antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2015 11 comments

Ц.Даваасүрэнг тойгдож эхлэв

нийтлэсэн Admin

Оюутолгойн асууд­­лаар “чихгүй толгой” гаргасныхаа шанд намынхандаа адлагдсаар эцэст нь хаалгыг нь гаднаас нь хаачихаад гарч одсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд МАН-ын зүгээс “нүглээ наминчилсан” санал тавьж эхэлсэн талаар төрийн ордны хонгилоор “бор шувуу” нисч эхлэх болов.

Төрсөн нутаг Хөвсгөлд бие даан нэр дэвшиж торолзтол гараад ирсэн Ц.Даваасүрэн гишүүн өнөөдөр ч Оюутолгой, Тавантолгойн асуудлаар хатуухан байр суурин дээрээ зогссоор л байгаа. Сүүлийн үед засагт хамтарсан МАН-ын тодорхой улстөрчид “Ядаж 2016 оны хавар хүртэл энэ засгийг унагаж болохгүй” гэх болсон нь эсэргүү Ц.Даваасүрэнг царайчлах нэгэн шалтгаан болсноос гадна, Хөвсгөлийн ард олонд өнөөдөр нэр хүнд сайтай байгаа тэрээр 2016 онд дахин гараад ирэх өндөр магадлалтай байгаа учир МАН-ын удирдлагууд түүнд саймширч эхэлсэн дуулдана.

Ямартай ч саяхан болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын өмнөхөн энэ асуудлыг тодорхой улстөрч сөхөн тавьсан ч тэгсхийгээд намжсан гэнэ. Учир нь Ц.Даваасүрэнгийн Хөвсгөлөөс салгах ихээхэн магадлалтай нэг суудал МАН-д амин чухал хэрэгтэй ч одоохондоо энэ асуудлыг өндөр авахуулах арай л болоогүй гэж үзсэн бололтой. Гэхдээ л МАН-ын удирдлагад байгаа тодорхой улстөрчид Ц.Даваасүрэн гишүүнд хандарч эхэлснийг эх сурвалжууд нотолж байгаа юм.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Хөвсгөлийн хүү (May 21, 2015 1:16:16 pm )

    Шахаал л гаргасан биз дээ МАН-ынхан. 2016 онд гарахгүй гэх биш намаар юу хийх вэ. Байр суурин дээрээ баттай зогс ч ард түмний төлөө дугарч чаддаг чин шударга эрхэм гишүүндээ ажлын амжилт хүсье. Сонгуульд битгий санаа зовоорой хөвсгөлчүүд бид дэмжинээ

  • Далай (May 21, 2015 1:19:57 pm )

    Үзэл бодолдоо үнэн ч байна шүү.

  • 3 (May 21, 2015 2:06:58 pm )

    МАН-ЫНХАН 2016 ОНД УИХ-Д 7 СУУДАЛ Л АВНА. ТЭД МИНИЙ МОНГОЛЫГ 80 ЖИЛ ДАМПУУРУУЛСАН. МАН-Д МИНИЙ МОНГОЛЫН ИРГЭД ХЭЗЭЭЧ ДАХИН ИТГЭХГҮЙ. АН 2016 ОНЫ СОНГУУЛЬД 40 СУУДАЛ АВНА ТЭГЭЭД ЭНЭ ДУТУУ ХИЙХ АЖЛАА ГҮЙЦЭЭН ДУУСГАНА. АН-ХАНД АРД ТҮМЭН ИТГЭЖ БАЙГАА. МАН-ЫНХАН ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ СОНИН ХЭВЛЭЛЭЭР ИХ БИЧИЖ БАЙГААГ МАНАЙ АРД ТҮМЭН ОЙЛГОДОГ.

    • Anonymous (May 21, 2015 2:34:20 pm )

      Hehehe huh kneed hurch lee

  • нараа (May 21, 2015 2:41:05 pm )

    даваасүрэн зүгээр л дүр эсгэгч миатаас савраа татах хэрэгтэй

  • muuhai (May 21, 2015 2:54:22 pm )

    Populist

  • Tунгалаг (May 21, 2015 3:24:40 pm )

    Даваасурэн чи оороо ингэж бодоод байгаа бол чамд естой горьд гэж хэлмээр байна! МАН чамаар байтугай хэнээрч дутахгуй ээ! Даваасурэн шиг дур исгэгч луйварчинг Ховсголийнхонч гаргахгуйдээ! Намын удирдах зовлолд хун холсолж хэлуулчихээд хор найруулах санаатай байгааг чинь бид мэдэж байнаа. Чамд орогнох газар олдохгуй ээ!

  • zochin (May 21, 2015 5:51:09 pm )

    Hkebsgelchuudiig asuuhkad ni bi namaasaa garaagyi yu gej garahk be geseer songuulid ylsan Odoo hkebsgelchuud chamaig yachdiin darga l gej medne Odoo dahkin songohkgyi chi dandaa hkudal yridag Ganbaatar shig ajillaachee Dahkin MAN d ichihkgyi gyij ochohkno uu boli chi..

  • zochin (May 21, 2015 10:28:07 pm )

    shudraga daa l shantrahgui yvaad bna.

  • зочин (May 22, 2015 10:31:16 am )

    Даваасүрэн эргээд намдаа ирэх хэрэгтэй, юм хийе гэж бодож байвал, намын бодлого явахаас нэг хүний бодлого явахгүй, Одоо 16 онд АН-ыг ард түмэн сонгохгүй нь тодорхой болсон,

  • зочин (May 23, 2015 9:55:26 pm )

    Хөвсгөлчүүд чамд сайн байгаа юм биш шүү,чи төрийг үймүүлж хүний тархи угааж жинхэнэ популист болсон хүн билээ. Горьдолгүй төрийнхөө гацааг арилгахын төлөө яввал чамд дээр байх шүү.

antalya rent a car