Ардчилсан нийгэм бий болоод даруй 25 оныг ардаа орхиж, энэ л цаг үед өсч өндийсөн улстөрийн хүчин бол Ардчилсан нам. Гэтэл АН өнөөдөр 25 насыг зооглосон ч эрийн цээнд хүрэх нь бүү хэл чөдрийн морь дөхүүлэх хэмжээнд ч очоогүй гэдгээ удаа дараа харууллаа. АН-ынхан хоёрхон удаа төр барьж байгаа царай нь энэ. 1996 оны сонгуулиар шинэ нийгмийн уур амьсгалд сонгогч олон шинэ улстөрийн хүчинд итгэл өгснөөр АН ялалт байгуулсан. Харин тэд дөрвөн ч засгийн газраа унагаж, Монгол Улсын эдийн засаг болон нийгмийн амьдралд хямрал нүүрлүүлсэн. Тэр тусмаа улстөрийн хямрал жинхэнэ утгаараа нүүрлэсэн. Ерөөсөө Ардчилсан нам төрийн эрхэнд гарахаараа нам дотоодын самуун дэгдээж, хоорондоо алалцдаг нь энэ хүчинд тогтсон жишиг мэт болов.
Энэ л үед “казиногийн” гэх хэрэг мандаж, гишүүдээ шоронд хорьж, зарим нэг нь нас барав. Нам дамжсан олигархи бүлэглэлийн ил далд ажиллагаа бүр ч гаарч, нэгнээ муучлах улмаар баривчлах хорих ажиллагаа ч замбараагаа алдсан түүхтэй. Тийм ч учраас ард түмэн 2000 оны сонгуулиар тэдэнд “онцмуу” дүн тавьж, сонгуулийн дүн гарахад АН-аас ганцхан Ж.Наранцацралт агсан УИХ-д сууж байсан түүхийг уншигч та сайн мэдэж байгаа. Ард түмэн тэднийг төр барих бүү хэл түлээ ойртуулах насанд хүрээгүй байна гэж үзсэн хэрэг. Үүнээс хойш 12 жилийн дараа АН-ыг одоо л нэг эрийн цээнд хүрсэн хэмээн найдаж ард түмэн сонгосон.
Улстөрийн талбарт хорь гаруй жил зүтгэсэн Н.Алтанхуяг АН-ыг авч сонгуульд орсон. Тиймээс “шинэчлэлийн” хэмээх Засгийн газраа байгуулж, юун түрүүнд нам дамжсан олигархи хэсгээс салах ажиллагааг алсуур нь явуулсан. Тиймдээ ч зарим нэг урьд өмнийн хамтрагчаа жийсэн хэрэг байх. Энэ л үеэс бусад улстөрийн хүчинтэйгээ халаас нэг байдаг нөхдүүдийн цухал төрж, Н.Алтанхуягаар оролдож эхэлсэн нь өнөөдөр улам л ил болж байна. Өнөөдөр Н.Алтанхуяг хэдийгээр огцорсон ч гэсэн нэгэнт эхлүүлсэн үзэл санаагаа орхиогүй бололтой. Эсвэл намынх нь нөхөд түүнээс ихэд айж байгааг бас ойлгож болохоор. Яагаад гэхээр өнөөдрийн энэ олон баривчилгаа нь түүнийг илтгэнэ. Үнэн хэрэгтээ түүний ахлах зөвлөх байсан Л.Гансүхийг баривчилж, зохиомол хэрэг үүсгэж байгаа нь түүнийг дарж авах л санаа шүү дээ. Үүний дараа “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурийг баривчлан хорьсон нь ч үүнтэй холбоотой.
Нам дотроо нэлээд хүчирхэг фракцийг тэргүүлдэг түүний нэр нөлөө Ерөнхий сайдын суудлаа өгснөөс хойш нам дотооддоо улам өсч байгааг уур амьсгалаас харж болно. Тиймээс улам дарж авахын тулд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бололтой. Үнэн хэрэгтээ Н.Алтанхуягаас АН ихэд айж байгааг харж болно. АН-ын бүхий л ажиллагаа түүний эсрэг чиглэж байгаа мэт боловч гишүүд дэмжигчид болон ҮЗХ тэр чигээрээ Н.Алтанхуягийг дэмжээд эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар гэхэд л түүний хүргэн дүү Г.Дэнзэнг баривчлан хорилоо. Г.Дэнзэнгийн тухайд ид шуугиан дэгдэж байх үед Н.Алтанхуяг ч “Дэнзэн бол манай өнөөгийн нийгмийн золиос болсон залуу” хэмээн өмөөрч байв. Гэтэл Г.Дэнзэнг Германаас ирээд удаагүй байхад нь АТГ-аас гэр оронд нь гэнэтийн нэгжлэг хийн, нярай хүүхэд, нялх биетэй эхнэрийнх нь нүдэн дээр баривчлаад аваад явсан. Ер нь Н.Алтанхуягийг дарж авахын тулд эргэн тойрных нь хүмүүсийг гөрөөлж эхэлсэн анхны тохиолдол энэ биш. Жил орчмын өмнө Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг АТГ-ынхан мөн л хуурч гэнэдүүлэн баривчилсаныг би дээр дурдсан.
