antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 22, 2015 13 comments

О.Баасанхүү: Ерөнхий сайдаа та хэний талд ажиллаж байна

нийтлэсэн Admin

Яг одоо УИХ-ын үдээс хойшхи хуралдаан дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар шуурхай мэдээлэл өгч байна. Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлаар гишүүд Ерөнхий сайдаас тодруулж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Нэгдүгээрт хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт орсон уу. ОТ хийж буй маргаан бол нэгдүгээр шатны хөрөнгө оруулалт нь 2 тэрбум ам.доллараар хэтэрсэн байна. Үүнийг яаж шийдвэрлэж байна вэ. Нэмж орж ирэх 4 тэрбум ам.доллар далд уурхайдаа зарцуулагдах уу. Эсвэл зээлийн буцаан төлөлтөд орох уу. Баталгаа авч чадсан уу. Яагаад Дубайд очиж зурсан юм бэ. Монгол улсдаа зурж болоогүй юм уу” гэж асуусан.

Түүний асуултад Ерөнхий сайд “Энэ маргааны гол сэдэв байсан. ОТ тодорхойгүй хугацаагаар үргэлжл байсан. Хоёр талаас энэ асуудлыг шийдэх гэж маш их ажилласан. Ингээд 1.2 тэрбум төгрөгөөр тохирсон. Бүтээн байгуулалттай холбоотой бодитой гарсан зардлууд учраас ингэж шийдсэн. 4.2 тэрбум ам.доллар бүтнээрээ далд уурхайн бүтээн байгуулалттад зарцуулагдана. 34 хувийн хувьд их хурлын шийдвэр учраас энэ асуудалтай холбоотой ямар нэгэн асуудлыг шийдээгүй. Хэлэлцээ сүүлийн гурван сар маш идэвхитэй явж байсан. Энд хийхгүй бол Рио Тинтогийн монголд ирэх хугацаа дахиад 2 долоо хоног хойшилохоор болсон. Дубай өөрөө олон улсын санхүүгийн том төв учраас ОТ далд уурхай талаар эерэг мэдээлэл үүснэ. Дубайд зурсанаар ямар нэгэн сөрөг зүйл алга гэж үзсэн” гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Далд уурхайн ТЗҮ батлаагүй байхад яаж төлөвлөгөө баталдаг юм бэ. Хэрвээ шүүх дээр очвол эрх зүйн баримт болох уу. Болвол гэрээ болно. Ажлын баримт бичиг дээр та гарын үсэг зурдаг юм бэ. Одоо ерөнхий сайд та биднийг доромжлоод байна. Аргагүй эрхэнд баримт бичиг бариад байна. ҮАЗ-өөр таныг гэрээ зурахаар шийд гарсан уу. Далд уурхайн ТЗҮ хэзээ батлагдах юм. Сангийн яам маань өртэй хоёр тэрбум ам.долларын талаар ажлын хэсэг гараад хөрөнгө оруулалтыг хиймэлээр гаргасан байхад бид 1.8 ойлголоо гэдэг нь ямар учиртай юм бэ. Та аль талд ажиллаад байна вэ. Засгийн газрыг яг хэн төлөөлж гарын үсэг гаргав. Яагаад гэрээний талаарх мэдэгдлийг бүгдийг өгөхгүй байгаа юм бэ” гэж асуусан.

