Аливаа улс үндэстний гэмт хэргийн бүлэглэлүүд тэр дундаа азийн мафиуд болох Япон Улсын сүүлчийн Сегун Шойгуны үеээс ажилгүй болсон самурай нарын дундаас ” Якуза “- хэмээх бүлэглэл мэндлэсэн байдаг бол Хятадын үндэстэн дамнасан мафи болох ” Триада “- нар ард түмэнийхээ эрх ашиг, газар шороогоо хамгаалахаар гарч ирсэн босогчдын дундаас үүссэн байдаг.
Анхнаасаа санаа,сэдэл нь улс эх орныхоо эрх ашигт үйлчилэн гарч ирсэн болохоороо тэдний хууль бус хүчирхийлэл, үйл ажиллагаанууд нь чухам л улс үндэстэндээ үр өгөөжтэй байхад чиглэгддэг болно.
Ингээд Хятадын мафи 2500 гаруй жилийн түүхтэй Триада бүлэглэийн тухай товчилон бичихэд. Энэ бол МТӨ- I зуунаас бий болсон гэмт хэргийн бүлэглэл юм. Хятадын судар бичгүүдэд ийм бүлэглэлийн талаар Цинь улсын хаан Ши-хуандийн (МТӨ 221-210 он) үед анх дурдсан байдаг. Тухайн үед дээрэмчдийн жижиг бүлэглэлүүд, боолын худалдаачид “Бадамлянхуан сүүдэр” нэртэй гурван том бүлэглэлд нэгдсэн гэдэг.
Судлаачдын үзэж буйгаар Хятадын триад буюу мафи өөрийн нэрээ “Тэнгэр, газар, хүн” гэсэн Хятадын нийгмийн ариун бэлгэдлээс зээлдэж авсан байна. Харин XVII зуунд л энэ нэр Хятадын мафийн албан ёсны нэр болжээ. Бидний үе хүртэл хадгалагдан ирсэн бичиг судруудад дурдсанаар 1644 онд Манж Чин гүрний нүүдэлчин, морьтнууд Хятадыг эзэлж, тулааны урлагаараа алдартай Шаолиний сүмийг эвдэж сүйтгэжээ.
Азаар энэ сүмээс хоол хүнсэндээ явсан байсан гурван л лам амьд гарчээ. Тэд сүмдээ эргэн иртэл анд нөхөд нь бүгд амиа алдсан байв. Энэ гурван лам “Шударга байдлын төлөө газар, хүн, тэнгэрийн холбоо” гэгчийг байгуулж, мухлаг бүрээс татвар авч, хүмүүсээ зэр зэвсгээр хангаж, Манжийн булаан эзлэгсэдтэй тэмцэж эхэлсэн байна. Гэвч лам нарыг нас нөгчсөний дараа шинэ тэргүүнүүд нь боолын худалдаа, дээрэм, хууль бус алт олборлолт, рекетээр хөлжиж эхлэсэн ба Манж Чин Гүрэнд буюу өнөөгийн Хонконг, Макао аралуудад ирэх болсон Англи болон Европчууд хар тамхи наймаалах болж, үүнийг эсэргүүцсэн ” Хар тамхний 1-2 ” дайнуудаар ” Триада “- бүлэглэл өнөөгийн мафийн дүр төрхийг бий болгож эхлэсэн байдаг.
Өнөөдөр Хятадын “тонги” (Хятадууд, БНХАУ-ын цагаачдаас бүрдсэн АНУ-ын зохион байгуулалттай бүлэглэл), “ Триада ” нь гэмт хэргийнхээ тоогоор Италийн мафийн дараа дэлхийд II-т бичигддэг.
Тэд Хятад, Хонконг, Тайвань болон Зүүн Өмнөд Азийн бусад газарт төвлөрчээ.
Триадууд Баруун Европ, Хойд Америкийн хятад нийгэмлэг, Оросын Алс Дорнодод нөлөөтэй. Зарим судалгаанаас үзэхэд өнөөдөр Хонконгт 50 төрлийн байгууллагад хамааралтай триадын 160 мянган гишүүн байдаг аж.
Харин Хятадад хэдэн мянган тусгай бүлэглэлийн нэг сая 200 мянган гишүүн бий. Тэд улс орондоо болж буй хууль бус бизнесийг бүхэлд нь хянадаг. Сүүлийн 10 жилд Хятадын триадууд хүчээ улам зузаатгажээ.
