antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 25, 2015 12 comments

Ц.Даваасүрэн: Сангийн сайд огцрох ёстой

нийтлэсэн Admin

030a903503c54e3c4d6fc757b9545b3cУИХ дахь Бие даагчдийн зөвлөл Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөний талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энэ төлөвлөгөөнд тодруулах зүйл их байна. Тухайлбал,  төлөвлөгөө эсвэл гэрээ хоёрын аль нь вэ гэдэг нь тодорхойгүй байна. Мөн төлөвлөгөөний 4.4 заалтад “Сангийн яам Оюутолгойн 2010-2014 оны санхүүгийн тайланг хүлээн авч баталгаажуулна” гэсэн заалт байна. Энэ заалт хоёр тэрбум долларын хэтрэлтийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Сангийн сайд энэ асуудлыг сайтар судлах хэрэгтэй” гэсэн юм.

Мөн тэрбээр, “Оюутолгой хөдөлж эхэлснээс хойш Монгол Улсын эдийн засаг маш хурдан хөгжиж байгаа. Жил 7.8 хувийн өсөлттэй. Гэхдээ бид яагаад хямраад байна вэ. Учир нь Оюутолгой нийт борлуулалтынхаа 5 хувийг л татварт төлдөг. Гэтэл одоо дахиад 6 тэрбум ам.долларын зээл авлаа. Энэ мөнгөний 2 тэрбум ам.долларыг нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах бол үлдсэн 4 тэрбумаар нь хөрөнгө оруулагч компани өөрийнхөө зээлийг төлөхөд зарцуулна. Ингээд хөрөнгө оруулагч өөрийн өрийг төлсөн мөнгөө Оюутолгойд үүрүүлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Далд уурхайн төлөвлөгөөний 5.5 дахь заалтад “Далд уурхайн төслийн санхүүжилт болон үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогоос илүү гарсан хөрөнгөөр хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийг эргэ төлнө” гэж заасан. Энэ нь хөрөнгө оруулагчийн зээлийг Оюутолгойгоос төлнө гэсэн үг. Монголын өр одоо 20 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 6.1 тэрбумыг Оюутолгойн зээл эзэлж байсан. Одоо дахин 6 тэрбум ам.доллар нэмлээ. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрч, Оюутолгойн 2010-2014 оны санхүүгийн тайланг баталгаажуулан гарын үсэг зурсан тохиолдолд Сангийн сайд огцрох ёстой” гэв.

Түүнчлэн, “Энэ төсөл 100 төгрөгийн борлуулалт хийхэд Монгол Улс ердөө таван төгрөг л авах гэрээтэй. Ийм муу гэрээг сайжруулаагүй байж дахин зээл авах ёсгүй. Бид Оюутолгой төслийг зогсоохыг хүсээгүй. Харин Монгол Улсад ашигтайгаар үргэлжлүүлэх хэрэгтэй” гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Зочин (May 25, 2015 1:39:57 pm )

    Ухаантай улсуудын хийж байгаа ажил байлгүй дээ. Хэдэн жилийн дараа Сбилэг 7 хаустай болчихсон байх вэ дээ.

  • Tунгалаг (May 25, 2015 1:56:32 pm )

    Харин тиймээ сангийн сайд огцорч Даваасурэн болох естой байхгуй юу! Ийм л албан тушаалд нумагуй амьтан байгаа юмаа. Дээр нь шунал тачаалийг нь яага гэж бодож байна. Ийм юмнууд дээр гараад сукчих юм чинь энэ улс яаж оодлох вэ!

  • Mng (May 25, 2015 3:44:03 pm )

    ганбаатар уянга болорчулуун даваасүрэн та нар бодиттой юм хийгээч дээ , гишүүний эрх мэдэл байна ш дээ та нар тэгээд ингэж болохгүй тэгэж болохгүй , худлаа сүртэй мундаг аймаар мэдээлэл хийгээд л байхын …! одоо залхаж байна

  • зочин (May 25, 2015 4:40:23 pm )

    Овоо хэдэн хаус-тай болох байх аа,

  • Anonymous (May 25, 2015 6:39:14 pm )

    Zasag ter chigeeree ogtsroh ectoi

  • 3 -ХАН САЯ МОНГОЛЧУУД (May 25, 2015 9:45:48 pm )

    тэсвэр алдагдаж итгэл хумигдлаа. Энэ УИХ-ын хэд нээрээ л худлаа сүржин мэдээлэл хийж шоудахаас хэтрэхгүй юмдаа. Тийм л юм бол томхон шиг хөдлөөч дээ юугаа хүлээгээд хараад байгаан? эсвэл дарамтанд орсон бол ил зарлах хэрэгтэй, болгоомжтой ч байхад илүүдэхгүй

  • Сар (May 25, 2015 10:41:26 pm )

    Засгийн газар ер тавидаг байгууллагга болж Байна огцрох хэрэгтэй сангийн сайдаа

  • Ys zui (May 26, 2015 1:05:24 am )

    Yg zuv bvhel buten ulsiin said hun baij MaCaud heev neg Casino toglood yvj bdag tsairtsan luivarchin bnlee

  • Anonymous (May 26, 2015 4:17:17 pm )

    oyuyolgoin tusliig mongolchyydad ashigtai xiixiin tuluu bga gishvvd ylsiin ix xyrliig tarax tyxai urgudliig ix xyrliin shyylgand uaraltai taniltsyylax shaardlagtai

  • зочинн (May 27, 2015 6:27:38 am )

    ийи засгийн газрыг унгах хэрэгтэй даваасүрэн гишүүнээлс улсаа худалдсан хувалзнууд

  • зочинн (May 27, 2015 6:28:22 am )

    ийи засгийн газрыг унгах хэрэгтэй даваасүрэн гишүүнээ улсаа худалдсан хувалзнуудыг

  • зочин (May 27, 2015 2:10:54 pm )

    засгийн газрыг болиулах хэрэгтэй Даваасүрэнг дэмжиж байна

antalya rent a car