Хоёр хоногийн өмнө нийтийн тээврийн “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” компанийн жолооч, кондукторууд нийлсэн 700 гаруй ажилчид ажил хаяад байна.
Тэдний ажил хүнд. Өглөөнөөс орой болтол ажилладаг. Амралт багатай гэж тайлбарладаг. Яг амьдрал дээр улсын компаниудын жолооч, кондукторууд хувийн компаниудын ажилчдаас ачаалал харьцангуй бага байдаг.
Ажилчид ажил хаяах болсон шалтгаанаа тайлбарлахдаа сард 1.5-2.5 сая төгрөгийн орлого төвлөрүүлэх ёстой байдаг бөгөөд энэхүү орлогоо төвлөрүүлж чадахгүй бол цалингаа бүрэн авч чаддаггүй. Тиймээс цалингийн нэгдсэн тогтолцоотой болж, цаг тухайд нь цалингаа авч байх шаардлагыг хүргүүлээд байгаа юм. Хамгийн чухал нь цалин хөлсийг нэмэх тухай шаардлага юм. Урд нь хэд хэдэн удаа автобусын жолооч, кондукторууд ажил хаялт зарлаж байсан.
Тэр бүгдэд хамгийн ихээр хохирч үлддэг нь жирийн иргэд. Учир нь автобус унаагүй болсон иргэд ажил, хичээлээсээ хоцрох явдал нэлээдгүй гардаг. Үүнээс гадна үнэтэй микро болон хувийн унаанд сууж хэд дахин илүү өртөгөөр зорчдог. Мөн иргэдийн зүгээс нийтийн тээврийн хэрэгслүүд болон жолооч, кондукторуудын үйлчилгээнд хангалтгүй гэсэн дүнг цаг ямагт тавьсаар ирсэн. Жишээлбэл, тогтсон буудалдаа зогсдоггүй, хуваарьт цагаасаа байнга хоцордог, нэг буудал дээр хэт удаан зогсдог, ажилчид нь харилцааны асуудалтай гэх зэргээр байнга шахуу шүүмжүүлдэг. Ядаж л хоёр хоногийн өмнө ажил хаяхадаа албан ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэдэд мэдээлэл түгээгээгүй юм. Үүнээс болж иргэд ажлын шинэ долоо хоногийн эхний өдөр ихэд бухимдаж байгаагаа автобусны буудлууд дээр зогсож буй иргэд илэрхийлж байсан юм.
Ингээд нийтийн тээврийнхэний ажил хаяалт хоёр хоног үргэлжиллээ. Энэ талаар тодруулахад өчигдрийн байдлаар түр тохиролцоонд хүрч иргэдийг чирэгдүүлэхгүй тулд 70 автобусыг шугаманд явуулсан. Ажил хаялт үргэлжилж байгаа. Одоогийн байдлаар ажилчид гурван талт хэлэлцээр байгуулж цалингийн тогтолцоог өөрчлөж, нэмэгдүүлэхийг шаардсан. Гурван талт хэлэлцээр гэдэг нь нийслэлийн удирдлага, компанийн удирдлага, ажилчдын төлөөлөл болсон үйлдвэрчний эвлэл гэсэн гурван тал хамтарч ажилчдын эрх ашгийг зөрчөөгүй хамтын гэрээг шинээр байгуулах явдал юм.
Үүнтэй зэрэгцэн нэгэн ноцтой, сөрөг мэдээллийг өчигдөр ЦЕГ-аас өгсөн. Тэр нь “Тэнүүн огоо”, “Тулга огоо”, “Тэнүүн дэлгэр” гэсэн автобус компани, аж ахуй нэгжид шалгалт явуулахад он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Тодруулбал, Нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардал болох нөхөн олговрын мөнгийг нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээнд явсан автобусны тоо, рейс нэг бүрийг тусгай тоног төхөөрөмжөөр бүртгэж үүний үндсэн дээр санхүүжилтийг олгодог журамтай. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь үйлчилгээнд гараагүй автобусны “МТ-150” төхөөрөмжийг хувийн суудлын автомашинуудад олноор байрлуулан тухайн автобусыг үйлчилгээнд гарсан мэт маршрут, чиглэлд явж, автобусны тоо болон рейс цагийг өсгөх замаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан хууль бус үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж байгаа аж.
Үүнтэй холбогдуулан одоогоор дөрвөн иргэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдах хорин 461 дүгээр ангид саатуулан байцаалт авч байна.
Уг асуудлыг холбогдох байгууллагынхан нь хурдхан шийдэхгүй бол хамгийн ихээр хохирч буй хүмүүс нь иргэд юм.
