Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл тосгоны нутагт хүн амины ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал тус сумын нутгаас 50 орчим насны эрэгтэй “Н” хүзүүндээ зүсүүлсэн байдалтай нас барсан байжээ. Хэргийн газар дээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Энхбаяр шуурхай ажлын хэсгийг ахлан ажиллаж эхэлсэн байна.
Хэргийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт Орхон сумын Бэлэндалай багт суух Н /эр.53н/ нь гэгч нь хоолойндоо зүсэгдсэн шархтай нас барсан хэргийг шалгаж сэжигтнээр 1987 онд төрсөн Б гэгчийг цагдан хорьж эд мөрийн баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоон мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна” гэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.