Азийн волейболын холбооны ивээл дор болж буй тивийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд үргэлжилсээр байна. Азийн зүүн бүсэд найман үндэсний холбоод харьяалагддаг бөгөөд энэ жилийн тэмцээнд анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Тодруулбал “А” хэсэгт Монгол, БНХАУ, БНСУ, ХонгКонг, “В” хэсэгт Япон, Макао, Тайвань, БНАСАУ-ын багууд багтсан юм.
Манай улсын баг тамирчид анхны тоглолтоо Хонгконгийн багтай тоглож, 3:0-ээр хожсон. Тэгвэл өчигдрийн тоглолт мөн л Монголчуудын ялалтаар өндөрлөлөө.
Монголын баг БНХАУ-ын шигшээ багтай тоглож, 3:0-ээр хожсон байна. Өнөөдөр манай волейболчид БНСУ-ын багтай 20.00 цагт тоглоно. Энэ тоглолтод хожвол Монголын баг хэсгээсээ шалгарч, медалийн төлөө тоглох эрхтэй болно.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (May 12, 2015 11:48:07 am )
Болж. Баяр хүргэе!
-
.; (May 12, 2015 11:51:13 am )
hyatadiin shigshee ch bish baihaa.
-
zochin (May 12, 2015 1:23:37 pm )
amjilt zaluusaa
-
j (May 12, 2015 2:21:44 pm )
Busad oron ni 3 dah zeregleliin shigsheegee yavuulsan gsn. Gehdee l yahavde manaihan bolj l bnshde. Ushuu iluu turshlaga suuna.
-
bantan (May 12, 2015 6:38:39 pm )
Ямар баг нь хамаагүй ээ.хожил бол хожил.урагшаа залуусаа.
-
Zochin (May 12, 2015 8:30:56 pm )
Hytadiin bag gesen chini 14-15 nastai huuhduud irsen bn lee.huuhduud hojichood hytadiin bagiig hojson ch shig
-
уууууу (May 12, 2015 9:42:20 pm )
Үнэн юмуу даа, Үнэн бол ч ёстой сайн байна
-
Ачу (May 13, 2015 2:36:00 am )
Баяр хүргэе баатаруудаа урагшаа!!!
-
Жаргалсайхан (May 13, 2015 10:16:07 am )
Та нартаа баяр хүргэе.Сайханбаатартаа амжилт хүсэн эрүүл энх,амжилтын дээдээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.Та нар шүү.
-
золоо (May 15, 2015 7:19:39 am )
баг тамирчидаа баяр хүргье манай залуус цоглог шүү амжилт
10 Comments