2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 341 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 235 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 4 бүртгэгдэж 5 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд хүүхэд өртөөгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: СБД-ийн нутаг Их тойр уу Ардын эрхийн хойд замд Х.Верна маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 41 настай эрэгтэй Д нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
СХД-ийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Ханын материалын замд Трансбус ХХК-ны Daewoo маркийн автобусны жолооч Т нь Х. Сонота маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч Б гэмтсэн байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцогч хэн бүхэн анхаарал болгоомжтой, соёлтой оролцож байхыг сэрэмжлүүлж байна
Холбоотой мэдээ
-
zochin (May 27, 2015 7:43:53 pm )
Sogtuu joloochiig saatuulahdaa bish eruul bolson tumert daichilj,hotiin hogiig tsrverluulj haana l bohir muuhaig tseverluulj uvul bol zamiin tsas arilguulaj bieer ni shitgej bh gerregtei torguuliig ni mash undur bolgoj uguh heregtei erni sogtuu huniig satuulad zogsohgui ajil hiilgej bieer ni medruuleh hetegtei
1 Comment