antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2015 3 comments

Нас барсан хүний шарилыг хилээр авч гарах гэж байгаад баригджээ

нийтлэсэн Admin

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор БНХАУ руу гарах гэж байсан том оврын ачааны автомашинд өтөндөө баригдаж ялзарсан эрэгтэй хүний цогцос ачиж явсан хэрэг гарсан байна. Тодруулбал, уг автомашин нь жонш болон нүүрс ачих нэрийдлээр ийнхүү цогцос ачиж яваад цагдаагийнханд саатуулагджээ.
Ингээд цагдаагийн байгууллагаас уг цогцосыг Улаанбаатар хот руу явуулж уржигдар буюу лхагва гарагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ. Ямартай ч өчигдөр орой цогцосонд задлан шинжилгээ хийхээр болсон байна.

Хэн нь үл мэдэгдэх цогцосын талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн холбогдох хүмүүсээс асуухад дараах тайлбарыг өгсөн юм. Тус газрын Ахлах Ерөнхий зохицуулагч Цагдаагийн дэслэгч Ц.Ганбаатар “Энэ талаарх мэдээллийг ЦЕГ-аас асуусан нь дээр байх. Учир нь манай мэдээлэл өгөх ажилтан байхгүй учраас бид тодорхой зүйлийг хэлж чадахгүй байна” гэсэн юм. Тэрбээр дээрх тайлбарыг өгөхөөсөө өмнө биднийг Золзаяа гэх ажилтантай холбож өгнө гэсэн боловч удалгүй түүнийг байхгүй байна хэмээн ихэд цаараглангуй хэлсэн юм.

Ямартай ч бидний олж авсан дээрх мэдээллийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн үгүйсгээгүй учраас түүний хэлснээр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс нэлээд асууж шалгаасны эцэст доорх хариултыг авлаа. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ руу нэгэн иргэний шарилыг машинд ачиж явсан хэрэг гарсан нь үнэн. Одоогоор уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир өөр тоймтой мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээв. Юутай ч бид өөрсдийн олж авсан мэдээллээ бататгах үүднээс ийнхүү албаны эх сурвалжуудаас “үнэн” гэх мэдээллийг авсан юм. Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тун удахгүй тодорхой мэдээлэл өгнө гэдгээ хэлсэн.

Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “ Өнгөрсөн амралтын өдөр БНХАУ-ын талаас манай улсын хилийн цэргийнхэнд нэгэн иргэний цогцосыг иргэдийн хөл татарсан буюу оройн 21:00 цагийн үед хоёр улсын хил хоорондын солилцооны дагуу шилжүүлж өгсөн” гэсэн юм.
Ямартай ч манай улсаас чухам яагаад заавал ч үгүй нас барсан хүний цогцосыг ийнхүү хятад руу авч явах болов гэдэг нь өөрийн эрхгүй анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, эд эрхтний наймаа Хятадад хүчтэй дэлгэрч байгаа талаарх мэдээлэл цахим ертөнцөөр олонтаа гарч байсан.
Тухайлбал, саяхан нэгэн гадны сайт дээр “БНХАУ цаазаар хороогдсон ялтануудынхаа эд эрхтнийг эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд ашигладаг болохоо албан ёсоор хүлээн зөвшөөрсөн” гэх мэдээлэл гарч байсан. Магадгүй иймэрхүү маягаар талийгаачдийн шарилыг хятад руу аваачиж өгснийхөө шанд хэдэн халтар төгрөг авдаг бүлэглэл байдгийг ч үгүйсгэхгүй юм.

Тиймээс л нас барсан хүний шарилыг яагаад нууж урд хөрш рүү авч явах болов, чухам “яагаад” гэсэн олон асуултууд урган гарч буй юм. Сүүлийн үед зарим хилийн боомтууд дээр иймэрхүү хэрэг мэр сэр гарах болсон. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сарын 02-ны өдөр Замын-Үүдийн хилээр манай улсын иргэн хайрцаганд нуугдаж хил гарах гэж байгаад гаалийнханд баригдаж байсан. Харамсалтай эл иргэн хайрцаганд байхдаа агааргүйдэж, бүтэж нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.Талийгаач тус хилээр гарахдаа бичиг баримтгүй учраас ийнхүү хайрцаганд нуугдаж хил нэвтрэх гэж байгаад амиа алдсан түүхтэй. Ямартай ч дээрх талийгаачийн шарилыг юуны учир урд хөрш рүү хэн гэгч этгээд авч гарахаар завдсаныг цагдаагийн байгууллага шалгаж тогтоон олон нийтэд энэ талаарх мэдээллийг өгөх биз ээ.

Хэрвээ манай цагдаагийн байгууллага талийгаачийн шарилыг олж илрүүлээгүй бол тэрбээр нэгэн хятад иргэний донор болж эд эрхтнээ хэний ч мэдэхгүй нэгэн этгээдэд өгөх байж дээ гэсэн харуусал төрснөө нуух юун.

Р.Саруул
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • hun (May 29, 2015 10:14:05 am )

    П И З Д А А вэ

  • Ард (May 30, 2015 8:07:22 am )

    Энд тэнд хүн алга боллоо гээд зар сүүлийн үед их гарах болсон учир нь тайлагдаж байгаа юм бишүү ер нь хууль цаазныхан эрх мэдэлтнүүд яс булаацалдсан нохой шиг дотооддоо хагралдаад эв нэгдэлгүй байхаар энэ мэт хэрэглүүгээ анхаармаар юмдаа гадныхан одоо бүр зүй бус аашилдаг болждээ.

  • zochin (May 31, 2015 7:08:15 pm )

    Tiim zuiliig achaad yvj baigaa jolooch ni erguu yum uu. Tailbar hiihgui baih tom gariin achaa yum bailgui dee.Mongol hun gehed hetsuu boljee. Hoich ue maani l hoorhii.

antalya rent a car