antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2015 11 comments

Баянгол дүүргийн татварын хэлтсийн дарга мөнгө завшсан нь тогтоогдлоо

нийтлэсэн Admin

tatvariinheltesАвлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга Р.Мөнх-Эрдэнэд Мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлэв.

Б нь нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Мэдээлэл боловсруулалт статистикийн тасгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалынхаа байдлыг урвуулан эхнэр Х-ын үүсгэн байгуулсан аж ахуйн нэгж болон нэр бүхий компанийн дансанд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын данснаас 2010 оны 2 дугаар сард 39 сая, 2010 оны 11 дүгээр сард 15 сая, 2011 оны 2 дугаар сард 39 сая, 2009 оны 11 дүгээр сард найз П-ийн дансанд 37 сая төгрөгийг тус тус шилжүүлэн авч, завшин улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан байна. Түүнчлэн 2010 оны 3 дугаар сард нэр бүхий компаниас албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч мэхлэх замаар 25.5 сая төгрөгийг эхнэрийнхээ нэр дээрх аж ахуйн нэгжид шилжүүлэн авч, татварын өргүй гэх хуурамч албан бичгийг хийн өгч, их хэмжээний хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдов.

Дээрх гэмт хэргийг гарахад хэд хэдэн шалтгаан, нөхцөл нөлөөлсөн гэж Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч үзсэн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ирж буй албан бичиг, хүсэлтийг нэг бүрчлэн бүртгэдэггүй, хэлтсийн удирдлага, тасгийн дарга нарын байнгын хяналт шалгалт хангалтгүй, албан хаагч ямар материал хүлээн авч шийдвэрлэж байгаа талаар мэддэггүй, татварын програмд нэмэлт мэдээлэл засвар оруулах эрх бүхий албан тушаалтан нь аж ахуйн нэгжийн татвар төлөлтийн талаар худал мэдээ, мэдээлэл оруулдаг, татварын илүү төлөлттэй аж ахуйн нэгжийн илүү төлөлтийг татвар төлөх гэж буй өөр аж ахуйн нэгжийн татварт суутгаж тооцдог зэрэг зөрчил, дутагдал байна. Иймээс дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч, хуульд заасан хугацааны дотор хариу ирүүлэхийг нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга Р.Мөнх-Эрдэнэд мэдэгдлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 190 дүгээр зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нь шаардлагатай арга хэмжээг авч, нэг сарын дотор хариу мэдэгдэх үүрэгтэй юм.

Ugluu.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • shunal (May 13, 2015 9:26:59 pm )

    Shunal ihedbel shulmas bolno gedeg enedee ard tvmenii mengeer garaa ygaasan muusain yumnuudiig shorond hataabal taarna

  • tatvar (May 14, 2015 7:28:16 am )

    yaj bodson baiguullagiin dansnaas mungu avahad hetsuu bizde. darga nyagtlan holbootoi l bj taarna da

  • Anonymous (May 14, 2015 8:11:13 am )

    идлээ уулаал гэнэ удахгүй гараад эрчихсэн байдаг ш дээ хэнд итгэх вэ?

  • зочин (May 14, 2015 8:22:23 am )

    АН засагт гарсанаар бүх шатанд иддэг болсон ш дээ, ЕС, идэж, хотын дарга хүүдээ 11 тэрбумыг өгч байхад би яагаад болдоггүй юм гэдэг байх даа, ийм нам улс орныг сүйрүүлж байна даа

  • Anonymous (May 14, 2015 8:24:10 am )

    soliotoi yum bichjee. Umnu ajillaj baisan baitsaagch mungu idseniig odoo baigaa dargad ni medegdej tsaashid iim hereg gargahgui baihyn tuld ajil zohiohyg l uureg bolgoson bna shuudee. Ene setguulch bichsen yumnyhaa uchryg ch oldoggui bololtoi

  • МИргэнм (May 14, 2015 9:53:01 am )

    Татварын хэлтэсийн дарга нь монго идсэн юмуу аль эсвэл тэр байцаагч Б гэгч идсэн юмуу ойлгомжгvй юм.Гарчигаа хараачээ!!!

  • sanal (May 14, 2015 10:22:24 am )

    Tatvariinhan tusvuus yramshuulal nereer ih mungu avdag. Ene ni buruu shuu de. Mungutei hun l ulam shunaltai boldog.amidral deer garagdajl bna sh de.

  • zochin (May 14, 2015 12:32:47 pm )

    Ene nuuriig 2 udaa gargasan baina.

  • Saya saya dollariin hahuuli (May 14, 2015 5:52:02 pm )

    Niigmiin Daatgaliin Darga nar Ulsiin Niigmiin Daatgaliin Sangiin mungiig ali hahuuli ih ugsun Bankind bairshuulj baisan. Heden saya dollaraar hahuuli avtsgaasan.

  • иргэн (May 15, 2015 11:18:08 am )

    Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох хүмүүс нь яаж гүйдлээ зөв олох вэ дээ…….Дарга нар нь ичигүй, нүдэн дээр нь булхай луйвар хийгээд байхад АН-ын юу ч мэдэхгүй, ажлын хариуцлага, үүрэг гэж юу ч мэдэхгүй, нам дагаж далдганасан залуучууд идэж уухаа л юмны түрүүнд бодож, хэрэгжүүлж байна шүү дээ. Ажил хийхэд улс орноо гэсэн сэтгэл, эзний сэтгэл, үүрэг хариуцлага юунаас чухал байдаг юм. АН засаглаж чаддаггүй нь олон юмнаас харагдах боллоо.

  • иргэн (May 15, 2015 11:28:54 am )

    25 жилд КАЗАКСТАН, СИНГАПУР, Хятад яаж хөгжив………. Мэргэжлийн биш хөдөөний, ажилгүй, оюутнуудаар бариулсан хэдэн өндөр барилга, хэдэн хуучин машин, нимгэн ховхорч унадаг замууд, нүд хуурсан тал үнэ нь дарга нарын халаасанд орсон ямарч урлаг дизайнгүй хэдэн цэцгүүд эн бүгд хөгжил биш гэдгийг энгийн иргэд бүгд ойлгож эхэллээ. Тэгээд ч бүгд чанаргүй шүү дээ. Гай болж газар хөдөлбөл хоромхон зуур сүйрэл болно

antalya rent a car