Сүүлийн үед манай улсад аймшигт гэмт хэргүүд ихээр гарах болов. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдээр нас барсан хүний цогцос хилээр гаргах гэж байгаад баригдсан хэрэг аймшигт хэрэг гарсан байна. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор БНХАУ руу жонш нүүрс ачихаар явж байгаа гэх том оврын автомашинд чемоданд хийсэн, муудаж, өтсөн цогцос байсныг илрүүлсэн байна.
Хил гаалийнхан цогцсыг илрүүлсэн бөгөөд хэн болохыг тогтоохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлэнд хүлээлгэн өгчээ. Хэн ямар зорилгоор цогцсыг БНХАУ руу гаргах гэж байсныг цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.