Би зөндөө сайхан секс хийдэг боловч ер дур тавьж үзээгүй найзуудын энэ тухай ярианд би чимээгүйхэн суугаад надад хэрэгтэй зүйл юу байгаа талаар сонсдог энэ бүхний эрэлд гарч явахдаа доорх мэдээллийг олсон юм. Надтай ижил асуудалтай бүсгүйчүүддээ өрийн олж мэдсэн зүйлээ хуваалцъя.
Сексологийн ойлголтонд дур тавилт гэдэг бол үтрээ, хэлүү, G цэг болон умай зэрэг оролцсон нэгэн цогц үйл ажиллагааг илэрхийлдэг. Эдгээр эрхтнүүдийн тус бүрийн мэдрэмж нь ямар байгаагаас хамаарч дур тавилтын хугацаа, тухайн эмэгтэй хүний дур тавих онцлог зэрэг нь өөр өөр байдаг байна.
Эмэгтэй хүний дур тавилт нь янз бүр байдаг. Хамгийн мэрэмтгий хэсгүүд болох үтрээ, хэлүү хоёр нь хамгийн тод мэдрэмжийг өгдөг. Тэгэхээр эдгээр эрхтэнүүдийг цочроох онцлог болон сексийн үйл явцаас хамаараад эмэгтэй хүн бүрийн дур тавилт нь харилцан адилгүй явагддаг юм байна шүү. Хамгийн түгээмэл тохиолддог дур тавилт нь хэлүүний дур тавилт. Гэхдээ энэ нь эмэгтэй хүний жинхэнэ дур тавилтын дөнгөж тэн хагаст нь л хүрдэг.
Түүнээс гадна вибраторын тусламжтайгаар ихэнх бүсгүйчүүд жинхэнэ дур тавьж чаддаг бөгөөд яваандаа яг энэхүү мэдрэмжийг найз залуутайгаа секс хийх үед мэдрэхэд тусалдаг!
Жинхэнэ дур тавилтыг мэдрэхийн тулд дараах зөвлөгөөг хэрэгжүүлж үзээрэй:
Нэгдүгээрт, чи залуугийнхаа хувьд хамгийн хүсэмжит бүсгүй нь гэдгийг сайн санаж яваарай. Ингэснээр чи өөрийгөө нүцгэн байх үед ямар харагддаг бол гэсэн өөртөө итгэх итгэлгүй байдлаасаа салах болно. Өөрийгөө хайрлаж, сексийн мэдрэмжиндээ бүрэн автаж, тухайн өдрийн таагүй бодлуудаа толгойноосоо авч хая. Заримдаа ажил дээрх таагүй явдлууд, гэрийн дутуу хийгдсэн ажлууд гэх мэт шалтгаанууд сэтгэлийн тайвшралыг олоход саад болдог шүү дээ.
Хамтрагчтайгаа сексийн харьцаанаас харилцан таашаал авч, бие биеэ энхрийлж, хаана нь хамгийн мэдрэмжтэй цэгүүд байгаа, өөрийнхөө эротик фантаазын тухай харилцан ярилцаж байх хэрэгтэй.
Секст янз бүрийн байрлал их чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс, дур тавилтын тод мэдрэмжийг амсахын тулд хэд хэдэн байрлалыг туршиж үзэж, хамгийн их мэдрэмж өгөх тэр байрлалыг олоорой.
Түүнээс гадна өөрийн биеэ бэлтгэж, дур тавихад туслах дасгалуудыг хийх хэрэгтэй.
Үүнд :
Тасралтгүйгээр 20 удаа үтрээний булчинг чангалж, сулруулаарай. Яг л бие засах хүслээ дарж байгаа мэт.
Үтрээний булчинг чангалаад 3-4 секунд бариарай. Энэ дасгалыг 10 удаа давтаарай.
Амьсгаагаа авахдаа булчингаа чангалж, амьсгаагаа гаргахдаа булчингаа суллаарай. Энэ дасгалыг 10 удаа давтана.
Энэ дасгалыг өдөрт 3 удаа хийж байгаарай. Түүнээс гадна эдгээр дасгалуудыг хаана ч явж байсан хийж болно. Мөн секс хийхээс өмнө энэ дасгалыг хийвэл үр дүнтэй байдаг юм шүү.
Секс хийх явцдаа хөдөлгөөнөө хурдан, огцом хийх гэж яарах хэрэггүй. Удаан, тогтуун хөдөлгөөнийг огцом хөдөлгөөнтэй ээлжилж хийгээрэй. Ингэснээр чи өөрийн биеийг дур тавихад бэлдэж байна гэсэн үг.
Тэгээд хамгийн гол дүрэм нь чи өөрийгөө мэдрэмжгүй, дур тавьж чадахгүй гэсэн бодлоосоо ангижраарай. Өөртөө итгэлтэй байвал гайхамшигтай үр дүнд хүрэх болно шүү!
Холбоотой мэдээ
Comments are closed.