antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 18, 2015 Comments are off

Наадмын хүндэтгэлийн концертыг гадаа талбайд зохион байгуулна

нийтлэсэн Admin

naadamzb hiih horooТулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр болов. Хурлаар Үндэсний их баяр наадмын салбар хороодын ажлын төлөвлөгөөг баталсан юм.

Баяр наадмын үеэр буюу долдугаар сарын 4-15-нд урлаг соёлын 16 арга хэмжээ зохион байгуулах вм байна. Харин төрийн хүндэтгэлийн концертыг энэ жил анх удаа гадаа талбайд зохион байгуулахаар болжээ. Концерт Чингисийн талбайд долдугаар сарын 10-нд буюу Төрийн далбааны өдрөөр болох юм байна.

Баяр наадмын өдрүүдэд тус талбайд сонгодог урлагийн үдшийн цэнгүүн, хүүхдийн гала концерт, Монгол туургатны бүжгийн их наадам,  “Дээлтэй монгол” наадам, урлагийн шоу, гадаадын алдартай хамтлагуудын тоглолт, морин хуурын фестиваль, “Улаанбаатарын үдэш” цэнгүүн зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн Хүй долоон худагт “Адуучин” наадам болох аж.

Соёл урлагийн салбар хороо болон Үндэсний бөх, морь, сур, шагайн салбар хорооноос зохион байгуулж буй ажил, арга хэмжээг дэмжиж, салбар хорооны ажлаа уялдуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх салбар хорооны дарга нарт үүрэг болголоо. Мөн тэрбээр ажлын төлөвлөгөө батлагдсантай холбоотойгоор салбар хороод тус бүр төлөвлөсөн ажлаа чанартай  гүйцэтгэж, баяр наадмын бэлтгэлийг  хангаж ажиллахыг анхааруулав.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car