Тодруулбал, түүнийг юм асууж тодруулах нэрээр АТГ-ын мөрдөн байцаагчид дуудан шүүхийн ямар ч тогтоолгүйгээр УИХ-ын гишүүдийн нүдэн дээр баривчилж авч явсан байдаг. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ асар их хэмжээний мөнгийг завшсан хэмээн буруутгаж, шалгасан ч үнэнд гүйцэгдээд ирэхээрээ ямар ч аргаар хамаагүй яллахаар улайрч байгаа юм.
Ерөөсөө улстөрд хэлэх үгтэй хийсэн ажилтай хүмүүсийг эдийн засгийн бүлэглэлийн ашиг сонирхлын дагуу баривчилдаг нь олон нийтэд тодорхой болж эхэлж байна. Аргаа барсан Д.Дэнзэн “Намайг Н.Алтанхуягийн хүргэн дүү болсон гэдгээр л элдвээр оролдож байгаа болохоос бус хийсэн бүтээсэн ажлыг минь огт ярихгүй байна, уг нь би АН-д олон шинэ ажлыг эхлүүлсэн, одоо ч зарим нь төр засгийн хэмжээнд хэрэгжээд явж байгаа” хэмээн гомдоллож байх вэ дээ. Ийм л зарчмаар тэд ажиллаж байгаа нь харамсалтай.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Я.Батсуурийг ч яг л ийм аргаар баривчилсан.
АТГ улстөр бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлын үүднээс ийн ажиллаж байгааг өнөөдөр олон хүн мэдэх болсон. Тиймээс гэм зэмгүй хүмүүст ял өгөх, ямар нэгэн хэлбэрээр арга хэмжээ авах юм бол хатуу тэмцэнэ гэдгээ хэдийнээ сануулаад эхэллээ.
Э.Мөнх
Холбоотой мэдээ
-
Хамгийн үл бүтэх хүн (June 04, 2015 10:31:20 am )
Одоо л жинхэнэ эзэн нь тодрох нь. Улс төр дэх хамгийн их идэж уусан, будлиан тарьдаг, арын хаалга, танил талаар ажлаа явуулдаг хүн бол энэ Алтанхуяг. Жирийн гудамжинд яваа хүн бол мэдээж мэдэхгүй л дээ. Ямар сайндаа л АН дотор “Алтангадас” гэж нэг хачин фракци байгуулсан нь дандаа идэж уухын донгтонгууд дүүрээд тэр фракцийг “Алтангэдэс” гэж байхав. Түүнээс гадна энэ фракцид дандаа хуйвалддаг, хор найруулагчид болсон тул МАН, МАХН-ын “Алтангудас” гэж нэрлэхэв. Ер нь энэ хүн улс төрд байхдаа дандаа хуйвалдаан, хор найруулгаар ажлаа явуулж ирсэн. Эрх мэдэлд хүрэхээрээ л чацаргана, энэ тэр гээд төрийн мөнгөөр хувийнхааа бизнесийг цэцэглүүлдэг. Ерөнхий сайд болсон үедээ дандаа ойр дотныхоо хүмүүст улсын мөнгө идэх бололцоо тавьж өгдөг. Өөрөө далдуур тэр мөнгөнөөс нь авдаг. Төрийн сангийн захирал байгаад мөнгөний хэрэгт ороод ажлаасаа больсон Пүрэвсүрэн бол энэ хүний шавь, нүүрсний мөнгөнөөс идсэн Гансүх энэ хүнийг Ерөнхий сайд байхад зөвлөх нь байсан, дотны найз нь, Цэвэр агаар сангийн Хүрэлсүх мөн л энэ хүний намынх нь доторх нөхөр нь, одоо мөнгөнийхөө хэргээр шоронд буй. Хүргэн Дэнзэн нь бас л мөнгөний хэрэгээр одоо шалгуулж буй, охин Саранзаяа нь Сангийн Яаманд байхдаа аавынхаа эдгээр найз нөхдөд улсын мөнгийг гаргахад нь тусладаг байгаад нэг хэсэг мөрдөгдсөн. Ер нь энэ хүн дандаа арын хаалга, арга заль хэрэглэсэн хүнд их дуртай. Тийм хүмүүсийг буруу зүйлдээ ашиглаж болно гэдгээ мэддэг учраас зориуд тийм хүмүүсийг эрх мэдэлд тавьдаг. Иргэдээ та нар санаж байгаа бол энэ Алтанхуяг буухаасаа 5-6 сарын өмнөөс учиргүй шургуу ажиллаж эхэлсэнийг. Хагас, бүтэн сайнгүй ажиллаад унасан. Мань эрийн ойр дотны хүмүүсийг АТГ шалгаад ирэх үеэс тэгсэн юм. Тэгээд