Монгол Улсын Ерєнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компанийн зарим удирдлагуудтай Оюутолгойн далд уурхайн бvтээн байгуулалтыг vргэлжлvvлэх гэрээнд гарын vсэг зурах ёслолд оролцсноос хойш 15 хонож байна. Ч.Сайханбилэг сайдын “Рио Тинто” компанийн Зэс, нvvрсний группийн Гvйцэтгэх захирал Жан-Себастиан Жактай найрсгаар гар барьж байгаа зураг дэлхий дахинд тvгсэнээс хойш асар удалгvй “Монголын Засгийн газрын 2022 онд эргэн тєлєх бондын ханш эхний худалдаагаар 3.125 хувиар єсч 92.375 цент болсон бол Монголын Худалдаа, хєгжлийн банкны єнгєрсєн долоо хоногт 105.1/106.1 центийн ханшаар гаргасан Засгийн газрын баталгаатай, 2020 онд тєлєгдєх 9.375 хувийн хvvтэй 500 сая ам.долларын бондын ханш ганцхан єдрийн дотор бараг гурван хувиар єссєн байна. Монголын Худалдаа, хєгжлийн банкны энэ бондын ханш тавдугаар сарын 12-нд гаргаснаас хойш даруй тав гаруй хувиар єсєєд байна” гэсэн мэдээлэл санхvvгийн томоохон биржvvдээр тарж, Монгол Улс хєрєнгє оруулагчдын итгэлийг дахин татаж эхлээд байгаа. Энэ бол мэдээж сайн дохио. Харин Монгол Улсын Ерєнхий сайд Ч.Сайханбилэг єєрийн биеэр байлцаж, “Эрдэнэс Монгол” компанийн Гvйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гvйцэтгэх захирал Д.Ганболд хоёрын “Рио Тинто” компанийн Зэс, нvvрсний группийн Гvйцэтгэх захирал Жан-Себастиан Жак нартай vзэглэсэн Оюутолгойн далд уурхайн бvтээн байгуулалтын нэмэлт хєрєнгє оруулалтын тєлєвлєгєєний талаар манай зарим хэвлэл мэдээллээр жаахан андуу, ташаа мэдээлэл тараад байгаа нь хожим асуудал дагуулж ч болзошгvй.
15 хоногийн ємнє vзэглэсэн тєлєвлєгєєгєєр бол зарим хэвлэлд гараад байгаа шиг зургаан тэрбум ам доллар шулуухан Монголын эдийн засагт ороод ирэхгvй. Дээрх тохиролцоогоор Оюутолгойн далд уурхайн бvтээн байгуулалтад шаардлагатай нэмэлт хєрєнгє оруулалт болох 4,7 тэрбум ам. долларын асуудлыг шийдсэн болохоос зарим хэвлэлд мэдээлэгдээд байгаа шиг зургаан тэрбум ам.доллар шулуухан Монголын банк санхvv рvv цутгах тухай ямар ч ойлголт байхгvй нь бодит vнэн юм. Товчхондоо “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компанийн удирдлагууд Оюутолгойн баялгийг дэлхийн банк, санхvvгийн томоохон 15 байгууллагад барьцаалаад 4.7 тэрбум ам. долларын зээл босгох гэж байгаагаа л Монголын Засгийн газраар хvлээн зєвшєєрvvлжээ гэж ойлговол зохино. Харин дэлхийн банк, санхvvгийн томчуудаас Оюутолгойг барьцаалан зээлэх тэрхvv 4.7 тэрбум ам.долларын хvv нь 4,215 хувь байх юм. Нєгєєтэйгvvр энэ єрийн 34 хувь нь шууд Монголын Засгийн газарт ногдоно. Єнєєдєр Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн анхны хєрєнгє оруулалтын зээлийн хvv, тєлбєрт єдєр нэг сая ам.доллар тєлж байгаа. Тvvнчлэн энэ мєнгє монголын санхvvгийн салбарт огтхон ч хvртээлгvйгээр, гадаадад байршиж, тvvгээрээ эргэлдэнэ. Учир нь анхнаасаа Оюутолгойн гэрээнд нийт баялгийн борлуулалтын орлогыг Монголд байршуулахгvйгээр заачихсан. Оюутолгойн хєрєнгє оруулалтын явцыг шалгасан манай ажлын хэсэг нэмж зээл авах шаардлагагvй, ємнєх 3,4 тэрбумын хэтрэлт гvний уурхайг ашиглалтад оруулахад хангалттай гэсэн дvгнэлтээ аль эрт гаргачихсан. Харин Оюутолгойн нийт баялгийн 80 хувь нь агуулагдаж байгаа далд уурхайд зориулагдах 4.7 тэрбум ам. долларыг УИХ-аас асуулгvй, Монголын асуудлыг яагаад алс холын Эмиратад шийдсэн учраа Ерєнхий сайд Ч.Сайханбилэг УИХ дээр тайлбарлах нь дамжиггvй.
