Даварсан даатгалын компаниуд ард иргэдийг шулахын тулд сүүлдээ бүр төрийн байгууллагатай үгсэн хуйвалдаж иргэдийн халааснаас боловсон аргаар хулгай хийх болжээ.
Өнгөрсөн хугацаанд борооны дараах мөөг шиг олширсон даатгалын компаниудын тоог цөөлөх гэж холбогдох газруудаас нь арга хэмжээ аваад ч амжилтанд хүрээгүй.
Гэтэл одоо иргэдийн халаасыг тэмтрээд зогсохгүй боловсон аргаар хулгай хийж байгаа даатгалын компаниудтай Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хүртэл үгсэн хуйвалдаж хууль бус үйл ажиллагаа явуулдаг болжээ.
Өөрөөр хэлбэл, орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаанд ШӨХТГ-аас шалгалт хийхэд нэлээд олон ноцтой зөрчил илэрсэн юм. Энэхүү хяналт шалгалтанд орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын чиглэлээр голлох үйл ажиллагаа эрхэлдэг “Хаан даатгал”, “Ард даатгал”, “Улаанбаатар хотын даатгал” зэрэг ХХК-иуд хамрагдсан байгаа юм.
Гэтэл эдгээр нэр бүхий компаниудтай төрийн өмчит нэгэн байгууллага хүртэл оролцон хууль бусаар иргэдээс мөнгө авсан нь тогтоогдсон байна.
Тодруулбал, Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нь “Хаан даатгал” ХХК-тай өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдөр ХА150186 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулах замаар Харьяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан орон сууцны иж бүрэн даатгалын үйлчилгээний хураамж 1500 төгрөгийг хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй бичгээр байгуулсан гэрээгүйгээр, бүлгээр хийгдэх даатгал нэрийдлээр оршин суугчдын байрны төлбөрт шууд тооцон авч байсан зэрэг ноцтой зэрэг зөрчил илэрсэн байна.
Товчхондоо тус төрийн байгууллага хувийн даатгалын компанитай дээрх хууль бус үйлдлийг хамтран хэрэгжүүлсэн гэсэн үг. Мөн “Ард даатгал” ХХК иргэдийн халаасыг хууль бусаар тэмтэрч 246.5 сая төгрөгийн орлого олсон нь ч ШӨХТГ-ын шалгалтаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл тус компани Сууц өмчлөгчдийн холбоодтой хамтран ажиллах гэрээ байгуулсан нэрээр орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйлчилгээний хураамж 1000 төгрөгийг хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр бүлгээр хийгдэх даатгал нэрийдлээр сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн хамт шууд тооцон авч байсан зөрчил илэрчээ.
Түүнчлэн тус даатгалын компанийн үйл ажиллагаанд даатгалуулагчийн шилжилт хөдөлгөөн нэг бүрийг хийдэггүй, даатгалыг хураамжийг давхардуулан авдаг, гэрээний сунгалт болон дүгнэх, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцлүүдийг хуульд заасан шаардлагын дагуу гэрээнд тусгадаггүй зэрэг зөрчлүүд илрээд зогсохгүй иргэдэд маш их хэмжээний хохирол учруулсан байна. Тодруулбал, тус компани хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Өрсөлдөөний тухай хууль, Иргэний хууль Даатгалын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны хууль гээд маш олон холбогдох журмуудыг зөрчиж доорх их хэмжээний мөнгөн дүнгийн орлого олсон байна.
Тэд 2013 онд 11872, 2014 онд 12485, энэ оны эхний таван сарын байдлаар 4074 өрхөөс тус тус даатгалын хураамжийг авчээ. Ингээд шалгалтын багийнхан хэрэглэгчээс авсан дээрх даатгалын хураамжийг, бичгээр хийгдэж, баталгаажсан гэрээт өрхтөй харьцуулж шалгахад 2013 онд 9627, 2014 онд 9790, энэ оны таван сард 3380 өрхтөй бичгээр гэрээ байгуулж, баталгаажуулаагүйн улмаас 2013 онд 115.5 сая, 2014 онд 117.5 сая, энэ онд 13.5 сая төгрөг нийт 246.5 сая төгрөгийг хууль бус орлого олж, иргэдэд хохирол учруулсан болох нь тогтоогдоод байна. Мөн “Улаанбаатар хотын даатгал” ХХК ч дээрхтэй адил зөрчил гаргасан нь шалгалтаар тогтоогдсон байна.
Энэ мэтээр даатгалын компаниуд иргэд аж ахуйн нэгжээс асар их хэмжээний даатгалыг жил болгон авдаг. Зүгээр нэг давхардсан тоогоор ийм их мөнгөн дүн гарч байгаа юм чинь нарийн шалгаад үзвэл асар их тоо гарах нь дамжиггүй. Ямартай ч төрийн байгууллага болон даатгалын компаниудад мөнгөө хулгайлуулсан иргэд тэднээс хохирлоо авах болж байх шиг байна. Тэдний энэхүү хууль бус үйлдлийн талаар ШӨХТГ-аас холбогдох газруудад нь албан бичиг илгээж иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэгдлээ. Өөрөөр хэлбэл, ШӨХТГ-аас дээд шатны байгууллага болон албан тушаалтнуудад доорх шаардлагыг хүргүүлсэн байна.
1.Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон “Хаан даатгал” ХХК-ийн энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн ХА150186 дугаартай хууль бус хамтран ажиллах гэрээг хүчингүй болгох.
