БЗД-ийн 15-р хорооны Засаг дарга Г.Гантуяатай ярилцлаа.
– Хорооны засаг даргыг дарамталж, заналхийлж байгаа тухай та мэдээлэл хийсэн. Энэ явдлын эргэн тойронд ямар асуудлууд өрнөөд байна, энэ талаар тодруулж асууя?
– БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон түүний хүмүүс намайг дарамталж, ажил үүргийг минь хүчээр авч байна. Үүндээ хүрэхийн тулд гэр оронд минь хүртэл орж ирж дарамталж, араас машинтай хүмүүс байнга дагаж байна. Миний гэр бүл болон амь насанд минь заналхийлж байна.
-Та энэ бүгдийг илүү тодорхой ярьж болох уу? Яг ямар байдлаар танд нөлөөлж байна вэ?
-2014 оны тавдугаар сарын 19-ний 21:00 цагт БЗД-ийн ИТХ-ын тэргүүлэгч, АН-ын гишүүн, БЗД-ийн “Нийтлэг үйлчилгээний газар-2”-ын дарга Д.Нарангуа, БЗД-ийн 15 дугаар хорооны төлөөлөгч Ж.Баярмаа нар манай гэрт орж ирж намайг өөрийн хүсэлтээр ажлаа өг, үгүй бол чамтай тулалдана гэхчилэн дарамталсан. Энэ цаг мөчөөс эхлэн миний амьдрал орвонгоороо эргэж гэр бүлд маань хүртэл маш том асуудал үүссэн. Бас тэд байрны гадаа тоглож байсан миний 8 настай хүүгээс аавынх нь утасны дугаарыг хэлүүлж авсан байдаг. Эрхзүйн чадамжгүй хүүхдийг ашиглан аавынх нь дугаарыг авч холбогдсон. Тэд юуны тухай ярисаныг би мэдэхгүй. Ямартай ч энэ бүгдийн эцэст нэг гэр бүл саллаа.
-Энэ талаар зохих газарт нь мэдэгдсэн үү?
-Энэ талаар цагдаагийн II хэлтэст хандсан боловч асуудал болгоогүй. Манай цагдаагийнханд Дүүргийн Засаг даргын нөлөө орсон байдаг учраас угаасаа асуудал болгодог ч үгүй юм. 2014 оны зургадугаар сарын 07-нд ИНХ-аар иргэдийн 85 хувийн саналаар миний ажил дэмжигдсэн. Ингэлээ гээд хурлын дараа миний ажлын өрөөнд хоёр цагийн турш Д.Нарангуа, Ж.Баярмаа, Ч.Батцэцэг, н.Майхүү, Д.Сарангуа нарын хүмүүс ажлын компьютерүүдийг үзэж, шүүгээнүүдийг ухсан. Тэндээс юу олох гэснийг би мэдэхгүй. Тэндээс юу алга болсныг ч мэдэхгүй. Мөн л цагдаад хандсаны дагуу II хэлтсийн хошууч н.Баярсайхан тэднийг өрөөнөөс гаргасан. Дараа нь наймдугаар сарын 28-нд 19:23 цагт Д.Нарангуа, Ж.Баярмаа нар нь ажлаа хийж байсан төрийн үйлчилгээний ажилтан болох жижүүрийн биед халдсан. Ингэхдээ түүнээс хорооны түлхүүрийг нэхэж, хороо руу оръё гээд хувцсыг нь хүртэл урж, салгах гэсэн цагдааг түлхэж байгаад зодсон байдаг. Ажлын бус цагаар тийш нь хэнийг ч оруулахгүй байх үүрэгтэй хүнийг зодсон энэхүү үйл явдлын баримт бидэнд бий. Бас л цагдаагийн II хэлтэст маргааш нь хандсан боловч үүнийг асуудал болгоогүй.
