Эрүүгийн цагдаагийн газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд заасан “Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг”-тэй тэмцэх, “Гулгаа массаж” гэх нэрээр бусдын биеийг үнэлүүлж байж болзошгүй гэмт үйлдэлд цохилт өгөх зорилгоор Баянгол, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт энэ оны 05-06 дугаар сарын хооронд ЭЦГ-аас харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагуудтай хамтарсан шалгалтыг зохион байгуулсан байна.
Тус арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Фамилий”, “Скай массаж”, “Аle House”,“Ever Green” болон “Их ид” зоогийн газрын доор байрлах саун, массажны газрууд, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хот” зочид буудлын доор байрлах саун, массажны газар, “Тайгер” зэрэг саун массажны газруудад ашиг олох зорилгоор эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж, орогнуулж байсныг илрүүлэн нийт 24 орчим биеэ үнэлэгч охид, эмэгтэйчүүд, тэдгээрийн биеийг үнэлүүлдэг гэмт этгээдүүдийг олж тогтоож, харъяа дүүргийн цагдаагийн хэлтсүүдшалгалтын ажиллагааг явуулж байна.
Дээрх газруудыг өмнө нь удаа дараа хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан ч хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байсан байна.
Биеэ үнэлэгчдэд болон секс үйлчилгээ авч буй этгээдүүдэд хүлээлгэх эрүүгийн болон захиргааны хариуцлага хангалтгүй байгаа нь биеэ үнэлэх асуудлыг өөгшүүлж, энэ төрлийн гэмт хэрэг таслан зогсоогдохгүй, далд байдлаар улам идэвхжсээр байна.
Б.Анир
Холбоотой мэдээ
-
уншигч (June 02, 2015 2:46:42 pm )
заваан сэжгийн шулман эмсүүд ийм балиар юмнууд эр эм гэхгүй бөгсний бузар болсон байгаа тэгээд балиараа мэдэхгүй амьтны гэмгүй сайхан үрстэй очоод суудаг байх даа ёо ёо сэжиг зэвүү хоёр зэрэг хүрчихлээ
-
умбаа (June 02, 2015 4:14:00 pm )
НИЙГЭМ ИЙМ БОЛГООД БАЙНА ШҮҮ ДЭЭ ХҮН БҮР АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ МӨНГӨ ТӨГРӨГТЭЙ АЖИЛЫН БАЙРТАЙ БОЛГООД ӨГВӨЛ ЭНЭ САЙХАН МОНГОЛ ОРОНДОО ЮУ Ч ХИЙСЭН БОЛОХ ТАЛ БНА ДЭЭДЭС НЬ СУУДАЛАА ОЛОХГҮЙ БОЛ ДООДОС НЬ БИЕ ҮНЭЛЖ МӨНГӨ ОЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ ДЭЭ
-
Балган (June 03, 2015 1:34:39 pm )
Засаг дарга Бат–үүл 2012-2016 оны өөоийн мөрийн хөтөлбөртөө оруулсан “Найрсаг Улаанбаатар”, “Ашигтай орлоготой иргэд” гэсэн арга хэмжээний хүрээнд зарим иргэд уриалгахан инээмсэглэж, чадлаараа будаж, биеэрээ хөдөлмөрлөж зүтгэж л байна ш дээ.
-
zochin (June 04, 2015 4:15:36 pm )
hayagiig ni zaagaad ugchih yumaa kkkkkk
4 Comments