2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 336 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 255 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 13 бүртгэгдэж 2 хүн нас барж, 19 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 05, 2015 3:04:31 am )
Засаг терее согтуугаар машин барьж болно гэж байгаа юм уу юм л болохоор журамлалаа осол хэргээс сэргийллээ гэхийн энэ чинь согтуу машин барьж болно гэж ойлгогдож байна ш дээ дууриах дуртай АМЕРИКТ чинь архи уусан хунийг эрхий нь хасаад шоронд хийдэг юм шуу дээ
-
хххх (June 05, 2015 3:50:13 pm )
мянгатаа түмэнтээ торгоод эрх хасаад энэ төрлийн зөрчил буурсан нь хаана байна Согтуугаар машин жолоодсон тохиолдолд унаж явсан машиныг нь хурааж улсын орлого болгох хэрэгтэй Ганц машинаас эрдэнэт хүний амь нас эрүүл мэнд хэрэгтэй баймаарсан Согтуугаар машин жолоодож болохгүй гэсээр байтал зориуд санаатай ууж байгаа нөхдүүдэд хатуу хандах хэрэгтэй шүү дээ Ямар санамсар болгоомжгүйгээс зөрчил гаргаж байгаа хэрэг биш шүү дээ Хүний эрх гэдгээр далимдуулж согтуугаар машин жолоодож байгаа нөхдүүдийн толгойг илж баймааргүй байлтай Үүний цаана эд хөрөнгө амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа гэм зэмгүй иргэдийнхээ эрх ашгийг юунаас илүү дээдэдэлтэй байтал согтуучуудын толгойг хэдий болтол илэх гэсэн хэрэг вэ
-
Anonymous (June 06, 2015 3:31:20 pm )
БҮГД УИХ-ын ГИШҮҮД ҮҮ
3 Comments