Тэгтэл үнэн хэрэг дээрээ Ж.Мэндбаярын үнэгүйдсэн гээд байгаа барилга нь 3000 м.кв, талбайтай, “Глоб”ын захирал асан Ж. Мэндбаярыг хорихоос суллагдсаны дараа олон хүн шөнө унтахгүй цочин сэрж, товчхондоо байнгын түгшүүртэй амьдарч байгаа гэнэ. Учир нь амгалан тайван ч нойрсож чадахгүй байгаа эдгээр эрхмүүд түүний хөрөнгийг үнэгүйдүүлж, бусадтай нийлэн завшиж баруун солгойгүй өөрсдийн өмч хөрөнгөө болгосноос ийнхүү сандарцгааж байгаа аж.
Эрх чөлөөгөө хасуулан 10 жил гаруй хоригдсон “Глоб”-ын Ж.Мэндбаяр гарсан даруйдаа хэвлэлийнхэнд хандан өөрийнх нь эд хөрөнгө хэрхэн үнэгүйдэж, алга болсон талаар мэдээлэл хийсэн билээ. Түүнийг ийнхүү мэдээлэл хийсний дараа олон хүн сандралдаж ийш тийш утас цохиж, булхай луйвраа далдлахаар пижигнэлдэж эхэлсэн нь чих дэлссэн юм. Мэдээж түүнийг хөрөнгийг үнэгүйдүүлсэн хүмүүс нь 2006-2012 онд ажиллаж байсан Шүүхийн шийдвэрийнхэн гэдгийг захын хүн мэдэж байгаа. Бид энэ хадгаламж зээлийн хоршооных өрөнгө хэрхэн үнэгүйдэж байгаа тухай, эдгээр хөрөнгийг хэн, хэн гэгч албан тушаалтнууд үнэгүйдүүлж байгаа талаар өнгөрсөн хугацаанд хангалттай мэдээллийг олон нийтэд хүргэж байсан.
Уг нь Ж.Мэндбаяр шоронд ороогүй бол хохирогчдын мөнгийг хангалттай гаргаад өгчих хэмжээний эд хөрөнгөтэй гэдгийг түүний хураагдаж үнэгүйдсэн хөрөнгө ч тухайн цагтаа гэрчилж байсан. Тухайлбал, өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж буй “Мөнгөн гүүр” эмнэлэгийн барилга хуучнаар “Глоб” центр нэртэй байсан. Энэхүү центрт маш олон газар үйл ажиллагаа явуулж, өнөөг хүртэл их хэмжээний ашиг олсон обьект гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэгвэл 2009 онд мөрдөн байцаалтын шатанд 4.3 тэрбумаар үнэлэгдэж байсан хөрөнгийг Шүүхийн шийдвэрийнхэн гурван жил гаруй хугацаанд цоожтой байлгаж байгаад дахин үнэлүүлэхдээ нэг тэрбум 272 сая 900 мянган төгрөг болгож, хүний өмчийг хэрхэн дээрэмдэж болдгийн бодит жишээг үзүүлсэн. Уг нь цагдаагийн байгууллагаас 4.3 тэрбум төгрөгөөр үнэлсэн байхад нөхдүүд гурван жилийн дараа ийнхүү гурван тэрбум төгрөгөөр үнэгүйдүүлж орхисон хэрэг.
Уг нь мөрдөн байцаагчдын үнэлгээгээр дуудлага худалдааны анхны үнийг тогтооно гэсэн Засгийн газрын тогтоол байсаар атал Шүүхийн шийдвэрийнхэн энэхүү тогтоолын дагуу барилгыг 4.3 тэрбумаар үнэлээгүй нь өнөөдрийн асуудал дагуулсан эд хөрөнгө болчихоод буй юм. Тэгвэл гурван жил гаруй хугацаанд цоожтой хаалганы цаана байлгаж байгаад дээрх барилгыг Шүүхийн шийдвэрийнхэн хэрхэн үнэгүйдүүлсэн талаараа ийнхүү дүгнэлт гаргасан байдаг байна.
Тодруулбал,
1.Ашиглалтын буруугаас халаалтын систем хөлдсөн
2.Систем хөлдөж хагарснаас ихээхэн хэмжээний ус алдаж барилга нийтдээ муудсан
3.Давхаруудаас ус алдснаас тааз, хана дахин засвар хийхээр болсон
4.Их хэмжээний чийг алдснаас дүүжин тааз, модон эдлэл, зарим шахмал материалаар хийсэн зүйлүүд цаашид хэрэглэхээргүй болсон
5.Халаалтгүй удсан, ус алдаж чийгтэй байснаас барилгын засвар муудаж дахин сэргээн засварлах шаадлагатай болсон гэх зэргээр дүгнэлт гаргаж өөрсдийнхөө танил тал, ах дүү, амраг садандаа өгсөн хэрэг.
Тиймээс л өнөөдөр Ж.Мэндбаяр алдсан хөрөнгөө заавал олж авна хэмээн дээр, дооргүй бичиг цаас шидэж УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүд “Миний алдсан хөрөнгийн учрыг олж, хуулийн дагуу холбогдох хүмүүст арга хэмжээ авахыг” хүссэн гомдлоо өгсөн талаар эх сурвалжууд мэдээлсэн.
Уг нь тухайн үеийн зах зээлийн ханшаар Мөнгөн гүүр эмнэлэг буюу “Глоб” центрийг зарсан бол есөн тэрбум төгрөг хангалттай болох байсан гэдгийг Ж.Мэндбаяр болон хохирогчид ч хэлж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл 2011 онд зарагдсан эл барилгыг тухайн үеийн ханшаар үнэлсэн бол м.кв нь гурван сая төгрөгөөр үнэлэгдэж 3000 м.кв барилга есөн тэрбум болох ёстой байсан гэсэн үг.
