antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2015 9 comments

“Нүцгэрсэн” Баянзүрх уулыг 150 саяар тахих нь, хайран мөнгө

нийтлэсэн Admin

Нийслэл хот дөрвөн их уулын дунд оршдог. Тэдгээр уулсын нэг нь  Баянзүрх хайрхан. Эртний бөөгийн шүтлэгтэнгүүд энэ уулыг Зүрх уул хэмээн өргөмжилж иржээ. Туул голын эрэг түшсэн Зүрх уулын ар бэл дэх бургас, улиас багширсан хэсгийг Тоорилын хар шугуй гэнэ. Ван хан Тоорил энд нутаглаж байсан юм билээ. Ер нь Баянзүрх хайрхан битүү ой мод бүрхсэн сайхан уул байж. Харамсалтай нь сүүлийн хориод жилд бараг нүцгэрчээ. Түймэр, хулгайчийн саварт өртөөд мод гэх юм юу ч үгүй шахуу болж. Өнөө цагийн цадиггүй хэдэн бөөнцөрүүд   Баянзүрх хайрханаа тахих тайх нэрээр галдаж байсан удаатай. Баянзүрх дүүргийн төсвөөс хүртэл хөрөнгө мөнгө дайчлан бөөлдөг “уламжлал” тогтоод удаж байна.  Бөөлөөд мод ургуулдаг бол зөндөө их мод нөхөн төлжсөн баймаар. Гэвч жилээс жилд мод нь сүйрч байна.  Харин саяхнаас Ж.Батзандан тэргүүтэй нөхөд 1000 мод тарих хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Үүний хажуугаар бас тахих тайх ажилд мөнгө цацахаар болсон байна. Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн шийдвэрээр удахгүй Баянзүрх хайрханыг тахих юм гэнэ. Энэхүү тахилгад дүүргийн төсвөөс 150 сая төгрөг төсөвлөж буй аж. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар үүнийг нь батлах эсэхийг бүү мэд. Өнөөдөр тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдана. Хурлаар энэ оныхоо төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Зарим төлөөлөгчид нь “Бусад дутуу дундуур ажлаа яая гэж байхад юуных нь уул овоо тахих” хэмээн ундууцаж байна.

Дүүрэг болгон дөрвөн уулаа тахих хөрөнгө мөнгөө төсвөөс гаргаж цацаад байх уу. Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор төрийн тахилга тайлгаа нэгмөр цэгцлээд цааш явах уу. Засаг “ноён” болгон өөрсдийн үзэмжээр уул тахих гэж мөнгө зарж байснаас төрт ёсныхоо уламжлал, шинэчлэлийг арай өөрөөр харж, нэгдмэл зохион байгуулалттайгаар уул усаа тахих ёсыг гүйцэлдүүлж байх нь наанадаж төсөв хэмнэхэд тустайсан. Хайран 150 сая төгрөг. Энэ мөнгөөрөө нүцгэрсэн Баянзүрх ууландаа хэдэн мод бут суулгавал Д.Пүрэвдаваа “ноёнтон”-г мөнх тэнгэр нь арай илүү сайнаар ивээх ч байсан юм билүү хэн мэдлээ.

Б.Отгонбаяр 

Эх сурвалж: Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (May 12, 2015 12:07:45 pm )

    ternii orond mod tari

  • gahai (May 12, 2015 12:47:55 pm )

    энэ отгонбаяр гэж худалч нөхөр бас л худлаа ярисаарал явна уу Баянзүрх хайрханыг тахих талаар яриа гараагүйл байлтай.Хүн гүжирдэж хоол олж иддэг хүмүүс болимоор юмааааааааааа.Балжирын Отгонбаярааааааа

  • зочин (May 12, 2015 12:57:19 pm )

    батзандан гишүүнийг дэмжиж байна.мод таривал уул ус баярлана шүү дээ

  • uul us (May 12, 2015 1:23:58 pm )

    Ene erguu darga nariig yanaa tsetserlegiin huuhed iim hiihgui unen uhaan muutai yum aa MONGOL DARGA nar…. yan daa

  • ИРГЭН (May 12, 2015 2:00:18 pm )

    ЭНЭ ХУДЛАА ШАЛ ХУДЛАА ХҮН ГҮТГЭЖ ОЛОН ТҮМНИЙ ТАРХИ УГААХ ГЖ ОРОЛДООД Л ЭНЭНИЙ ТӨЛӨӨ ХЭДЭН ТӨГ АВДАГ ЮМ БОЛДОО ЗАЙЛУУЛ

  • Эгч нараас нь (May 12, 2015 2:04:30 pm )

    яг зөв тэрний оронд мод тарих юм бишүү дарга минь

  • zochin (May 12, 2015 5:45:11 pm )

    Unen hudalniduurch modootariya modoo tariadarchilj tordood urguulya

  • болдбаатар и. (May 12, 2015 5:50:36 pm )

    тахиж аргадаагүй цагт мянган мод тарьж шоудах нь бүү хэл цусаар уйлаад ч өршөөгдөхгүй.

  • bantan (May 12, 2015 6:46:48 pm )

    Тэр ноентон пүрэвдаваа гэнэ үү.тэрийг тахь.

antalya rent a car