” Триад “- ууд үндэстэн дамнасан гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа, тэр дундаа мөнгө угаах, мансууруулах бодисыг хууль бусаар боловсруулах, хууль бус цагаачлал, биеэ үнэлэлт, тоглоомын бизнес, зэвсгийн худалдаа, рэкет, нутгийн бизнесмэнүүдийг атгах зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулаг.
БНХАУ-ын хууль сахиулах байгууллагын ажилтнуудын баталж буйгаар триадууд өөрсдийн бизнесийг явуулахын зэрэгцээ илүү харгис үйл ажиллагаа ч хийдэг гэнэ. Тухайлбал сар бүрийн сүүлчээр Хятадын худалдаачид триадуудын татварын хяналтад орох хэрэг гардаг.
Үүгээр тэдний ашиг орлогыг шалгаж, 15 хувийн татвар авдаг аж. Триадыг жаахан л хуурах юм бол хатуу шийтгэл амсана гэсэн үг.
Тэр шөнө бизнесмэн амиа алдаж, дэлгүүр нь түймэрт өртөх жишээтэй.
Өнөөдөр Хятадын триадууд АНУ, Баруун Европ руу героин нийлүүлдэг томоохон нийлүүлэгчийн нэг болжээ. Янз бүрийн мэдээллээс үзэхэд Хятадын триадын сувгаар Азийн мансууруулах бодисын наймааны ¼ хэсэг нь дамждаг. Хятадад зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл, төр хоёрын харилцаа тун өвөрмөц байдлаар хөгжжээ. Хятад улс байгаа цагт триадууд байх болно гэсэн яриа бий.
Яагаад гэвэл их хаад ч 2000 жилийн турш мафийг устгаж чадаагүй. Сүүлийн 50 жилд БНХАУ-ын авторитар засаглал тогтоход ч мафийнхныг огтхон ч ганхуулаагүй. Мао Зедуний үед л гэхэд мафийн бүлэглэлийн толгойлогчдыг буудаж хөнөөсөн боловч ямар ч нэмэр болоогүй. Тэдний өмнөх хөвгүүд нь толгойлогчид болсон.
Өнөө үед Бээжин болон бусад хотын гудамжинд ширүүн харцтай, гартаа хохимой толгой, луу, кобра могойн зурагтай өнгөт шивээстэй залуус цөөнгүй дайралдана. Энэ бол Хятадын орчин үеийн триадын төлөөлөгчид юм. Тэд цагдаатай зэрэгцэн эмх журмыг сахиулдаг.
Энэ нь Хятадын мафийн толгойлогчид Хятадын удирдлагын бодлогыг анхааралтай ажиглаж, зарим талаар дэмждэгийн нэг жишээ. Жишээлбэл триадууд Хятадад явж буй гадаадын жуулчдыг дээрэмдэж, тонодоггүй. Яагаад гэвэл БНХАУ 2002 оноос улс орноо “Дэлхийн аялал жуулчлалын орон” болгон зарласан.
Тиймээс ч жуулчид их ирэх тусам бэлэг дурсгалын дэлгүүр, ресторануудын эзэмшигчдээс их хэмжээний мөнгө салгах болно. Хятадууд “Бүү яар. Суугаад бод” гэсэн амьдралын зарчимтай. Хятадын мафийнхан ч сайтар бодож, олон жилийн өмнөөс төлөвлөдөг.
Тэд өнөөдрөөрөө амьдардаггүй. Фирм байгуулж, ресторан, дэлгүүр нээхдээ ч сарын дотор их хэмжээний ашиг олно гэж үздэггүй. Ийм тэвчээртэй зангаараа триадууд бусад мафийнхнаас ялгаатай.
Тэд Хятадын эдийн засгийг бэхжүүлэхийн төлөө бүхий л хүчээрээ ажилладаг. Тухайлбал Хятадын мафийнхан Европ дахь хятад ресторануудын эздийг рэкетэлж, Африк руу хууль бусаар зэвсэг нийлүүлж олсон мөнгөө Хятад руугаа л зөөдөг. Харин Швейцарийн банкинд данс нээнэ гэж хэзээ ч үгүй.
Мафийн тагнуулуудыг төрийн аппарат, цагдаад нэвтэрсэн гэж ярьдаг. Тэд жижиг түшмэдийг худалдан авна уу гэхээс том руу нь дайрч зүрхэлдэггүй. Энэ талаар мафийн нэгэн толгойлогч “Хятадын мафи мужийн жижиг хотын мэрийг л худалдан авч, триадуудын төлөө ажиллуулж чадна. Харин Хятадын Коммунист намын Төв хорооны гишүүнд хүрч чадахгүй” гэжээ.