Єнєєдрийн байдлаар УИХ-ын нэр бvхий 17 гишvvн “Оюутолгойн далд уурхайн нэмэлт хєрєнгє оруулалт 4.7 тэрбум ам. долларыг дур мэдэн шийдсэн” асуудлаар Ерєнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаар гарын vсгээ зурчихаад байгаа. Тэдний зvгээс Дубайд гарын vсэг зурсан дээрх тєлєвлєгєєг “Монголд яагаад зурж болоогvй юм, энэ ажиллагаа нь Засгийн газар Vндсэн хууль зєрчиж, УИХ-аас далдуур ийм алхам олонтаа хийж байгаагийн нэг” хэмээн ширvvхэн эсэргvvцэл vзvvлж эхлээд байгаа. Томоохон асуудал дагуулах нь тодорхой болоод байгаа Оюутолгойн уурхай єнгєрсєн 2014 онд 805.7 мянган зэсийн баяжмал ачуулснаас 189 мянган тонн нь цэвэр зэс байж. Єнгєрсєн жилийн зэсгийн дундаж ханшаар бодоход энэ нь 1.2 тэрбум доллар болж. Алт 19.5 тонн авсан. Энэ нь дэлхийн зах зээлийн дундаж vнэлгээгээр 880 сая доллар болно. Харин дээрх хоёрыг нийлvvлбэл, хоёр тэрбум ам.доллар буюу 3.6 их наяд тєгрєгийн борлуулалт хийсэн байна. Vvнээс татварт хамгийн их буюу Ашигт малтмалын нєєц ашигласны тєлбєрт 111 тэрбум тєгрєг тєлсєн байна. Нийтдээ 300 тэрбум тєгрєг татварт тєлж. Vvнээс єрєндєє аваад Монгол Улсад 100 хvрэхгvй сая ам. доллар орж ирсэн нь тодорхой болсон. Харин “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компанийн удирдлагын зардалд vvнээс их мєнгє гарсан гэгдээд байгаа. Тэгвэл энэ 2015 онд дээрх хэмжээнээс арай их 820 мянган тонн зэсийн баяжмал ачуулна гэсэн урьдчилсан тооцоолол хийгээд байгаа. Vvнээсээ 310-320 тэрбум тєгрєгийг татварт єгч, єрєє авна. Товчхондоо Оюутолгойн нийт борлуулалтын 4-5 хувь нь л Монголд vлдэж байгаа нь тодорхой болсон. Энэ бvхнээс дvгнэлт хийвэл Оюутолгойн хєрєнгє оруулалт анх 2,4 тэрбум ам. доллар байснаа 7,0 тэрбумаар нэмэгдэж гурав дахин єсчээ. Нєєц ашигласны тєлбєр 10 хувь байснаа 0.0 болж 100 унав. 30 жилийн дараа ашиг авах байснаа 100 жил болж 3,3 дахин єссєн байна. Татвар бараг авахаа больсон. Тєлєєгvй байсан 130 сая долларыг 30 болгож хассан. Єнєєдєр Оюутолгой Монгол Улсад хvчин тєгєлдєр мєрдєгдєж байгаа хууль дvрмээс гадуур долоон тєрлийн татварын хєнгєлєлт эдэлж байгаа. Ордыг ашиглаад дуусахад Монгол Улс ямар хэмжээний єртэй vлдэх нь тодорхойгvй. Оюутолгойн гэрээ анхны гэрээгээр Монгол Улс 2021 оноос ашгаа хvртэж эхлэх байсан боловч Дубайд vзэглэсэн гэрээгээр есєн жил хойшилж, 2030 оноос ашиг хvртэж эхлэх нь тодорхой болсон. Товчхондоо Оюутолгойг тойрсон асуудлууд илvv дутуу хачир, нэмэлтгvй ийм л байгаа юм.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Сар (June 03, 2015 10:49:01 am )
Еренд оруулж байж Баярладаг хумуус манай улсаас еер байдаг болов уу
-
Zol (June 03, 2015 12:25:12 pm )
Undsen huuli zorchij gadaadad hiisen geree huchinguishdee
-
Бат (June 03, 2015 1:55:16 pm )
Нэг алхам урагш-Браво чинь, хоёр алхам буурчээ-Ашиг нь
-
зочин (June 04, 2015 10:35:00 am )
ер бид одоо яах ёстой вэ арайчдээ
4 Comments