Ерөнхий сайд Дубайд гарын үсэг зурсан гэрээнийхээ талаар МАХН болон МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэгт мэдээлэл өгсөн.
Энэ үеэр тус бүлгийн гишүүд Ерөнхий сайд руу нэлээдгүй их дайралт хийж, сүүлдээ огцруулах асуудлыг ч хүчтэй хөндсөн талаарх яриа шуугиулж эхэллээ.
Өнгөрсөн баасан гарагт болсон Ерөнхий сайдын шуурхай мэдээллийн үеэр тус бүлгийн хэд хэдэн гишүүд яагаад энэ асуудлын талаар манай бүлэгт танилцуулаагүй юм бэ. Бид засагт хамтарч байгаа бас нэг улс төрийн хүчин гэдгийг АН-ынхан болон Ерөнхий сайд мартаа юу гэх зэргээр үг хаяж байсан.Тийм ч учраас МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын эрх ашгийг хөндөж, хууль зөрчих ёсгүй. УИХ-ын зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргасан. Энэ санаачилгад манай бүлгийн гурван гишүүн нэгдсэн байгаа. Тиймээс бүлгийн хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг урьж, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна” гэж хатуухан сануулсан.
Өөрсдийг нь “хүн” гэж тооцохгүй байгаад бухимдсан эсвлийнхэн уурандаа шийдлийн засгийн газрыг нурааж, өөрсдөө засгаас гарах гэнэ. Бүр уг асуудлаар намын дарга Н.Энхбаяртайгаа зөвлөлдөн хэмээн танхимыг орхин гарсан сурагтай. Энэ засагт тус бүлгээс Монгол улсын сайд М.Энхсайхан, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар багтаж байгаа юм.
Хэрвээ эвсэл засгаас гарах шийдвэрт хүрвэл МҮАН-ынхан лав хүлээн зөвшөөрөхгүй байх.Учир нь тус намын тэргүүн М.Энхсайхан сайд Тавантолгойн асуудлыг бие даан шийдэж яваа. Энэхүү ажлаа тийм ч амархан орхихгүй байх болов уу гэсэн таамаг ч ордонд хөвөрч байна. Засаг тарвал дахиад л сандал ширээний хуваарилалт эхэлж, төрийн ажлын завхрал явагдах учиртай. Түүнээс гадна МАХН-ынхан засгийн газарт хамтарч ажиллаж байж л 2012 оны сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэдгийг санах хэрэгтэй. Түүнээс биш дараагийн сонгуульдаа бэлдсэн хэдэн полулист улстөрчдийн популист шийдвэрээс болж улс орноороо тоглох нь тийм ч таатай хэрэг биш юм.
Харин хамгийн баттай байгаа мэдээлэл бол Ерөнхий сайдыг огцруулахаар шийдвэртэй зүтгэж эхэлсэн Г.Уянга, Л.Цог нарын хувьд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаа мэдэгдэж, гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тэд бүлгийнх нь шийдвэр яаж ч гарсан бие даагчидтай нийлж тэмцлээ үргэлжлүүлэх бололтой.
Ямартаа ч Сөүлээс юу гэж лүндэн буухыг хүний, өөрийнгүй хүлээж суугаа аж.
Эх сурвалж: Zaluu.com Г.Бат
Холбоотой мэдээ
-
Саранхуу (May 29, 2015 3:33:59 pm )
Тэд засгаас гарчих вийдээ! Бур айчихлаа! Яанаа! Гол нь тэд чадахгуйшдээ!
-
Anonymous (May 29, 2015 4:14:13 pm )
heey ene yanga medrel ni muudjee zailuul
-
зочин (May 29, 2015 5:02:54 pm )
Засаг тарвал дахиад л сандал ширээний хуваарилалт эхэлж, төрийн ажлын завхрал явагдана, халаа сэлгээ улам даамжран үргэлжилнэ …. Ард иргэд улам бухимдана, ядуурна. Эцэст нь юу болох бол доо хөөрхий. 2016 он хаяанд ирсэн шүү 76 мангасаа
-
Олон ардчилал (May 30, 2015 10:36:04 am )
энхсайханыхаа мөрөөдлийг яаж ч таслаж чадахгүй. Цолмон МҮАН жагсаалтаар УИХ гишүүн болсон Намаа сольсон.МҮАН эргүүлэн татаж чадахгүй хогнууд.Дахин МҮАН санал өгөх хэрэггүй …
-
irgen (May 31, 2015 7:38:09 pm )
tegeed garaad zailaad uguuch,chadahgui lalaruud
-
irgen (June 01, 2015 4:50:12 pm )
Garsan deer baihaa , Ard tymenees nuuj yum hiigeed baiga yum chin Ogzruulhan zuv baiha ,
Nootoi yum hiigeed nuuj nuuzaar hiideg garuud Ogzruulsan deer baihaa !!! !!! !!!
6 Comments