antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2015 1 comment

“Ханын материал” ХК – д 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо

нийтлэсэн Admin

ger horoolll Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрх олгох тухай” А/410 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа хөгжлийн банк, “Ханын материал” ХК-ийн хооронд байгуулсан гурван талт эвлэрлийн гэрээнд заасны дагуу “Ханын материал” ХК “Хотын захиргааны шинэ төв” төсөл хэрэгжүүлэх 9.2 га талбай дахь өөрийн үл хөдлөх хөрөнгөө буулгаж газрыг бүрэн чөлөөлсөн. Гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ханын материал” ХК- ийн газраас салгаж үл болох өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгийн суурийн болон орчны газар болох 10.6 га газрыг тус компанид орон сууцны цогцолбор хорооллын зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо.

Энэхүү захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшигчтэй холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, “Ханын материал” ХК-ийн барих орон сууцны цогцолбор хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг “Хотын захиргааны шинэ төв” төсөл болон гэр хорооллын дахин төлөвлөлттэй уялдуулан батлахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус  үүрэг болгов.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зосинсамар (May 13, 2015 9:50:37 pm )

    энэ хун газарийн захирамж гаргах эрхгуй шуу дээ.тэгэхээр хуурамч болж таарана даа 1 жилийн дараа сонгуулийн дараа гэсэн угл дээ

antalya rent a car