2015 оны тавдугаар сарын 11-ний 08:45 цагийн орчимд Ж.Баярмаа миний өрөөнд орж ирж намайг дарамталж, заналхийлсэн. Чамд би хэлж байгаад тэмцэлдэнэ гэж хэлээд гараад явсан юм. Харин 17:35 цагийн үед ажил тарахад манай найз машинтай ирж авсан юм. Гэтэл бидний араас 22 75 УНЕ дугаар бүхий NOTE маркийн автомашин дагаж байгааг мэдсэн. Баталгаажуулахын тулд нэлээд олон газраар сүлжиж явсан ч яг араас дагаад байхаар нь цагдаагийн хэлтсийн гадаа ирэхэд тэд ч мөн дагаад ирчихсэн. Ингээд тэднийг шалгуулахад БЗД-ийн “НҮГ-2”-ын 2 ажилтан байсныг тогтоосон. Хэрэв найз маань ирж аваагүй байсан бол надад юу тохиолдож, хаана намайг алах байсныг хэлж мэдэхгүй байна. Одоо ч байнга утсаар намайг дарамталдаг. Ажлын бус цагаар намайг ажлаа онгойлго гэх мэтээр дайрдаг. Энэ мэтчилэн ийм бусармаг үйл явдал болоод байгааг харсаар байж ямар нэгэн хариуцлага тооцдоггүй нь надад харамсалтай байна.
Одоо би гэрээсээ гарч чадахгүй байна. Өглөө гэрээсээ ганцаараа гарахдаа хүртэл айдаг. Хүүхдээ би гадаа тоглуулж чадахгүй байна. Ганцааранг нь гаргахаас айдаг. Миний гэр бүл болон миний амь нас маш их эрсдэлд орсон гэж бодож байгаа.
-Өөр ямар нэгэн байгууллагад хандаж болдоггүй юм уу?
-Би яг одоогийн байдлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа. Хандах газарт нь хандаад явна. БЗД өнөөдөр тэр чигээрээ Засаг даргын нөлөөнд автчихаж. Өөрсдөдөө таалагдаагүй хүмүүсээ хууль бусаар халж сольж байгаа явдал манай дүүргийн удирдлагуудын хувьд хэрээс хэтэрлээ. Би тайван ажиллаж, амьдрах боломжгүй болоод байгаа. Олон ч баримт бий. Араас даган мөрдөх, оройн цагаар гэрт орж ирж дарамтлах, ажлын байранд хүч түрэн орж ирэх, улмаар өрөөний хамаг юмыг онгичих, албан үүргээ гүйцэтгэж байгаа жижүүрийг маань хүртэл зодох зэрэг бусармаг үйлдлүүдийг гаргаж байна. Энэ бүхэн бүгд баримт нотолгоотой.
Би 2013 оны нэгдүгээр сарын 20-нд ажлаа хүлээж аваад өнөөдрийг хүртэл ард иргэдийнхээ төлөө үүрэгт ажлаа хийгээд явж байна даа. Засаг дарга жилд нэг удаа ажлаа тайлагнах ёстой байдаг. Энэ дагуу миний бие 2014 оны зургадугаар сарын 07-нд болсон ИНХ-аар 2013 онд хийсэн ажлынхаа тайланг тавьсан. Мөн 2014 оны ажлаа энэ гуравдугаар сарын 14-нд зарласан ИНХ дээр тайлагнасан боловч тавдугаар сарын 16-ны өдөр ИНХ-ын дарга дахин хурал зарлаж хуралдууллаа. Энэ хурлыг Засаг даргыг огцруулах асуудлаар хэмээн зарласан байсан. Гэвч надтай хурлын товоо зөвлөлдөөгүй, тогтоолоо үзүүлээгүй, надад юу ч хэлээгүй.
-Ер нь хурлыг хэн товлож, ямар байдлаар зарлах ёстой байдаг вэ? Ямар үндэслэлээр таныг огцруулах болсон юм бол?
-ИНХ-ын дарга нь тэргүүлэгч нартайгаа зөвлөлдөж, хурлын протокол гаргах ёстой. Хурлын протоколыг үндэслэж тогтоол гарах ёстой. Ингээд тухайн асуудлыг хэлэлцэх хурлын товыг зарладаг юм. Энэ бүхнийг надад танилцуулах ёстой боловч юу ч үзүүлээгүй. Ялангуяа миний асуудлаар хурал зарласан мөртлөө надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Ерөнхийдөө хууль бус болсон. Мөн хоёр ба түүнээс дээш нэр дэвшигчтэй тохиолдолд иргэдээс нууц санал хураалт авдаг болохоос ажлаа хийж байгаа, тэгээд нэг хүнийг огцруулах асуудлаар хэзээ ч нууц санал хураалт явуулдаггүй юм. Тиймээс энэ хурлыг би хууль бус, хүчин төгөлдөр бус хурал болсон гэж үзэж байгаа юм.