* * *
Та бидний таних домогт Брюс Ли чухам л Триада-бүлэглэлийн гурван гишүүнийг зодсноор, ” Триада “- бүлэг гишүүдийнхээ хүлээсэн үүрэг, тангарагынхаа дагуу, гишүүдийнхээ өшөөг авахаар болоход Брюс Лиг аав ээж нь Америкруу оргуулсан гэдэг. Тэрээр АНУ-д очоод домогт нударган зодоонч,жүжигчин болсон ч Триадуудын урт гараас салалгүй үл мэдэгдэх үхлээр үхсэн билээ.
* * *
Зургийн тайлбар : Тайванийн Мафийн голлох толгойлогчдын нэг болох Ли Чао Суйнг оршуулганы үйл ажиллагаанд мафийн бүлэглэлийн 20.000 гишүүн болон 108 лимузин машин оролцон, толгойлогчтойгоо салах ёс гүйцэтгэжээ. Энэ бол Хятадын Триада бүлэглэлийн Тайвань дахь бүлэглэл гэдгийг ойлгоорой.
* * *
“Интересная газета”
Эх сурвалж: www.tsagtur.mn
Холбоотой мэдээ
-
ээ (May 25, 2015 10:43:07 am )
Хятад гээдл байх юм Монголчууд энэ бүлэглэлийг аль эрт үед зохион байгуулж байсан юм шүү…
-
Hero (May 25, 2015 12:53:17 pm )
Юун Трида вээ. Триад буюу гурвал гэсэн үг шдээ.
-
Anonymous (May 25, 2015 3:23:39 pm )
манай хөх Монгол бүлгэмийнхэн газар шороо бусад хууль бус ажиллагаатайгаа хатуу тэмцэх хэрэгтэй шүү дээ худлаа эх орондоо ирсэн хятад болон аль нэгэн гадаадын иргэнийг ямар ч зорилгогүй зодсоноороо эх орон ч болохгүй шүү дээ Хөх монголынхон гэхээрээ итгээд хувцас өмсөж гаж содон болох гээд л байх юм уг нь нэг санаа зорилготой байж ,хийвэл Монголд хууль бус юм их байх юм Хятадын энэ Трида бүлгэмээс туршлага судалвал яасан юм ядаж өмссөн хувцас нь хүртэл суртэй жигд байна ядаж,3 сая гаруй хүн амтай манайханд ядуу хоосоны ялгаа ямар их юм бэ баячууд нь эх орныхоо хүнсийг идэхгүй баталгаагүй гээд гадны өндөр хөгжилтэй орноос хүнсээ авчирч эгэл жирийн цалингаар амьдарч байгаа бид баталгаагүй хүнс идэж байх ч гэж дээ Хөх монголынхоо та нар эв нэгдлийн төлөө ард түмнийхөө төлөө босно гэвэл бид бүхэн шударга ард түмэн чинь нэгдэхэд бэлэн байна шүү
-
уншигч (May 25, 2015 3:43:39 pm )
хятадууд ийм л аймаар үндсэрхэг үзэлтэ йхүмүүс дээ дээрээс нь юмыг алсуур олон жилээр бодож доогуур нь сууриар нь ухаж хийдэг аймаар санаатай хүмүүс
-
иргэн Балдорж (May 25, 2015 6:22:05 pm )
энэ Босоо хөх Монгол бүлгэмийн гарууд худлаа юм билээ шүү ард түмэн минь Шинжээ,Бээжин мэтийн гарууд,годнин манай Баянхонгорын 3-н булагт очоод нутгийн иргэдийг хөөргөж Жи энд Юу голд компанийн уурхай руу дайрчихаад мөнгө аваад салсан байна,зарим удирдлагууд нь одоо биднийг басамжилж манай аймаг сумаас ажилчид авдаггүй,ёстой арилсан дотортой ХУУРАМЧ ЭХ ОРОНЧИД байдгийг мэдэрлээ,ажил нь одоо эхэлж байна
-
Anonymous (May 27, 2015 7:46:23 am )
TRIDA G bosoo huh mongoltoi jishih ni arslang batganatai zuirleh met kkk.zugeer l reket hiij mungu oldog heden teneg garuud shuu dee
6 Comments