Түүний асуутад Ерөнхий сайд “Сайханбилэгийг доромжилж болно. Ерөнхий сайдыг доромжлоод яах вэ. Та Монголын төрийг доромжилж байна. ОТ бол одоо цаашдаа Эрдэнэтийн үйлдвэртэй адилаар ОТ асуудал улстөрийн асуудал биш эдийн засгийн асуудал болно гэдгийг дахин дахин хэлмээр байна. ҮАЗ-өөр миний АНЭУ-д айчлах асуудал бүгд ном журмаараа батлагдсан. Ганц ОТ гэрээнд гарын үсэг зурах гэж яваагүй. Хоёр орны хоорондох эдийн засаг бизнесийн чиглэлээр тодорхой асуудлуудыг ярьсан. Айлын тал татвар болон хөрөнгө оруулалтын асуудлуудыг тодорхой болгож өгсөн. Мах экспортлох болсон. Би Монгол улсынхаа талд ажиллаж байна. Энэ гэрээнд гарын үсэг зурсанаар дэлхийн зах зээл дээр бидний бонд ямар хэмжээнд өсч буйг харж байгаа байх. Ам.долларын ханш 1400 төгрөг рүү орж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд ЗГ гишүүд гарын үсэг зурдаг юм. Далд уурхайн асуудал дээр Эрдэнэс болон ОТ захирлууд гарын үсэг зурсан. Нууц гэрээний асуудлууд юу ч байхгүй” гэж хариуллаа.

Г.Бат

ZALUU.COM


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • зочин (May 22, 2015 11:53:21 pm )

    Хямралаас гарах гэж зүтгэж байхад юу гээд байна. Чи өөрөө юу хийж гийгүүлсэн юм. Хошуу нэмэхээс өөр шид байхгүй, дуугуай бай.

    • irgen (May 25, 2015 12:37:23 pm )

      1400 aar dollar avii xaana bgaag ni zaagaad ogooch yoronxii saidaa

  • darkhad (May 23, 2015 6:03:46 am )

    Хүн үнэн ярьж болохоо байчихсан цаг юм уу.Худал ярьж болдоггүй байсан цаг ард хоцорч дээ……..

  • Mng (May 23, 2015 6:56:05 am )

    энэ баасанхүү даваасүрэн ганбаатар уянга гэх мэт хүмүүс одоо 4 жилийн хугацаа дууслаа одоо чимээгүй байсан дээр биз дээ 4 жил худлаа үнэн юм яриад л байдаг ямар өөрчлөлт гарав одоо 2016 больсон дээр биз дээ , 2016 онд нам байгуулаад Монгол улс орныхоо сайн сайхны төлөө зүтгэх хэрэгтэй …!

  • зочин (May 23, 2015 7:32:10 am )

    Баасанхүү чи битгий солиор! Бие даагчид та нар иргэдийн тархи угааж, есөн жорын юм солиорч, хүний анхаарлыг өөртөө татахыг л оролдож байгаагаас монголынхоо төлөө юуг сэтгэсэн юм бэ? Дандаа ажилд саад болох элдэв хорын юм л ярьж байгаагаас жинхэнэ бүтээлч ажил яриа ч үгүй,хийгээч үгүй шүү. Өнөөдрийн монгол эдийн засгийн хямралд орсон юм бол гадаадаас их мөнгө зээлж өрөнд орсноос Оюу толгой,Таван толгойгоо явуулж төрийнхөө үйлчилгээг иргэддээ хүргэхээ өөр ямар зам байгаа юм, ерөнхий сайд хэн ч байлаа гэсэн ийм л арга зам байгаа. Тэгэхдээ Сайханбилэг бол Алтанхуяг биш, жинхэнэ монголынхоо нийт иргэдийн төлөө ажиллаж байгаа гандашгүй, гундашгүй залуу, жинхэнэ төрийн түшээ, жинхэнэ төрд боловсорсон зайран шүү!!!!! дахин хэлье! Чи монголынхоо ард түмэнд гайтай хөөтэй зүйл дахин битгий ярь, Ард иргэд хүндэт сонгогчидоо!!! Та бүхэн эдгээр тархи угаагчидыг дахин битгий сонго! Зуун айлын үүд татаж,зуудаг нохойн толгой тоншсон эдгээр бие даагчид төрийг хутган үймүүлэгчид, жинхэнэ Смейл,Нисманууд шүү! Би аль нэг намуудын төлөө гүйхээ больсон хүн, төрд хэн нь ямар вэ гэдгийг гадарладаг учраас өөрийнхөө үзлээр сайныг нь дэмждэг говийн хүн шүү. Энэ зүйлийг сэтгэлээсээ бичлээ,захиалгаар гэж ойлгож болохгүй шүү.