Намайг ажлын хариуцлага муу, албан бичиг төлөвлөх чадамжгүй гэдэг үндэслэлээр огцруулах захирамжийг БЗД-ийн Засаг дарга гаргасан юм билээ. Хэрэв үүнийг ажлаас халагдах үндэслэл болгох гэж байгаа бол манай дүүргийн удирдлагууд ч бичиг баримт төлөвлөх чадамжгүй гэдгийг баталсан баримт олон нийтийн сошиал ертөнцөөр багагүй цацагдаад байгаа. БЗД-ийн Тамгын газрын даргын тушаал гэсэн бланк дээр Засаг дарга захирамж гаргасан байх жишээтэй. Дүүргээс хороондоо албан бичгийн зөвлөмж өгөх хүмүүс маань өөрсдөө иймэрхүү байдалтай байж ийм шалтаг хэлж байгаа нь их учир дутагдалтай юм л даа.
-Үүний цаад зорилгыг та юу гэж харж байна? Хорооны Засаг даргыг ямар үндэслэлээр огцруулдаг юм бэ?
-Энэ бол захиалгат хурал. Би угаасаа хэн нэгэнд долдойдож, долигонож чаддаггүй учраас энэ нь дүүргийн удирдлагууд намайг хавчин шахах шалтаг болж байна гэж ойлгож байгаа. Хорооны засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг. Энэ хугацаанд Засаг дарга гэмт хэрэг хийсэн нь шүүхээр батлагдсан, нас барсан, өвчний улмаас ажлаа хийх чадамжгүй болсон, мөн өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн тохиолдлуудад Засаг даргыг огцруулах үндэслэл болдог юм.
-Та хороон даргаар сонгогдсоноосоо хойш хийж гүйцэтгэсэн, иргэдээсээ үнэлэлт дүгнэлт авсан ажлынхаа талаар товч дурьдахгүй юу?
-Би хийх ёстой ажлаа гүйцэтгэж чадаж байгаа учраас иргэд маань намайг үнэлж, тэднийхээ итгэлийг алдалгүй явж ирсэн. Би дүүргийнхээ удирдлагад 2013 онд цэцэрлэг, сургууль барих газар хаана байна гэхэд нь хэд хэдэн газар зааж кадастрын зургийг нь хүртэл хийлгээд хуулж аваад явуулсан. Тэгэхэд 2,3 сарын дараа нөгөө л дарга нарын гарын үсэгтэй, барилга барих зөвшөөрөлтэй хүн авсан байдаг. Тийм ч учраас сүүлийн цэцэрлэгийг барих ажлыг би дүүргийнхэнд хэлээгүй. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн зөвлөгөө, тусламжтайгаар концессийн гэрээгээр бариулахаар суулгаж өгсөн. Мөн 1989 оноос хойш засагдаагүй байгаа бидний нэрлэж заншсанаар гурван өндөр гэгддэг байрны хороолол доторх авто замыг засуулахаар энэ оны төсөвт суулгаад байна. Би энэ талаар дүүрэгт удаа дараа хандсан боловч тэд санаа тавиагүй.
Манай ИНХ-ын даргыг Д.Хосбаяр гэдэг. ИНХ-ын дарга гэдэг нь иргэдийн санал хүсэлтийг дүүрэг болон дээд шатны байгууллагад уламжлан, өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэх ажил үүргийн хуваарьтай. Гэтэл дүүрэгт давхар алба хашдаг гээд хороондоо ажиллах зав байдаггүй. Иргэд дуудахаар очих зав алга, ажил ихтэй байна гэдэг хүн иргэдийнхээ төлөө явж байна уу гэдэг эргэлзээтэй. Гэтэл иргэдийнхээ дуу хоолой болсныхоо төлөө би дарамт шахалтанд орж, заналхийлэлд өртөж байна. Энэ бүгдийг дүүргийн удирдлагууд өөгшүүлээд байгаа нь харамсалтай.
