийтийн тээврийнхний єнєєдрийн байдал тун ядруу байна.
Vvрийн 05 цагаас vдшийн 24 цаг хvртэл ажиллаад гар дээрээ 450-500 мянган тєгрєгийн цалин авдаг 1200 гаруй жолооч, кондуктор хариуцлагын даатгалгvй, нийгмийн асуудлаа шийдvvлэх боломжгvй, єнгєрсєн тавдугаар сарын цалингаасаа сохор зоос ч авч чадалгvй гудамжинд гараад байхад Нийтийн тээврийн нэгтгэлийн дарга Ц.Одонтунгалаг “Э.Бат-Vvлийг байхад та нар намайг яаж ч чадахгvй, надтай заргалдаад та нар юу олж долоох юм” гэгчлэн ажил хаягчдыг тавлаж сууна.
Энэхvv эрхэмсэг хатагтай бол улсын заан Бумбаярын гэргий гэдгийг энд сануулахад илvvдэхгvй биз ээ. Тиймдээ ч тэрбээр ажил хаясан ажилчдаа элдвээр тохуурхаж, тансаг оффистоо тухалж, бєхчvvдээр хамгаалуулан аархаж суугаа нь энэ бололтой. Тэр ч бvv хэл, єєрийнх нь удирдлагын арга барилыг шvvмжилсэн 200 орчим жолооч кондукторыг шvvхэд єгєєд ч амжсан нэгэн. Ажил хаялтад оролцогсод энэ талаар “Бидний цалин анх тийм ч бага байгаагvй. Харин автобус компаниудыг нэгтгэснээр цалин маань vнэхээр бага болсон. Vнэндээ амьдрах аргагvй боллоо. Дээр нь удирдлагууд маань биднийг нутаг, усаар нь ялгаж харьцах гэх мэтээр дарамт шахалт их vзvvлдэг. Анх бид цалин нэмэхийг л шаардсан. Ємнє нь авч байсан цалингаа авахыг хvссэн. Гэтэл єнгєрсєн хугацаанд Ц.Одонтунгалаг дарга бидэнтэй нэг л удаа уулзсан. Хvнийхээ хувьд биднээс уучлалт гуйна гэж бодсон. Тэгсэн “Ажил хаясан чигээрээ насаараа эндээ хатаарай, та нар” гэж хэлсэн.
Энэ удирдлага хvний vг мєн vv. Тэр тусмаа сэхээтэн хvний амнаас гарах vг яав ч биш. Энэ бvх зvйлээс шалтгаалж бидний шаардлага єєрчлєгдсєн. Цалингийн асуудлаа тvр хойш тавиад удирдлагаа огцруулах нь зєв юм байна гэж бид vзэж байна. Ажилчдаа гэсэн сэтгэлтэй, ажлаа сайн мэддэг хvнээр удирдуулмаар байна. Одоогийн энэ удирдлагуудтай хамтарч ажиллаж чадахгvй. Тиймээс энэ хvнийг л ажлаас нь чєлєєлж єгєхийг л хvсч байна. Бид удирдлага хэзээ солигдож, цалин нэмнэ тэр цагт л ажил хаялтаа зогсоох болно” гэж байсан юм.
Тэгвэл єнгєрсєн мягмар гаригт НИТХ дахь МАН-ын бvлгийн зарим гишvvн “Автобус-1” болон “Автобус-3” компаниар зочилж, нєхцєл байдалтай нь танилцсан. Ажил хаялтад оролцож буй жолооч, кондукторуудтай уулзаж, санал бодлыг нь сонссоны дараа НИТХ дахь МАН-ын бvлгийн дарга Д.Амарбаясгалан “Манай намын зvгээс та бvхнийхээ эрх ашгийг хамгаалж ажиллах болно. Та нарын зvгээс хэд хэдэн шаардлага тавьж байгаа юм байна. Нэгдvгээрт, Хотын даргыг автобус баазуудыг нэгтгэж “нэгтгэл” болгосон нь бодлогын хувьд алдаатай, хоёрдугаарт мэргэжлийн бус хvнийг захиралаар нь томилсон. Ингэснээр энэхvv салбарын бодлого алдагдаж байна” гэжээ. Иймээс одоогийн удирдлагаа огцруулахыг шаардсан байна. НИТХ дахь МАН-ын бvлгийн зvгээс хотын даргад шаардлага хvргvvлж, ажлын гурав хоногийн дотор энэхvv асуудлыг шийдэж єгєхийг хvсэх болно. Тvvнчлэн бvрэн эрхийнхээ хvрээнд НИТХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, улсын тєсєвт суугдаагvй 6.6 тэрбум тєгрєгийг суулгах асуудлыг ч хєндєх болно” гэсэн билээ. Энэ дагуу НИТХ дахь МАН-ын бvлгийн зvгээс дээрх асуудлыг ажлын гурав хоногийн дотор шийдэж єгєхийг Хотын дарга Э.Бат-Vvлээс хvсч, шаардлага хvргvvлсэн байна. Тэгвэл “Автобус II” компанийн ажилчид єнгєрсєн баасан гарагт ажил хаялтаа зогсоож, ажилдаа орсон. Харин єнгєрсєн бямба гарагт “Автобус I”, “Автобус III” компаниуд ажил хаялтаа нэг мєр зогсоож хэвийн ажиллаж эхэлсэн гэдгийг Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтны vйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдлээ. Тэгэхээр цалин нэмж, удирдлагаа солих хvртэл ажил хаялтаа vргэлжлvvлнэ хэмээн том дуугарч байсан жолооч, кондукторууд ийнхvv “даварсан” удиудирдлагууддаа бууж єглєє. Учир нь, ажил хаяж, жагсах нэг хэрэг боловч 1200 гаруй ажилчдын ард буй гэр бvлийн хоногийн хоол тасарч мэдэхэд хvрээд байгааг тэд ойлгосон бололтой.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
2015/06/08 (June 08, 2015 3:54:29 pm )
ulsin avtobusnuud uuriin 5 udshiin 24 tsag hurtel yavlaa yuu bitgii anduursan yum bicheed baigaarai setguulch guai
1 Comment