  • зочин (May 23, 2015 7:45:46 am )

    Улаанбаатарт зурдагүй тэнд сэмхэн очоод зурчихдаг ес хийснийхээ юмыг л авчих шиг боллоо. Одоо яасан ч яахав болоо биз!!!

  • зочин БАТБАТ (May 23, 2015 9:43:46 am )

    Ер нь Монголчууд чинь өрөнд идэгдлээ,хэзээ төлж дуусах юм бэ?адаглаад 30 жилийн дараа ч төлж дийлэхүү?харийн нөхдүүд чинь засгийн газарт өч төчнөөнөөр өгөөд л байна,энэ мөнгө чинь буцалтгүй тусламж биш,буцааж хүүтэй төлх мөнгө шүү дээ,дээрээс нь урдах өр ширээ төлж дуусаагүй байж байгаад л нэмж зээл аваад байх юмаа,үүнийгээ больмоор байна,эцэст энэ их өрийг төлж дуусгаж ойрын 30-40жилд чадахгүй,чадахгүй болохоор маань газар нутаг ,асар их байгалын баялага,гол мөрөн,нуур цөөрөм харийн хүний мэдэлд очих гээд байна аа гэж би хуьдаа эмзэглэн явдагаа,Эх дэлхийнхээ төлөө бүх Монголчууд сэтгэл зүрхээрээ амьсгалаж байдгийн хувьд УИХ-ын цөөн тооны нэр бүхий гишүүн О.Баасанхүү.Болорчулуун. Б.Батэрдэнэ,Л.Цог,Г.Уянга,С.Даваасүрэн гэх мэт гишүүд сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлж явна,бусад гишүүд дуугүй байж болохгүй,дуугарсан гишүүдээ дэмжиж явах хэрэгтэй.Телевизийн дэлгэцнээ УИХ-ын Өрөгдлийн байнгын хорооны дарга О.Баасахүү гишүүн сүүлийн үед сайн ажиллаж байна_цаашид энэ арга барилаа улам сайжруулж ажиллах хэрэгтэй

    • зочин (May 23, 2015 9:58:57 pm )

      энэ баасанхүү өөрөө өөрийгээ магтаж байгаа юмуу,эсвэл бас нэг энхбаярт засуулсан гөлөг баасанхүүтэй адил хамуутай хаванцар байх.

  • oogii (May 23, 2015 10:43:35 pm )

    Saihanbileg sain bna.populistuudig yu ch gj helj bsan bitgii toogooroi.uynga baasanhuu ganbaatar baterdene bolorchuluun davaasuren geh metiin

  • irgen (May 25, 2015 12:34:46 pm )

    xaanaas dollariig 1400 aar avch bolox ve yoronxii saidaa

  • Hangai (May 25, 2015 6:48:37 pm )

    Ene gaigui zaluu.Ter Tsolmongiin orond BH-iin said bolgocon bol ovoo yum hiichih baisan shudrag tsarialsan bish SHUDARGA zaluu shig canagddag

  • иргэн (May 25, 2015 8:12:07 pm )

    Энэ баасанхүүг хэн их хуралд сонгосон юм болоо. солиотой амьтан юу хийж чаддаг юм болдоо. өмгөөлөгч гэлүү….. Энхбаярыгаа өмгөөлж чадсан уу? чи зүгээр дуугай суу за ……………

  • Anonymous (May 25, 2015 10:46:06 pm )

    chinii taldaa, xo,, iimerxuu xun xaana ch yabsan xutgaj yabdag yum daa, cham shig noxoi xutsaad yaxab dee tegeed ch cham ruu chuluu shideed ch yax yum, xol ochij xuts, zob bna uu buruu bna uu, yamar ch baisan baasnii ugiig buu sons

antalya rent a car