Бас нэг зүйлийг хэлэхэд, хороо болгонд талбайн үйлчлэгч гэж байдаг юм. Гэтэл 15-р хорооны талбайн үйлчлэгчийг 18-р хороонд татсан. Ингээд 2014 оны долоодугаар сарын 01-нээс манай хороо талбайн үйлчлэгчгүй болсноор иргэд хохирох болсон. Оршин суугчид сар болгон байрны мөнгөн дээрээ нэмж 2000 төгрөг төлдөг. Энэ мөнгө нь орон сууцны контороос “НҮГ-2” луу шилждэг. Тэгэхээр талбайн цэвэрлэгээний үйлчилгээгээ аваагүй байж хүмүүс энэ төлбөрөө өгөөд л явж байгаа. “НҮГ-2”-ын дарга Д.Нарангуа нь хогны үйлчилгээг сайжруулна гэж татвар төлөгчдийн мөнгөөр Япон, Солонгос зэрэг орон уруу явдаг атлаа 15-р хорооны талбайн үйлчлэгчийг өөр тийш нь хуваарилаад энэ хороог хогтой болгож байна. Энэ нь утгын хувьд авцалдахгүй байгаа юм.
-Та энэ бүгдийг дүүргийнхээ Засаг даргад хэлсэн үү?
-Хэлээгүй ч бүх мэдээллийг сошиал медиагаар харж байгаа гэдгийг би мэдэж байгаа. БЗД-ийн Засаг дарга маань жирэмсэн хүнийг ч ажлаас нь халдаг хүн шүү дээ. Намайг огцруулах гэж 11 сарын хугацаанд гурван удаа сонгууль явууллаа. Энэ бол хэрээс хэтэрсэн явдал. Би хүнд тал засаж чаддаггүй, долдойж явж чаддаггүй. Энэ бүгд манай удирдлагуудад таалагдахгүй байгаа учраас намайг тайван ажлыг минь хийлгэхгүй байна. 2013 оны 12 дугаар сарын 26-нд Э.Бат-Үүл дарга бидний ажлыг сайн гэж дүгнээд “Засаг дарга Г.Гантуяаг 1 сая 600 мянган төгрөгөөр шагнав” гээд өргөмжлөл өгсөн юм. Гэтэл энэ мөнгөнөөсөө өгөөгүй гээд Д.Нарангуа нь БЗД-ийн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга н.Ганчимэгт ярьсан байгаа юм. БЗД-ийн Тамгын газрын дарга н.Амартүвшингээр ч шалгуулсан байгаа юм. Тэр хүнд би авлигал өгөх ёстой гэдгээ мэдээгүй. Өнөөдөр би өөрийнхөө толгойгоор ажлаа хийж байгаа. Түүнээс ямар нэгэн тусламж дэмжлэг аваагүй. Би угаасаа далдайж чаддаггүй, өөрийн гэсэн үзэл бодолтой, чадвартай, байр суурьтай хүн.
-Танд хэн нэгэнд онцгойлон хандаж хэлэх үг байна уу?
-БЗД-ийн АН-д ийм бусармаг үйл ажиллагаа хэрээс хэтрээд байгааг дээд шатны удирдлагууд анзаараасай. Энд ямар нэгэн хяналт, шалгалт хийгээд дүгнэлт хийгээсэй. Нэг хүний өнгө үзэмжээр БЗД-ийн АН яваад байна. Гэтэл ардчилсан нийгэм гэдэг маань үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн зарчимтай. Энэ зарчим хаана үйлчлэх ёстой юм бол доо.
С.Ганчимэг
Холбоотой мэдээ
-
ZALUU (May 18, 2015 9:59:13 am )
ardchilsan nam ugaasaa hog bolooshdee bnga iim asuudal boldog hoorondoo oilgoltsdgui bantan bolson
-
зочин (May 18, 2015 10:06:19 am )
энэ дүүрчихсэн засаг даргууд болиосой??? та нар бүгдээрээ хараалаа идээд зайлаасай???
