antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 18, 2015 Comments are off

Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ

нийтлэсэн Admin

jijigdunduildverНийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Гэрээ байгуулах эрх шилжүүлэх тухай” А/408 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 1 дүгээр үе шатны төслийн хэрэгжилтийн хугацаанд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд иргэдийн оролцоог хангах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээний олон улсын тендерт “хамгийн сайн” үнэлэгдсэн Нэгдсэн үндэстний байгууллагын Япон улсын Фукуока хотод байрлах Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн салбар байгууллагатай хэлцэл хийх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Азийн хөгжлийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журмын дагуу тухайн Зөвлөх үйлчилгээний тендерт “хамгийн сайн” үнэлэгдсэн дээрх байгууллагатай хэлцэл хийж, гэрээний эцсийн хувилбарыг харилцан тохирч, гэрээ байгуулахыг Ажлын хэсгийн дарга, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car