Энэ сарын 17-ны өдрийг хүртлэх цаг агаарын байдлаар 14-нд зүүн зүгийн нутгаар, 16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 14-нд тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэн, 13-наас хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, томоохон голуудын саваар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч суларна гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.