-
Зочин (May 18, 2015 10:14:07 am )
Эмэгтэй хүн ажиллахад хэцүү болсон нийгэм юм даа. Дээрээ татаасгүй л бол захын намын нөхөр дээрэлхээстэй. Гантуяа хөдөлмөрч засаг дарга.
-
Anonymous (May 18, 2015 10:15:03 am )
hvve eee ene hvvhen vhin pvrevdavaatai ooroo yvdag bsan sh dee
-
Зочин (May 18, 2015 10:18:57 am )
АН-ын сөнөлт. Угаасаа биенийгээ алаад дуусдаг нам. Болгоомжтой байгаарай. Чамайг өмгөөлөх нам, төр байхгүй.
-
Иргэн (May 18, 2015 10:20:01 am )
Ардчилсан намын нөхдүүд хоорондоо тэмцээл байгаан байна, дүүрчихсэн луйварчингууд зайлаасаа.
-
adssdasd (May 18, 2015 10:34:06 am )
aimaar um mongolin tur haana bnaa
-
Зочин (May 18, 2015 10:40:05 am )
Ялзарсан БЗД болсон шүү, маш бүдүүлэг ёс зүйгүй хүнд сурталтай түшмэдүүд ажилладаг Хахуул хуйвалдаан, үгсэн тохиролцох журмаар ажлаа хийдэг өөрчлөх хэрэгтэй
-
Гагнаа (May 18, 2015 11:12:50 am )
Ер нь АН гэлтгүй бүх намууд ийм л юм хийж хүнийг хохироосон дарга нар мандаж дарамталж ширээ сандлын бөгдөөс болж сууж байна даа . Дээр ТВ -ээр НМХГ -ын дарга хүүхнийг гаргаж байна аа тэр одоо хэн вэ яасан их хүн загнаж доромжилдог гар вэ нөгөө шалгуулсан газрууд нь таг дуугүй ингэж л шулмас хүүхнүүдийг давраагаад байгаа юм даа. Нийслэлийн шуурхай дээр бас тийм ааш гаргахад Бат-Үүл юу ч хэлэхгүй байсан гэсэн үнэн даварсани ажлаа мэдэхгүй төрийн албаны туршлагаггүй зан харьцааны доголдолтой хачин сэжгийн авгайг зайлуулах хэрэгтэй эсвэл нэг аль нэг намын нөхрийн зугаа байх ийм байхад яаж улс за болье ажил урагш явах юм. Жирийн нэг төрийн албан хаагч ажиллах гэж ингэж тэмцэж байхад зарим нэг нь бөгсөө худалдаад дээр гараад зүгээр суухгүй хууль бус шийдвэр худлаа загнах ямар хэрэг байна эцэст нь төрийн албыг намын харьяалалгүй болгох Пүрэвдаваа, Эрдэнэчулуун мэтийг төрд ойртуулахгүй байх хэрэгтэй байна.
-
ZOCHIN (May 18, 2015 11:14:02 am )
NAM DOTOR BAIDAG ZORCHIL BNA HOGNII MONGOOR GADAAD VABAH BOLOMJGVI SHVV DEE ZASAG DARGA UG NI MEDMEER MEDEHGVI BOL ASUUJ BAIMAAR YUM 2000 TOGROG HI AIL ORHIIN HOGIIG TATAN ZAILUULSANII HOLS NIISLELIIN IRGEDIIN NIITIIN HURLIIN 2000 ONI TOGTOOLIIG OLJ UNSH ZASAG DARGAA ENE MOHGO TATBART ORDOG YUM SHVV HVMVVSEE
-
zochin (May 18, 2015 11:19:37 am )
hognuud
-
ZOCHIN (May 18, 2015 11:20:33 am )
tsetserleg barih geh gazar ni dulaanii 500-iin shugam bohiriin 200 shugamtai gazar iim gazar vamar erhten darhtan vamarch zoriulaltiin barilga barih bolomjgvi bitgii hudalaa hvmvvsiin tarhi ugaagaad bai
-
zochin (May 18, 2015 11:25:27 am )
АН улсаа авч явж чадахгүй нь тодорхой болсон шдээ.