Эх сурвалж: Uls.mn Г.Бат
Холбоотой мэдээ
-
зочин (May 27, 2015 7:50:25 pm )
ийм луйварчид байхад/нийтийн тээвэрийн ажил яаж сайжирах вэ
-
хэхэ (May 28, 2015 1:36:49 pm )
үнийг нь чөлөөлөөч
-
-
Anonymous (May 27, 2015 9:24:04 pm )
EZDIIG NI BARIAD XORICHIXOR INGEJ NEENTEGLEG BGAN ,,,LUIBARCHINGUDIG SHOROND NI XATAAX XEREGTEI,JOLOOCH KONDUKTORUUD NI GEJ XACHIN YUMNUD SHDE,AASH GEJ ADSAGAA ADSAGA
-
зорчигч (May 28, 2015 8:48:45 am )
Энэ жолооч, кондукторууд бүр даварч байна. Ер нь эзэнгүй төр болчихсон нь харагдаж байна. Хэрэв төр нь эзэнтэй байсан бол эднийг ингэж давруулмааргүй юм. Хэрэв 1 сая төгрөгийн цалинг голж байгаа юм бол илүү цалин өгдөг газартаа очиж ажиллах хэрэгтэй шүү дээ. Ажил хайж байгаа жолооч мэргэжилтэй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Ер нь манай нийтийн тээврийн үйлчилгээ маш муу, кондукторууд нь ямарч харьцааны соёлгүй. Хүнд үйлчилсэн шиг үйлчилж байж цалин нэмүүлэх асуудлаа тавимаар юм. Орой 9 цаг гэхэд бүх автобус нь зогсчихдог хот гэж байдаггүй л байх. Хотын удирдлагууд ч гэсэн энэ тал дээр бодох цаг болжээ. Даварсан юмнуудыг бүгдийг нь халаад оронд нь ажил хайж байгаа хүмүүсийг нь авчихвал боллоо. Нийтийн тээврийг өөрчлөх цаг болжээ гэдэг нь харагдаж байна. Ажил хаявал бүх зүйл бүтнэ гэж боддог болжээ.
-
Иргэн (May 28, 2015 11:06:42 am )
Нийтийн тээвэр бол ашгийн төлөө байгууллага биш, алдагдлыг нь төр нь хариуцаад явдаг байгууллага шүү дээ. Дарга нар нь жолооч кондукторуудаа хүн гэж хардаггүй мөнгө гэж хардаг, эдгээр хүмүүс нь зорчигч нараа мөн хүн гэж хардаггүй мөнгө гэж харж ажил хийж байгаа нь завхрал юм. Төлөвлөгөө норм гэж өгөх нь хэр оновчтой шийдэл юм бол эргэн нэг харах хэрэгтэй.
-
zochin (May 28, 2015 11:37:44 am )
Нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардал болох нөхөн олговрын мөнгийг нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээнд явсан автобусны тоо, рейс нэг бүрийг тусгай тоног төхөөрөмжөөр бүртгэж үүний үндсэн дээр санхүүжилтийг олгодог журамтай. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь үйлчилгээнд гараагүй автобусны “МТ-150” төхөөрөмжийг хувийн суудлын автомашинуудад олноор байрлуулан тухайн автобусыг үйлчилгээнд гарсан мэт маршрут, чиглэлд явж, автобусны тоо болон рейс цагийг өсгөх замаар улсад онц их хэмжээний хохирол учруулдаг гэсэн шүү. энэ яг үнэн гэсэн. зохих байгууллагууд шалгах ёстой
-
хэхэ (May 28, 2015 1:36:20 pm )
яасын үнийг нь чөлөөлөөч муу хар нохойнууд минь та нараас болоод автобус биш төмрийн сэг унаж байна
-
Даваа (May 28, 2015 4:42:22 pm )
Өө энэ муусайн ажил хаяад байгаа хогнуудын үндсэн цалинг нэмчихвэл ёстой үйлчилгээнд явна гэдэг таший шог болж зүгээр л цалин авдаг мануухай нууд болно тиймээс урамшууллын хувь нь 70 хэвээрээ байх нь зүйтэй шүү
-
иргэдийн төлөөлөгч (May 29, 2015 9:07:40 am )
ИЙМ ЛУВАРЧДЫГ ТӨР ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ГАРГАДАГ ДААНЧ ЯАВДАА ТӨР ОДОО ТӨМӨР НҮҮР НУДРАГАА ГАРГАЖ БҮГДИЙГ НЬ ЗАЙЛУУЛ
-
ИРГЭН ГААГИЙ (May 29, 2015 9:09:14 am )
ИЙМ ЛУВАРЧДЫГ ТӨР ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ГАРГАДАГ ДААНЧ ЯАВДАА ТӨР ОДОО ТӨМӨР НҮҮР НУДРАГАА ГАРГАЖ БҮГДИЙГ НЬ ЗАЙЛУУЛ
10 Comments