2.Зөрчлийг арилгуулах хэрэглэгчдэд учруулсан хохирлыг барагдуулах улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг зөрчил гаргасан “Ард даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК Нийслэлийн орон сууц аж ахуйн удирдах газруудад хүргүүлэв.
3.Албан тушаалаа урвуулан ашиглаж хэрэглэгчдийг хохироосон Нийслэлийн орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын удирдлагад хариуцлага тооцуулах, иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулах саналыг дээд шатны байгууллага, албан тушаалтан болох Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хүргүүлэв гэжээ. Тиймээс өнгөрсөн хугацаанд иргэдийг төөрөгдүүлж хууль бусаар ашиг орлого олж байсан нэр бүхий даатгалын компаниудад энэ удаа хатуухан хариуцлага тооцохгүй бол цаашид ч иргэдийг шулсаар байх бололтой.
Morningnews.mn
Холбоотой мэдээ
-
bat (May 13, 2015 8:14:21 am )
pioner geech nuhur zamiin tsagdaa nariig daatgliin baitsaagch bolgojee uul ni tatvar torguuliin baitsaagch baisan bas neg mergejil nemjee jinhene zamiin tsagdaa 80 90 -eed ond uldejdee
-
зочин (May 13, 2015 8:16:30 am )
Сайхан ЛУЙВАРЧИД юм даа.
-
Тэнгис (May 13, 2015 8:18:45 am )
Ашгүй дэ. Саяхан УБ даатгалаас утасдаад Төрийн банкний системээс болж өнгөрсөн хугацаанд танайх даатгал төлөөгүй байна. Нөхөж төл энээ тэрээ гээд байсан муусайн юмнууд хууль бус юм хийх гэж байсан байна шүү.
-
Anonymous (May 13, 2015 8:33:18 am )
Хаан даатгал гээд байрны монгон дээр 1500 тогрог аваад байсан!оснаа хут -6 контортой хамт луйвар хийж байжээ! Хумууст монгийг нь заавал буцааж огуулээрэй
-
б (May 13, 2015 8:36:31 am )
Даатгал гэдэг чинь сайн дурынх байх ёстой биздээ
-
зочин (May 13, 2015 9:03:25 am )
Ер нь даатгал гэдэг чинь сайн дурынх заавал даатгуулах албагүй залжин аргаар иргэдийгээ шулчих юмаа ШӨХГ-аас банкны бэлэн мөнгөний шимтгэлийг 0,5 хувь болгосон гээд байсан юу болсон бэ хэрэв бэлэн мөнгөний шимтгэлийг 0,5 хувь болгосон бол 1 % иар төлж байсан шимтгэлээ буцааж авмаар байна. Мөн Үндэсний телевизийн хураамж гэж гэрлийн мөнгөн дээр 1000 төгрөг авч байна.Үндэсний телевиз авч болдог бусад нь авч болдоггүй ямар сонин юм бэ. Монополь аргаар мөнгө идэж уугаад цаддаггүй юмуу
-
монгол (May 13, 2015 11:54:20 am )
Чоно борооноор энэ суугч умчлогчийн холбоо гэж нэрлэгдсэн луйварчидыг даатгалтай хамт залилангийн хэрэг уусгэж шоронд хатаа
-
Ochko (May 13, 2015 1:07:58 pm )
ОСНААГ-ын даргыг Баатар минь хусаад хусаад хаяаарай!!!!!!!
-
zochin (May 13, 2015 2:40:18 pm )
Manaihk ene bairandaa 40 shahkam jil bolohkod daatgal geed l /ymar bankniihk ni buu med/ geed l ehkleed 500 g abdag bsan, daraa ni 1000 bolson, suuliin jiluudees 1500 bson Baitsaagch ni meddeggyi um bilee Shuud l Oron suutsnii kontortoi hkiichihkdeg ym bilee Mash olon jil absan shuu Men Dulaanii SHugam suljee gej namar 9 sariin 15 nd hkalaalt egdeggyi, hkarin hkabar 5 sariin 15 hkureegyi baihkad taslaad l hkaydag Dulaanii uniig hkend ch hkeldeggyi, asuudaggyi bairandaa daaraad l suudag, dulaanii mengee nemeed l baidag. Mash olon udaa/ene ond/ nemsen shuu Tsahkilgaan bol tooluuraar abdag bolohkoor bolnoo. Dulaan egeegyi daaruulj baij abdag, unee duraaraa nemdeg shuu.
-
зочин (May 13, 2015 3:58:47 pm )
энэ засгийн үед ард иргэдийнхээ хармааг тэмтэрч бусдыг шулж баяжих гаж дон гаарч байнадаа. Дараагийн засаг энэ алдааг нь засах гэж улс орон ард иргэдээ өрнөөс гаргах гэж үйлээ үзэж үсээ зулгааж байх хооронд тэд нэг хэсэг чимээгүй гэмгүй мэт байж байгаад ард олон мартагнахаар дахин хогийн ургамал мэт гарч ирж улс орон ард олондоо гай болох луйварчидын бүлэг юм даа. Тэдний луйвардаж баяжсан мөнгө өөрсдийг нь үр хүүхэдтэй нь гэр бүл ах дүүс намын ноходтой нь цаламдаж тэнгэр ниргэг. Үнэнч шударга бүхэн дэлгэрэн дэвжиж өнө мөнхөд ялан дийлж мандан бадраг.
-
Зээл (May 13, 2015 4:58:47 pm )
Зээлээр байр авахад жил бур даатгал гээд банканд телдег ш дээ дээр нь стар бур ард даатгалд 1000 тег сех авдаг давхар даатгал телеед байгаа юм биш уу
11 Comments