-
Anonymous (May 18, 2015 11:31:15 am )
ямар тэнэг боловсролгүй юмнууд яаж ч мэднэ шүү чамайг алчаад засагдарга хийгээд явж мэднэ шүү дайрч орж ирж бга алуурчид чинь явах газар болгоноор яв шүүхээр цаг алдалгүй яв шоронд хатаа нөхөр чинь яасын салсан гэсэн үү тэр яагаад явж бган тэр 2 эмээгийн 1-нтэй нь явдагын муу нөхөр чинь хэрэгтэй бсан авсан одоо тэр 2эмээд юу хэрэгтэй юм бэ их давраад байгаа 2т хуулиар л арга хэмжээ ав
-
zochin (May 18, 2015 11:53:07 am )
Эмэгтэй хүн дээрхэлж дарамтлахаа болио. Ардчилсан нийгэмд хүн амар тайван ажиллаж, амьдрах эрхтэй шудрага зөв бодолтой хүн байж болно биздээ
-
АН (May 18, 2015 12:57:49 pm )
хөөрхий зайлуул.АН-хан чинь угаасаа л хогийн юмнууд шүүдээ. одоо дотроо алалцаж байна.өмнөх даргын ажлыг энэ гомдоод байгаа нөхөр бас л ингэж аваадаа. одоо өөрийн нь толгой дээр ирж байнадаа. төрөөр,улс орноор , эдийн засгаар, ард түмний амьдралаар тоглочихоод одоо бас албан тушаалын төлөө алалцах юм. 2016 онд АН-ынхан бүгд байхгүй болно шүүдээ.Гэгэхэд ард иргэд нэн ядуу, ядуу гэсэн ангилал орж, улс орон өрөнд баригдаж дуусч байна_зайлцгаа новшнуудаа
-
zochin (May 18, 2015 2:01:00 pm )
yagaad iim muuhai bolson yum bol temsteh heregtei
-
Зочин (May 18, 2015 2:45:55 pm )
Ардчилсан намаас хорвоогийн хамгийн адгийн муу юм л гарах юм даа.
-
Anonymous (May 18, 2015 2:56:40 pm )
тД Нарантуяа Ж Баярмаа нараа ур хуухэд болон терелуудийн чинь хаяг бидэнд байна шуу Та нарт сануулъя “2 хоногийн дараа гэрууд чинь шатаж хэн нэг чинь авто осолд орж эрэмдэг болж тун магадгуй шуу
-
Anonymous (May 18, 2015 3:18:44 pm )
БЗД ГЭЛТГҮЙ БҮХ ГАЗАР ИЙМ Л БАЙГАА, ШУДАРГА АСУУДЛЫН ХУМСЫН ЧИНЭЭ Ч ҮНЭР АЛГА,
-
Anonymous (May 18, 2015 3:47:39 pm )
ПҮРЭВДАВААГИЙН НУУЦ АМРАГ НЬ БЗД ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА Ү……ГЭЖ ХҮҮХЭН БИЙ
-
zochin (May 18, 2015 4:14:43 pm )
Shinchleliig hiih gesen zov zaluusaa eldeveer gutgen doromjilj darj avaad,ali ch namiin ylzarsan etgeeduud tord uldeheer araggui bizee.Horoonii tsagdaa soh horoonii darga niigemiin ajiltan huntei haritsahdaa ch bi chamaas erh medeltei gedegee mederuulehiig husch albanii huiten tsarai gargadag ni ih zevuun shuu.Ylanguya tsagdaa hezee ch humuusiig guitsed sonsdoggui.Holduu yumnuud.
