antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 28, 2015 9 comments

С.Баярцогт “Газрын тухай” хуулийн төсөл өргөн барив

нийтлэсэн Admin

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр өргөн барилаа.

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдсанаар Төсвийн тогтворжуулалтын санг байгуулж, 2011 оны 2 дугаар сараас эхлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу жил бүр хуримтлал үүсгэн ажиллаж байна. Төсвийн тогтворжуулалтын санд одоогийн байдлаар нийт 310 гаруй тэрбум төгрөг хуримтлагдаад байгаа бөгөөд Монголбанкин дахь төрийн сангийн тусгай дансанд байршиж байна. Төсвийн тогтворжуулалтын сангийн нөөцийн удирдлагыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголбанк хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр Монголбанк хэрэгжүүлэхээр хуульд заасан боловч уг сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үр ашигтай удирдах арга хэмжээг одоог хүртэл авч хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл Монголбанкинд сангийн хөрөнгийг байршуулахад хүү төлөгдөхгүй байгаа бөгөөд санд хуримтлагдсан хөрөнгийн бодит үнэ цэнэ жил бүр инфляцын түвшнээр буурч байна. Тиймээс Засгийн газрын мөнгөн хөрөнгийн хөрвөх чадварыг сайжруулах,Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг богино хугацааны санхүүгийн хэрэгслийг ашиглан нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Тогтворжуулалтын сангийн хөрөнгө төрийн сангийн нэгдсэн дансны тусгай дансанд байрших бөгөөд сангийн санхүүгийн нөөцийн удирдлагыг Сангийн яам бүрэн хариуцаж, сангийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм

Хүн амын хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот суурин бий болгож, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг тэлэх сууршлийн бүсүүдийг шинээр бий болгох шаардлага гарчээ. Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан, нийгэм эдийн засгийн хөгжилд үр дүнтэй нөлөө үзүүлэх олон улсын чанартай дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шинэ сууршлийн бүс бий болгох хэрэгцээ шаардлагаас үүдэн зарим газрыг тусгай хэрэгцээнд авах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Zochin (May 28, 2015 5:40:24 pm )

    Naiad bayarstogtoo buudah alaachee

  • 1234 (May 28, 2015 5:43:31 pm )

    odoo bas yah ni be…eeeeoooo…aij bna shuu

  • fii (May 28, 2015 9:24:46 pm )

    ene hurliizig yah we taminee

  • зочин (May 29, 2015 7:04:05 am )

    БАЯРЦОГТАШИГ СОНИРХЛЫН МАШ ИХ ЗӨРЧИЛТЭЙ,СОНОГЧИДОО ИТГЭЛ АЛДАГДСАН,ОФШОР ДААНСНААСЫГ ЯАГААД ХЭН ШАЛГАХЫГ ХОРИГЛООД БАЙНА

  • muur (May 29, 2015 8:32:44 am )

    uurtuu ashigtail yum sedej yabaa unun nuuree ali hediin haruulsan hun odoo yu hiib gejde

  • unen (May 29, 2015 10:26:14 am )

    medleg bol saitai zaluu, teneg baasanxuugees deeree xo,

  • Кадр (May 29, 2015 10:57:33 am )

    Энэ парламентад хууль тогтоох мэдлэг, ухаан, төлөвштл суусан хүн Ц.Нямдоржоос өөр нэг ч алга. Лүндээжанцан, өвгөн Дэмбэрэл, Б.Бат-Эрдэнэ, урвагч Улаан, урвагч Тэрбишдагва гээд УИХ дахь үхдэл болсон хүн олон байна. Нямдорж сайд минь хамгийн үнэнийг ярьж, хуулийн үнэн зөв, амьдралтай гарахын төлөө үгээ барьж байгаа хүн нэг ч алга. Монголын ард түмэн минь Нямдоржийг амьдад нь хаарлахгүй бол харамсаад ч барахгүй шүү. Кадр

  • Кадр (May 29, 2015 11:00:17 am )

    Бас мартчихаж, АН-ыханы хууль тогтоохын тухай яриад ч хэрэггүй. Тэмүүжин, Баярцогт, З.Энхболд гээд эрх зүйч гэгдэх энд нарт хууль тогтоохын энгийн ойлголт ч алга. Энхболд эхнэртэйгээ нийлж МУ-д хууль хийдэг гэж гайхуулсан 2. Хийсэн хууль нь дандаа Үндсэн хуулийн цэцэд унасан. Авгай нь Хууль зүйн яамны мундаг залуучуудын үед хууль хийж үзээгүй, ганц нэг албан бичиг бичдэг л юм савсагнаж явдаг байсан гэж тэр үеийн ХЗЯ-хан ярьдаг юм билээ.

  • ккк (May 29, 2015 5:57:39 pm )

    Монголын идэж ханаагуй юу

antalya rent a car