Энэ сарын 29-нөөс эхлэн шөнийн цагаар зам хааж ус зайлуулах шугам тавих ажил хийгдэх гэж байна.
Тухайлбал,
- тавдугаар сарын 29-ний 23.00 цагаас тавдугаар сарын 30-ны 06.00 цаг хүртэл Хан-Уул дүүргийн 15-р хороо, Удирдлагын академи руу явсан авто замыг
- тавдугаар сарын 30-ны 22.00 цагаас тавдугаар сарын 31-ний 06.00 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Жамъяан гүний гудамж, Блюскай төвийн урд замыг хааж, бохир усны шугам тавих
- тавдугаар сарын 30-ны 22.00 цагаас зургаадугаар сарын 2-ны хооронд Монголын Бурхан шашинтны шинэ төвийн барилгын ажил Сүхбаатар дүүрэг 18-р хороо, Япон цэргийн цогцолбор руу явсан замыг сүвлэж шугам сүлжээний ажил хийх
- тавдугаар сарын 29-ний 23.00 цагаас тавдугаар сарын 30-ны 06.00 цаг хүртэл Баянзүрх дүүрэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам тавих юм байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.