-
Anonymous (May 18, 2015 6:32:31 pm )
GER BVL SALLAA GEBV NUHRUU ARAR NI TABIJ YBALDDAG BJDE,URSULDUGCH NAR NI TERIIG NI ASHIGLACHIXGVI YU
-
хорго (May 18, 2015 9:18:05 pm )
Энэ гарууд угаасаал сонгуулиар нүүрс мөнгө тарааж өрсөлдөгчөө гүтгэж байж хар машины тусламжаар гарсанштээ. Гүтгүүлсэн хүмүүс нь нэгдчихсэн эхнээсээ заргаа аваад эхэлсэн байна. Газрын наймаачин хэмээн гүтгүүлэн саналаа алдсан дүүргийн орлогч байсан Алтансүх Пүрэвдаваагаас сонгуулийнхаа зардлыг нэхэж шүүхэд хандсан байгаа Мань Пүрэвдаваа шүүх дээр унах нь тодорхой байгаа
-
IRGEN (May 19, 2015 7:42:02 am )
Bas l nuguu Purevdavaa yanaa ,gehdee shuuh tsagdaad aaviinh ni duu Sagsai gej prokuror bga bolohoor sain l temtseh heregtei bh daa, ah duuseeree ih l huuhemseg nuhduud bdag yum daa Purevdavaagiinh,urianhai humuus shuu dee
-
цэрэн (May 19, 2015 9:56:38 am )
энэ гантуяа нь ажлаа хийдэггүй хүн шүү дээ өөрийнхөө бурууг бусад рүү бүү түлхэж, өөрөө ёс зүйгүй хүн байна лээ
-
зочин (May 19, 2015 11:38:19 am )
АН-ын хийж чаддаг ажил нь мөнгөөр орон тоон дээрээ хүн авч ажиллуулдаг тэр нь бас ханштай шүү дээ төрийн залгамж үйл ажилллгаа гэж мэддэггүй 8,10-р анги төгссөн мөнгө их өгсөн хүмүүсээр хорооны засаг дарга хийлгэдэг арай гэж 10-н жилийн боловсрол эзэмшсэн нөгөөдүүл нь хүнтэй ч харьцаж чаддаггүй насаараа байх юм шиг аль муу муухай луувирын аргаар хэдэн хүн цуглуулаад 2-3 хорооны даргыг 1 дор сонгодог нам, гишүүд нь ямар ч мэдлэг ухаан дутуу архины хэрэглээ өндөртэй хүний хэлсэн үгийг өөр дээрээ тусган авч чаддаггүй хүнээс юм сурч чаддагүй өөрсдөө хэрүүл зодоон л хийж чаддаг, юмыг будлиулж чаддаг дарга нар нь ийм байхад гишүүд нь ч тийм байхаас яахав, ийм байдал БГД-н Эрдэнээгийн заавар
-
Anonymous (May 19, 2015 11:50:40 am )
БЗД -ийн дарга гуай та өөрөө эх хүнээс гарсан байж таараа тийм үү хэн ч тэнгэрийн гэсгээлээс зугтаж чадддаггүй юм. чи өөрөө өрттөггүй юмаа гэхэд чиний бузар булайны золиосыг эхнэр үр хүүхэд чинь үүрнэ.Иймээс оройтоогүй дээрээ наад балтар увайгүй хүүхнүүдтэйгээ хамт мөрөөрөө ажил үүргээ ухамсарлаад яв гэж хэлье
-
Hyn (May 19, 2015 12:04:10 pm )
Busarbag hun hognyyd
-
Anonymous (May 19, 2015 12:58:41 pm )
Зиаг хүмүүсээ хэрээ хэчнээн усанд орлоо ч цагаан болох нь юу л бол.би энэ хорооны иргэн байна.засаг дарга хүүхнээс тодорхойлолт авах гэж очихоор байнга халамцуу хэцүү л харагддаг юм.гэтэл одоо энхийн тагтаа царайлах болж.хэцүү дээ.худал хэлж хүн мурихаас сийхгүй л хүн
-
Anonymous (May 19, 2015 1:06:20 pm )
Ene huuhnii ard hen bga bol.bayanzurh duureg hugjij bga.zasag dargiin nuluu uhaan bii gedegt itgedeg.mongol hunii muuhai zangaar yum hiij bga negnee tataj unagaah gej yahnav dee.bodvol ene horoonii darga huuhen saihn zuil helj naana tsaana ni guij baigaad darga boldon blgui.tegeed odoo busdiin ugend orj bosgoson ajil bagaa unagaajgej ulaircj yavaag harahad ahiuhan mungu ugbul hun alahaas ch butsahgui shinjtei hsragdah yum.arai l bishee