ард түмэнд хандаад Засгийн газар ажил хийх гэхээр АТГ ажиллуулахгүй байна гэсэн мессэж өгч хэлсэн. Тэр үед учиргүй сандраагүй. Одоо л учиг өөр рүү ойртох тусам үнэхээр сандарч эхэлж байгаа. Одоо мань эр намдаа хандарч эхэлж байна. Хараад байгаарай. Ерөнхийлөгч дээр, мөн намынхаа нөхөд дээр 90-ээд онд би ардчилалд ийм тийм гавъяа байгуулсан гээд уйлан дуулаад гүйж яваа. Ер нь их зальтай нөхөр. Өвгөн Ламбаа, сумоч Батбаяр гээд ямар чадваргүй, боловсроллгүй хүмүүсийг дэмждэг. Ингэдэг нь зохих шалтгаантай. Тэд нар нь дандаа үл бүтэх зүйлийг нь амжуулж өгдөг. Ер нь их муу санаатай. 20-иод жил ханилсан эхнэр хүүхдээ орхиод гадаад явсан хүний залуу эхнэрийг аваад суусан. За энэ ч яахав хувийн асуудал, ер нь хэр хуншгүй хүн болохыг харуулахын тулд энэ баримтыг хэллээ.Хуучин эхнэр нь МУИС-д Монгол хэлний сургуульд ажиллаж байсан. Энэ ч үнэхээр хамаагүй л дээ. Гол нь улсад учруулсан хохирлыг нь тооцвол үстэй толгой арзаймаар. Аймшигтай их идэж уусан даа. Ийм хүн заавал зохих шийтгэлээ хүлээх ёстой.
-
иргэн (June 04, 2015 11:01:58 am )
Н.Алтанхуяг чинь нүүрсчин Лүймэдийн Гансүхтэй эгч дүү хоёрыг авсан базууд. Нөөцийн махны бүх мөнгийг ууталж, махны үнийг хөөргөдөж, мах худалдах түр цэг байгуулах нэрээр газарын луйвар хийж барлига барьдаг Гэрэлхүү чинь Алтанхуягийн хүргэн,түүний дүү Шинэхүүг дээрх баз Гансүхийгээ байгаль орчнны сайд байхад Богд уулын дархан газрын даргаар тавиулж Дархан газрыг зарж дуусгасан гээд ярихад барагдахааргүй их нүгэлтэн . Шоронгоос өөр ирээдүйгүй хүн шүү дээ.
-
зочин (June 04, 2015 12:03:38 pm )
Нүгэлт луйварчдыг сайн шалгаж хариуцлагыг үүрүүл, АН-ынхан гэж ямар ховдог, хомхой юмнууд цугларсан юм бэ, улсын хууль дүрэм ч тоож байгаа юм алга, ард түмнээс ичиж айх зүйл бүүр алга, хотын дарга нь гэхэд л 11 тэрбумыг хүүдээ өгнө гээд л, юун улс орныг удирдах вэ, намаа ч дотор нь захирч чадахгүй байж,
-
Иргэн (June 04, 2015 12:15:14 pm )
Э.Мөнх гэгч этгээд хэний хатгаасаар хамар доор хагархай гэж их мэдэгчийн дүр эсгэж Норовын Алтанхуягийг өмөөрмөөр аядаж байгаа юм бэ. Алтанхуяг энхийн цагаан тагтаа юм уу. Амаа мэдэж хуцаарай.
-
монголчууд (June 04, 2015 3:21:24 pm )
алтанхуягийн бөгсийг долоогч Мөнх гэдэг хошногны цаас юугаа ч мэдэхгүй баасны хүүдий явдаг жорлон чинь их өмөөрч гэнэ.Үнэхээр идэж уугаад улс орныг дампууруулаад ах дүү,үр хүүхэд,найз нөхдөөрөө нийлээд идэж уучихаад хулгайлж,луйвардаж,нууж хаасан тэр их мөнгөө хууль ёсных болгуулах гээд өршөөлийн хууль санаачилаад УИХ-аар батлуулах гээд амьсгаа нь дээр гачихаад гүйлдээд байгааг нь ард түмэн харж байна.
-
vv (June 04, 2015 3:29:23 pm )
бүгдийг сайн шалга АТГ сайн ажиллаж байгаа шүү
-
zochin (June 04, 2015 7:06:35 pm )
sain dotroo holoo jiilts. odoo udakhgui ta narin ARDCHILSAN NAMIN UE ONGORLOOSH DE. ENE ZALUU HOORKHII BN DA. IDEEGUI EKH ORNOO HUDALDAAGUI HUN TORD BNU.ARDCHILALAAR DALIMDUULJ OLON SAIKHAN ZALUUCHUUDIG ZOLIOSOLOOSH DE. ARDCHILSAN HAMIN ZAKHIALGA ENKHBOLD DORLIGJAV ERDENE TA NAR BOLIOOCH ICHEECH.
7 Comments