antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2015 10 comments

Төрийн ажилчдын “хэт давралт”

нийтлэсэн Admin

долоо хоногийн даваа гаригаас эхлэн өнөөдрийг хүртэл төрийн өмчит нийтийн тээврийн компанийн жолооч, кондукторууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, ажил хаялт зарласан билээ.

Тэд “Монгол үйлдвэрчний эвлэлийн холбоо”, компанийн үйлдвэрчний хороо, ажил олгогч нар зөвшилцөхөөр хэд хэдэн удаа уулзаж, ярилцсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй, ажил хаялт тав дах өдрөө үргэлжилж байна. “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” гээд төрийн өмчийн компанийн жолооч, кондукторууд үндсэн цалингаа нэг дахин нэмэгдүүлэхийг нийслэлийн удирдлагууд, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн даргаас шаардаж ийнхүү ажил хаялт зарлаад байгаа.

Ажил хаяж буй жолооч, кондукторууд бусад ажлаа хийх хүсэлтэй, ажил хаяхгүй гэдгээ мэдэгдсэн ажилчдыг хүчээр ажил хаяхыг шаардаж, улмаар автобусных нь дугуйн дор хэвтэх зэргээр ажиллах эрхийг нь хязгаарлаж байгаа гэнэ. Энэ тухай ажил хаялтыг эсэргүүцсэн “Автобус 1” баазын жолооч, кондукторууд хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгдэв.

“Автобус 1” баазын жолооч Ж.Ганбаатар “Ажил хаялт зохион байгуулсан хүмүүсийг шүүхэд өгнө, Бид үйлдвэрлэгч байгууллага биш үйлчилгээний байгууллага учраас ажил төрлөө хийж ард түмэндээ үйлчилмээр байна. Гэтэл бидний ажиллах эрхийг хязгаарлаад гурав хоног боллоо. Хэсэг бүлэг хүний турхиралтын дагуу ажил хаячихаад энгийн ажилчид бидэнд үнэхээр саад болж байна шүү дээ. Ажил хийх хүсэлтэй иргэдэд саад болж байна. Бид нар ажлаа хийх гэхээр автобусны доогуур орж хэвтээд янз бүрийн хууль бус үйл ажиллагаа явуулж бидэнд саад болж байна. Одоогийн байдлаар гурав хоног ажиллаагүй цалингаа авч чадахгүй хүрээд байна. Иймээс бид хохирлоо төлүүлэхээр хуулийн байгууллагад гомдол гаргана. Иргэдийн ажлыг хийлгэхгүй байгаа нь бидний эрхийг ноцтой зөрчиж байна. Бид хохирлоо нөхөн төлүүлэхээр хууль хяналтын байгууллагад өгч, шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.

Нэг сая төгрөгийн цалин авч байгаа жолооч, кондукторын цалинг нэмлээ гэхэд эмч, багш нар яах бол? Автобусны жолооч нар дунджаар 1.2-1.4 сая төгрөгийн цалинтай үүнээс даатгалын шимтгэлээ төлөөд 850 мянган төгрөгөөс доошгүй цалин авдаг. Бараг цалин авдаггүй гэж худал мэдээлж байгаад харамсч байна” гэдгээ мөн ажилчид энэ үеэр онцолсон юм.

Тус баазын дарга Ч.Ононбаяр “Хэсэг бүлэг хүнээс болж нийтийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Ажил хаях нь хаяад, ажлаа хаяахгүй ээ гэсэн нь ажлаа хиймээр байна. Гэтэл үйлдвэрчний эвлэлийн гишүүд тэргүүтэй хэсэг хүмүүс бусад хамт олныхоо ажил хийх эрхийг боогдуулж байна. Өнөөдөр жолооч, кондукторууд сая орчим төгрөгийн цалин авдаг. Энэ хүмүүсийн цалинг дахиад хүслээр нь нэмчихвэл 400-500 мянган төгрөгийн цалинтай эмч, багш нар хэрхэх билээ” гэлээ.

Ийнхүү “автобус бааз 1”-ийн ажилчдын хийсэн хэвлэлийн хурлын дараа ажил хаялтын зохицуулагч хийж байгаа гэх Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Рагчаа “1500 гаруй ажилтны 1200 орчим хүн ажил хаялтыг дэмжиж байгаа. Дэмжихгүй байгаа нөхөд нь захиргааны албаны хэдэн ажилтан. Бид зорилгодоо хүрч байж л ажлаа хийнэ гэж жолооч, кондукторууд үзэж байгаа. Цалин нэмнэ гэх сургаар ажил хаялтаа зогсоож, ажилласаар байгаад хүмүүс ямар ч итгэлгүй болсон байна. Тиймээс л ийнхүү ажил хаяж байна гэсэн юм. Хэвлэлийн хурлыг зохион байгуулалттайгаар хийж байна. Ажилчдаа хүчээр хэвлэлийн хуралд суулгаж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Мөн биднийг эсэргүүцэж мэдээлэл хийж байгаа ажилчдын дунд ажлаасаа гарсан нөхдүүд цөөнгүй байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэгэхээр өнөөдрийг хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлж байгаа ажилчид хэний төлөө, юуны тулд олон хоног сууж байгаа юм бол гэх хардалт төрж буйг нуугаад яахав. Төрийн албан хаагчид бараг л дуртай үедээ ажлаа хийж дургүй нь хүрвэл ажил хаяж, суулт зарлана хэмээн айлган сүрдүүлэх болсон нь нууц биш. Гэтэл хэвийн байгууллагад ажилладаг өчнөөн хүн бага цалинтай ч амьдралаа залгуулсаар ажлаа хийж явна. Ер нь төрийн байгууллагын ажилчид хэт даврагчид гээд хэлчихэж хатуудахгүй биз. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед хэн ч цалингаа нэмүүлэхийг бодолгүй л яахав ээ. Гэхдээ хэмжээ хязгаар гэж байгаа ёстой юм болов уу даа.

Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • zochin (May 29, 2015 10:21:28 am )

    estoi unen ene baiguullaga darga tseregteigee zaigaa taviad ogooch toriin omch bval tor medeh heregtei huviin bval oorsdoo olsood suuj baig ed nar shig ih tsalin avdag tegeed sogtuu jolooch ,heruulch avgai naraar duurgesen gazar bgui shuu uuniig tatan buulgaachee

  • nandia (May 29, 2015 11:39:49 am )

    ed nar bvr davartsan garuud shv tsalin bga gj yu yriad bga ym be tgvl bolij bln bzd

  • Anonymous (May 29, 2015 1:10:17 pm )

    tiim ondor tsalin awdag bol yu gej ajil hayhaw de… urees udesh hurtel ywdag humuus chin l jolosh ko nar…zugeer bga huntei hereldeed bhguin law shude

  • Тэнэгүүдэд илгээх захидал (May 29, 2015 2:10:16 pm )

    Үнэхээр л цалин бага байсан бол энэ улсын мөнгө идэж зөрчил гаргачихаад халагдсан хүмүүс ирж ингэж өш хонзон санаж үхэн хатан өлсөж цангаж, өдөр шөнөгүй суухууууу ойлгомжтой байгаа биз дээ. Бага цалинтай бол халаагүй байхад өөрсдөө гараад явна биз дээ. Дандаа балаа солиотой тэнэгүүдийг нь ашигласан байгаа харагдаж байна.

  • иргэн (May 30, 2015 5:00:21 pm )

    Батүүл дарга нэг зүйл анхааралдаа авах хэрэгтэй байх, энэ бол ердөө тус нэгтгэлийн удирдлагын алдаа, ажил хаялт гаргуулахгүйгээр зохицуулж болох байсан. Чадварлаг удирдагч ямар нэгн аргаар зохицуулах байсан байх, удирдлагын олон арга байдаг даанч ямарч удирдлагын чадваргүй хмүүс удирдаж байгаа учраас ард түмнийг чирэгдүүлж хотод олон сая төгрөгийн хохирол учирууллаа. Цаашид удирдлагыг сольж чадварлаг удирдагч томилох нь нийтийн тээвэрт шинэ дэвшил авчирах байх.

  • иргэн (May 30, 2015 5:33:52 pm )

    Нам гэж харалгүй чадварлаг удирдагч автобус нэгтгэлд томилооч. Автобус баазын удирдлага улс төрийн албан тушаалтан биш шүү дэ. Яагаад нам солигдохоор удирдлагыг нь солиод энэ байгууллагаар тоглоод дууслаа шүү дэ.Автобуснуудаа маш хурдан шугаманд нь гаргах хэрэгтэй байна Бат үүл даргаа.

  • хххх (June 01, 2015 2:00:10 pm )

    Ажил хийх дургүй цалингаа голж байгаа жолооч кондукторыг халж оронд нь ажил хайж байгаа мянга мянган залуусыг ажиллуулбал таарна Зорчигчдийн билетийн мөнгө болон хоосон рейс бичүүлэх зэргээр идэж уух нь хэвшил болсон Зорчигчдоо булаацалдан уралдах осол авар гаргах согтуугаар машин барих гээд өчнөөн зөрчил гарч байгаа нь эдний ажилчдын сахилга хариуцлага туйлын муу байгаатай холбоотой Ар өврийн хаалга энэ тэр намаар дарга бологсдыг нэн даруй зайлуулж чадварлаг боловсрн хүчин тавих хэрэгтэй Энэ албанд шургалбал мөнхийн хадаатай байх юм шиг ойлголтоос холдуулж чаддаг хүмүүсийг нь ажиллуулбал таарна

  • zochin (June 02, 2015 8:37:21 am )

    dawarchihcan garuudiig ajillaac ni halaad uur hvmvvciig orondond awiilda ed nar shig nar undur tsalin awdag gazar baihgvi shvv hurdan acuudaliig shiid darga nar ni acuudaliig hurdan shiidehgvi bol ard tvmen chini hitsvvdelle shvv de

  • Anonymous (June 02, 2015 8:41:58 am )

    хүмүүсийг турхирч , өдөөн хатгаж , уруу татаж байгаа хэдхэн гар л байгаа ш дээ, цаана нь … нүдэнд нь мөнгөнөөс өөр юм харагдахгүй болчихсон

  • zochin (June 02, 2015 9:25:23 am )

    sogtuu jolooch aash muutai avgai ene ter geed bicheed bgaa humuus sonin yumaa udirdlaga muu bj iim bdaltai bgaa bizdee ? turshlagtai hun udirdaj chaddag mergejliin hun heregtei! yu ch medehgui ailiin avgai avchirvh tavichiad ah duu hamaatan sadan hutag us geed niileed idej uugaaddampuruulj bna shuu dee! batuul tsadah boloogui yum bhdaa!

antalya rent a car