-
Anonymous (May 19, 2015 1:09:42 pm )
Bolioch buzar avgai min.er nuhruu huchindsen gej tsagdaad bariulchaad uuruu busdiin ger bul uimuuleed banzaltaj yavaag chin medejgui gej bodoo yu.chi dambiin duu dembereliin tolgoig erguuleed nuhurtei bolno gevel gonjiin joo doo.cham shig buzar huuhnii bugsuuruu holbogdson erchuudiig nerleed ugch bolno shuu
-
Anonymous (May 19, 2015 1:24:46 pm )
Энэ хүүхний ард батзандан байгаа нь анзаарагдаж байна.чи баянзүрхэд юу хийсэн болоод ийм балиар юм хийдэг байна.наад хүүхэн чинь чиний эхнэр дэлгэрмаагийн дүү шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт ажиллаж байсан батбаатартай явалддагийг мэдэж байгаа биз дээ батзандан гуай
-
Ард (May 19, 2015 8:40:04 pm )
Одооны төрийн алба үнэн улс орноо гэсэн сэтгэлтэй хүн алгаа ерөөсөө татаасаар гарсан мэдлэг боловсролгүй улсууд ,төрийн алба нэг л их тансагласан сандал ширээ булаацалдсан мөнгө хүүлсэн тийм л ажилтай улсууд байх юм. Пүрэвдаваа ер нь нотой новшын эр хүншдээ ах дүү нар нь хууль шүүхэд Элбэгээгийн гарууд тэрний л нөлөө удахгүй үнэн мөн нь илэрхээр их но гарандаа!!!
-
Anonymous (May 19, 2015 10:08:11 pm )
Bulai bulai.uuruu l uhsan nuhendee unah bh daa bugsnii buzar bolson avgai
-
Энхээ (May 20, 2015 11:21:35 am )
энэ засаг даргыг хараагаад бичээд байгаа хүн бол тэр мэдрэл Нарангуа, өмхий үнэр ханхлуулж явдаг тэнэг Баярмаа 2 л бна ш дээ, бүдүүлэг, ярьдаг зүйл нь бөгс бөөр янхан банзал ярьж явдаг хөгшин авгай нар минь одоо болиоч ичээч
та 2-г лав энэ хорооны иргэд маш сайн мэднэ шүү дээ 2 өгүүлбэр зөв хэлхэж, эрх зүйн акт төлөвлөж чадах уу 2 тэнэг хөгшдүүд ээ энэний оронд гэртээ хүүхдээ асар нөхөр байдаг бол халамжлавал дээргүй юу -
zochin (May 20, 2015 2:40:16 pm )
tamag temdegee haana herhen hadgalah talaar meddeggvi vamar ved tamga shiljvvldeg gedgiig ch medehgvi bj tvvniigee TB- eer oron davar zarlab ene ni gantyavagiin chadbartai shij gene he he
-
zochin (May 20, 2015 2:51:23 pm )
ene 2 hvn anh gantuvag anh zasag darga bolgoh gej ih l gvisen naad hvvhen ni itgel aldsan bh daa hoolond hvrgesen hvmvvsee vaj ch muudsan ingej zahialgataigaar gutaan doromjloh vamar shaardlaga bgaa yum bol doo
-
Shudarga tor (May 21, 2015 1:46:06 pm )
Har maluudaa tsaana chin uls orond hiih ajil zondoo bna odoo haashaa iin odoo yamar mafi yumuu haashaa iin ajlaa l hii za chadahgui bol chaddag n bgaa shuu
-
Shudarga tor (May 21, 2015 1:46:33 pm )
Har maluudaa tsaana chin uls orond hiih ajil zondoo bna odoo haashaa iin odoo yamar mafi yumuu haashaa iin ajlaa l hii za chadahgui bol chaddag n bgaa shuu ok
-
Anonymous (May 23, 2015 7:58:33 pm )
тэнэгүүд
-
zocnim (May 23, 2015 10:48:13 pm )
Zasag darga ajlaa sain meddeg baih heregtei
42 Comments