antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2015 1 comment

Солонгост амьдарч буй монголчуудад Коронавируст халдвараас сэргийлэхийг анхааруулжээ

нийтлэсэн Admin

solongosБНСУ-д Коронавируст халдвар (MERS-CoV) бүртгэгдэж, өчигдрийн байдлаар 30 хүн өвчилж, хоёр хүн нас бараад байна. Анх өвчилсөн өвчтөн нь Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Араб, Катар улсаар аялах явцдаа халдвар авсан байх магадлалтай гэсэн мэдээлэлтэй байгаа юм.

Коронавируст халдвар (MERS-CoV) нь хүнээс хүнд амьсгалын замаар дамждаг, хүнд явцтай, нас баралт өндөртэй, шинэ халдварт өвчин юм.

Өнөөдөр тус улсын ерөнхийлөгч Паг Гинхэ шуурхай хурал зарлан энэхүү халдварын тархалтад онцгой анхааран, яаралтай арга хэмжээ авахыг холбогдох яам, эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болголоо. Мөн 230 гаруй сургуульд түр хугацаагаар хөл хорио тогтоох /каринтин/ шийдвэр гаргаад байна.

Иймд тус улсад суралцагч, ажиллаж амьдарч буй нийт монголчууддаа Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

Үүнд:

-Онцын шаардлагагүй бол олон хүн цугларсан, олон нийтийн газраар явахгүй байх
-Гараа сайтар савандаж угаах
– Маск буюу амны хаалт байнга хэрэглэх
-Биеийн эсэргүүцэл сайжруулах, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх
– Зэрлэг амьтадтай харьцахгүй байх
– Амьтны захаар явахгүй байх
– Халуурах, ханиалгах, бие загатнах, амьсгалахад төвөгтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (June 05, 2015 12:37:46 pm )

    udahgui buh uls solongostoi hilee haana. tegeel bugd ovchnoor uhne. ovchin tarah amarhan uls baihgui yu. mongolchuud butsdaggui n sonin yum. tiim ih solongsot hairtai yum boluu. mongotei bolomjtoi bol tur gadaada baisan n olziitei

antalya rent a car