УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хурлаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.
Уг хуулиар согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн сөрөг нөлөөллийг багасгах чиглэлээр эх орны үйлдвэрийн болон импортын бүх төрлийн архи, хоёр хувиас дээш этилийн спирт агуулсан дарсанд ногдуулж буй онцгой албан татварт харгалзах хатуулгийн хэмжээг бууруулна.
Түүнээс гадна уг хуулинд төрийн өмчит аж ахуйн нэгжүүд төсвийн хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авах болон албан хаагчид нийтээр тэмдэглэх баярын өдөр согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох заалтыг ч бас оруулжээ.
Бүх нийтийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн агуулгад согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг эзэмшвэл зохих мэдлэгийг заавал тусгах, аж ахуйн нэгж, байгууллагууд архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах үүрэгтэй байх зохицуулалтыг шинээр бий болгохоор хуулийн төсөлд тусгасан юм байна.
Үүнээс гадна хийгдэх гол өөрчлөлт нь архи худалдаалах газруудад болон цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгодог байхаар тусгажээ.
Одоо хэрэгжиж буй хуулиар бол согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг хуулиар тогтоож өгсөн.
Энэ нь зарим талаараа архи худалдаалах цэгүүд нууцаар ажиллах, гар дээрээс согтууруулах ундаа худалдах, сүлжээ бүлэглэл үүсгэх, гудамж талбай, зочид буудал, ахуйн хүрээний архидалт нэмэгдэх, гэмт хэрэг, зөрчлийн гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлөх сөрөг хандлага гарч буй гэж хуулийн төслийг санаачлагчид үзэж байгаа аж.
Одоо хэлэлцэгдэх хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн байдал, худалдааны болон үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны онцлогийг харгалзан харьяалах нутаг дэвсгэрийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг бие даан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Архины хэрэглээний талаар монгол улсад бие даан хийгдсэн судалгаа маш цөөхөн байгаа ба архины хор уршгийг бууруулах, түүнээс үүдэлтэй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлох шаардлага өнөөгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна.
Монголчуудын архины хэрэглээ маш их. Үүнийг судалгаанаас харж болно. Жишээлбэл,15-64 насны нийт хүн амын 65.8 хувь нь ямар нэг хэмжээгээр согтууруулах хэрэглэж үзсэн.Эрэгтэйчүүдийн 39.7, эмэгтэйчүүдийн 15.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэсэн гэж гарчээ.Архийг хэрэглэх явдал эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдтэй харьцуулахад 2.5 дахин илүү байгаа юм.ДЭМБ жилд нэг хүнд ноогдох архи, согтууруулах ундаа 8-9 литр хүрсэн бол тухайн үндэстэн аюулд учирсан хэмээн үздэг. Гэтэл манай улсад жилд нэг хүнд ногдох архи, согтууруулах ундаа 23 литрт хүрч, хэрэглээ буурахгүй, донтогсод нэмэгдэж байгаа нь аюулын харанга дэлдэж байна.
Мөн уг хуулийн асуудал үүсгэж магадгүй нэг заалт байна. Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч архи зарах газар, ажиллах цагийн хуваарийг нь тогтооно гэдэг нь зарим талаараа асуудал үүсгэж болзошгүй.
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Зочин (May 14, 2015 2:13:06 pm )
Монголийн сайхан охид,хөвгүүд архинд живлээ.Согтууруулах ундааны хэрэглээнд хориг тавих хэрэгтэй байна.Эмэгтэйчүүдийн 15,1% нь архичин болчихсон гэж тоо дурдаж байна.Монголын сайхан ээжүүд минь ээ.юу болж байна даа.
-
ZALUU (May 14, 2015 2:22:49 pm )
orgotgoluuu unegui boloo doo odoo l hurdan zardag tsag daaaa
-
ZALUU (May 14, 2015 2:23:24 pm )
1 davhariin orgotgoluud ingeed unegui bolooooooo
-
хххх (May 15, 2015 9:52:52 am )
Архины хуулинд орсон өөрчлөлт бол ёрдөө архины бизнесийг хамгаалсан шинжтэй болжээ Нийгмээ архидапалтаас хамгаалах талаар юуч тусгаагүй байна Архинд донтох өвчнөөр өвдөөд гудамжинд гарсан хүмүүсээ яах болж байна Яагаад албадан хөдөлмөртэй хослуулж эмчилгээ хийдэг газруудыг байгуулж болохгүй гэж 3сая хүнээ тэр дундаа хүүхэд залуусаа анраарч болохгүй яасан төр вэ Зөвшөөрлийг хавтгайруулсан нь авилагийн эх үүсвэрийг тавьж байгаа хэрэг аиш гэжүү Ядаж эрүүлжүүлэх байрны асуудлаа зохистой байдлаар нь шийдэж болно доо арслан барс шиг архирч танхайрч байгаа согтуучуудыг эмнэлгийн хүч чадалгүй эмч сувилагчид даатгаж байгаа нь арай дэндүү бишүү Улсад татварын орлого их ордог гэдгээр бүхэл бүтэн нийгмээ архинд живүүлэх нь зөв юмуу 3сая хүнд ахадсан олон үйлдвэр дэлгүүр бар байна Ядаж долоо хоногийн ганц өдөр архи зарахгүй байж болохгүй гэжүү Энэ их баялаг газар мал татвар төлөгчдийн мөнгийг төрийн албаны тансаглал хагартлаа баяжиж байгаа хэдхэн компаниудыг ивээн тэтгэж хэрэгт хэрэггүй зүйлд гарын салаагаар урсгаж байхаар тэр мөнгөөрөө архиныхаа татварыг нөхөж нийгмээ хүн ардаа амар амгалан байлгах тал дээр анхаарч болдоггүй юмуу Монгол шиг замбараагүй архидаж байгаа орон хаана байна Төрийн түшээд нь хэтэртлээ согтуурах нь байх л жирийн нийгмийн үзэгдэл мэтээр хэнэггүй ярьж байгаа нь хөөрхийлтэй байна Ийм архины хууль гаргасанаас гаргаагүй нь дээр
4 Comments