Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Япон улсад ажлын айлчлал хийж байгаа билээ. Тэрээр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээр хийсэн бөгөөд энэ үеэрээ хоёр орны төрийн өндөрлөгүүд селфидэж амжжээ. Тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай улсад төрийн айлчлал хийхээр уригдсан Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модтай анхны селфигээ хийж байсан бол энэ удаа Шинзо Абэтэй хоёр дахь удаагаа селфидэв. Тэрээр энэ зургийнхаа доор “Ерөнхий сайд Абэ Шинзотой хоёр талын өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцээр хийлээ. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр батлагдсаныг тэмдэглэж селфидэв” хэмээн тайлбар бичжээ. Ямартай ч манай ерөнхийлөгч селфичдын эгнээнд зүй ёсоор багтлаа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
mongol (May 21, 2015 1:56:09 pm )
yu helehev de……. uls eh oron n hyamarchihaad asuudal ih bhad yadaj selfiedehgui baij bolohgui yu. yos zuigee bodood! mongol ulsiin hamgiin ,muu eronhiilogch,hudalch,hoshgolruulagch,huuli zorchigch.. .. . .zaaaazzz
1 Comment