antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2015 Comments are off

Өнөөдөр зарим худалдааны төвүүд амарна

нийтлэсэн Admin

zahuud1Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр буюу өнөөдөр бүх нийтээр спортыг дэмжих “Улаанбаатар –Марафон” Олон улсын марафон гүйлтийн тэмцээн, “Автомашингүй өдөр” зохион байгуулагдах болсонтой холбогдуулан Иргэдийг “Улаанбаатар–Марафон”–нд чөлөөтэй, идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зарим томоохон  худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийхээр боллоо.
Нийслэлийн Засаг  даргын “Худалдаа үйлчилгээний зарим байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай” А/468 дугаар захирамжаар  Баянзүрх дүүргийн “Нарантуул”, “Өгөөмөр”, “Нар мон”, “Сандей плаза”, Чингэлтэй дүүргийн “Бөмбөгөр 1”, “Бөмбөгөр -2”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдийг өнөөдөр ажлыг цагийн хуваарьт заасан амралтын өдөрт шилжүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
Энэ захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нар, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газарт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car