Гэтэл өнөөдөр барилгыг нь элэгдэл хорогдолд орсон мэтээр албан бичиг үйлдэж, энэ их үнэтэй обьектийг ердөө 1.2 тэрбум төгрөгөөр худалдчихсан гэсэн цаасан дээр үлдсэн баримтаас өөр юу ч байхгүй.
Тэгтэл үнэн хэрэг дээрээ Ж.Мэндбаярын үнэгүйдсэн гээд байгаа барилга нь 3000 м.кв, талбайтай, маш олон үйл ажиллагаа явуулж, их хэмжээний ашиг олох обьект гэдэг нь хэн хүнд ойлгомжтой. Тухайлбал, барилгын гадна 1300 м.кв орчим талбайтай автомашины зогсоол, явган хүний талбайтай. Харин барилгын зоорийн давхарт дөрвөн машины газар, саун, массажны газар, мини бар ажилладаг байжээ.
Харин нэгдүгээр давхарт нь ресторан, караоке, стриптиз бар, хоёрдугаар давхарт нь диско бар, хурлын заал, контор, VIP заал, гурав, дөрөвдүгээр давхарт энгийн люкс өрөөтэй зочид буудал байрладаг байжээ.
Энэ бүхнийг дурьдаад байгаагийн учир шалтгаан нь гэвэл энэхүү барилгыг хангалттай үнээр нь дуудлага худалдаанд оруулж хохирогчдыг хохиролгүй болгох бүрэн боломж, бололцоо байжээ гэдгийг л хэлэх гэсэн хэрэг юм. Ямартай ч түүний ганцхан хөрөнгөөс цухас дурьдахад л иймэрхүү. Бусдын хөрөнгийг үнэгүйдүүлж хувьдаа завшсан гэх ШШГЕГ-ын нэр бүх хүмүүсийн үнэн төрх тун удахгүй илрэх болно.
Ямартай ч Шүүхийн шийдвэрийнхэн түүнийг хөрөнгийг хэрхэн яаж үнэгүйдүүлснийг нь хууль хяналтын байгууллага илрүүлэхээр ажиллаж эхлэсэн, тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудыг ч шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
зочин (May 14, 2015 3:00:43 pm )
Баахан хүний арай ядан хураасан өмчийг үрчихээд энэ гайхал ичихгүй аавынхаас гараад зарга хиих юм энэ хүний хохирол барагдуулсан уу гэж энэ залилан хийгчээс олон хүн асууцгаа
-
зочин (May 14, 2015 3:03:57 pm )
Хүний мөнгө төгрөгний асуудлаа цэгцэлж дуусаад энэ хүн хэрүүлээ хийвэл таарна Глобын энэ байгий хэдэн хүний гол харлуулсан бол ?
-
зочин (May 15, 2015 9:05:25 am )
эхлээд наад худлаа сүржигнэж эзнийг нь шоронд хорьчихоод хоршооны өмчийг үнэгүйдүүлсэн цагаан захтай луйварчидыг барьж авбал мөнгөө алдсан хүмүүс хохиролоо барагдуулах нь тодорхой юм биш үү
-
-
zochin (May 14, 2015 3:31:49 pm )
ug n ene hund setgel bgaa bol ehleed hohoirson HZH-ni irgedee tsugluulaad yamar garts bgaagaa yariltsaachee uchirgui l uneguidsen horongoo yariad yavahaar ami nas eruul mendeeree hohirson humuusiin sanaa bodlyg sonsooch eeeeeeeeeee
-
gomo (May 14, 2015 10:39:40 pm )
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагтай. Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.
-
Anonymous (May 14, 2015 11:40:03 pm )
Hohirol baragdahgui bga n hurung uneguitsn uchir.Mendbayrin zuv.chonond honi gadgaluulsni ulger blsn.shuuh cagda bugd buruutai.
-
9999 zochin (May 15, 2015 9:34:08 am )
Бид нэг л юмыг ойлгомоор байгаа юм.Энэ их хөрөнгө мөнгөтэй болсон хүмүүс чинь улсын хөрөнгийг үнэгүйдүүлж авцгаасан шү дээ. Худлаа хувьчлал нэрийн дор хэдэн өнгийн цаас гарган тарааж авсан.Ард кино театр, Тэнгэс УБ зочид буудлаас эхлээд хотын төвийн том том байрууд бүгд хүний гарт орсон.Мэндбярыг ч төр цагдаа оролцож цуглуулсан олон хүний хөрөнгийг нь үнэгүйдүүлж, өөрийг нь шоронд хийж идэцгээсэн дээ.Хэн ч гомдол нэхээгүй байхад л бүх юмыг нь хурааж шоронд хийсэн гэдгийг л сайн бодмоор байгаа юм Одоо эргүүлээд бас бүгдийг нь улс авмаар байна
-
ОК (May 15, 2015 12:05:24 pm )
бүх хөрөнгөө буцааж аваад, хохирол учруулсан иргэдийнхээ гомдлыг барагдуулахад чамд хөрөнгө үлдэх байх даа, тэгвэл чи гишүүн болж магадгүй шүү
-
d (May 15, 2015 4:24:58 pm )
ene baij yadaad tavlaad bga humuus oorsdoo snadraad bgan bish uu.unen zovoo oltol temtseh heregtei .tiim hog shaaruudiig il gargaj ireerei
-
хохирогч (May 16, 2015 7:39:17 pm )
анхнаасаа төр биднийг хохирогч болгосон шүү дээ.Мэндбаярийн зөв.Бусад ХЗХ-ийн эзэд бүгдээрээ нийлээд луйварчдийг илчлэх хэрэгтэй.
10 Comments