“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны захирлаар ажиллаж байсан Ж.Мэндбаяр УИХ-ын гишүүн, Өргөдөл гомдолын байнгын хорооны дарга О.Баасанхүүд хүсэлт гаргажээ.
Ж.Мэндбаяр өөрийнх нь хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа хэд дахин багаар үнэлсэн. Дөрвөн давхар барилгыг ганцхан өрөөнийх нь хэмжээгээр үнэлэхээс эхлээд олон асуудал бий. Тиймээс сураггүй болсон хөрөнгөө одоогийн зах зээлийн үнээр үнэлүүлж, төлүүлэх хүсэлтэй байгаа ажээ. Тиймээс Глобын гэх хэргийн хохирлыг төлүүлэхээр хийгдсэн шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаанд бүхэлд нь шалгалт хийж хууль бус үйлдэлүүдийг илрүүлэн дахин хянаж үзэхийг УИХ-ын гишүүн, Өргөдөл гомдолын байнгын хорооны дарга О.Баасанхүүгээс хүсчээ.
Тэрхүү хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ӨРГӨДӨЛ ГОМДОЛЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА
О. БААСАНХҮҮ ТАНАА
Хүсэлт гаргах нь
Миний бие Глоб кредит ХЗХ-ны гэх эрүүгийн хэрэгт холбогдон 2006 оны 1-р сарын 14-ний шөнө баривчлагдан хоригдож улмаар 10 жилийн чанга дэглэмтэй хорих ялаар шийтгүүлэн биеэр эдлээд 2015 оны 4-р сарын 10-нд суллагдсан юм. Энэ зуур зөвхөн миний хөрөнгийг битүүмжлэн хураагаад зогсохгүй хохирол барагдуулах нэрийн дор миний гэр бүл, ойр дотныхны хөрөнгийг хомроголон хураасан боловч шүүхээс тогтоосон 11.7 тэрбум төгрөгийн хохирлыг хангалттай төлөөд цаана нь үлдэх байсан хөрөнгийг хууль дүрэм гажуудуулан элдэв аргаар үнэгүйдүүлэн завшиж үрэгдүүлэн дөнгөж 2.0 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг хаажээ. Хэдхэн жишээ дурьдахад:
- “Глоб Центр” зочид буудлын цогцолборыг хохирогчид ажиллуулан ашгаар нь тодорхой хэмжээний хохирлоо барагдуулж байхад ШШГБ-аас хураан авч цоожилсоноор олон жил эзэнгүйдүүлэн тонуулж, өвөлд нь хөлдөөж зунд нь хайлуулсаар доторхи тавилга, тоног төхөөрөмжүүдийг нь бүгдийг ялзруулж хөгцрүүлж муутгаад дахин үнэлүүлж бүх эд хөрөнгийг болон барилгыг дахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт /хавсралт 1/ гаргуулах замаар үнийг нь тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс даруй 6 дахин, Хууль Зүйн Яам, Сангийн Яамны хамтарсан комиссын үнэлсэн 4.3 тэрбум төгрөгийн үнэлгээнээс даруй 3 дахин хямдаар буюу 1.57 тэрбум төгрөгөөр тогтоолгон дуудлага худалдаанд оруулж ердөө ганцхан сая төгрөгөөр дээшлүүлэн худалдсан байна. Энд л гэхэд 7.0 тэрбум төгрөгийн алдагдал учруулжээ.
- Зөвхөн засал чимэглэл нь дутуу байсан “Глоб оффис”-ын подвалтайгаа 4 давхар, 1180м2 талбай бүхий 4 давхар шинэ барилгыг 3 давхар 254м2 дутуу барилга гэж бичээд 254м2 дутуу барилгын хэмжээнд үнэлэн худалдаж. Үүнийгээ зохих албаныхан шүүхийн шийдвэр дээр 254м2 гэж тодорхой бичсэн хөрөнгийг зарсан гэж 254м2 гэж бичсэн бас нэг шийдвэр үзүүлэн тайлбарлах боловч эрүүгийн хэгийн архивт байгаа шүүхийн шийтгэх тогтоолын хавсралтад “3 давхар” л гэж бичсэн болхоос 254м2 гэж огт бичээгүй /хавсралт 2/ байх юм. Энд хэн нэгний санаатайгаар хуурамч хавсралт хийж надад 3.0 тэрбум шахам төгрөгийн хохирол учруулсан байна.
- 2600 м2 талбайтай, 700.0-гаад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн, төв зам дагуу мөн л 3.0 тэрбум төгрөгт хүрэх ханш бүхий А зэрэглэлийн газрыг 70-хан сая төгрөгөөр өгч ИТХ-ийн 177-р зүйлийг бүдүүлгээр зөрчин гаргасан ЗГ-ын 242-р тогтоол гэгч хууль бус шийдвэрээр үнэгүйдүүлсэн байна.
- Миний аав С. Жудагийн эзэмшлийн 1 хашаа байшинг газрынх нь хамт мөн миний дүү Ж Энхбаярын эзэмшлийн 2 газрыг ямар ч мэдэгдэлгүйгээр хомроголон худалдаж орлогыг нь миний төлөх учиртай төлбөрт шилжүүлсэн байна.
- Дүү Ж. Энхбаярын 300.000.000 сая төгрөгийг барьцаалаад миний эхнэр М. Цэцэгмаад оноосон торгуулийн ялыг уг мөнгөнөөсөө төлвөл үлдсэнийг нь олгоно гэж шантаажилсаар М. Цэцэгмаагийн 21.0 сая төгрөгийн торгуулийг Ж. Энхбаяраар төлүүлж байж үлдсэн мөнгийг нь олгосон байна. Ийм аргаар түүний 300.000.000 сая төгрөгийг 5 жил түгжин өөрсдөө ашигласан байна.
- М. Цэцэгмаагийн торгуулийн ял эдлэх хуулийн хугацаа өнгөрсөн хойно хууль бусаар уг ялыг хууль бусаар эдлүүлсэн байхаас гадна ганц худагт хоригдсон хоногт нь дүйцсэн хэмжээг торгуулиас нь хуулийн дагуу хасах учиртай атал хасалгүйгээр төлүүлсэн байна. Түүгээр ч үл барам торгуулийн21.0 сая төгрөгийг уг асуудлыг сөхөх хүртэл төрийн санд хийлгүй хэдэн жил зувчуулан ашиглаж байжээ.
-2-
- М. Цэцэгмаад оноосон төлбөрийг түүний эзэмшлийнх нь 1 обект болон 1 газрыг худалдах замаар төлүүлсэн хэрнээ төлүүлээд илүү гарсанмөнгийг нь одоо хүртэл түүнд буцаан олголгүй хохироож байна.
- Түүнчлэн үнэгүйдүүлсэн бусад жишээг болон 13 газар огт ор сураггүй болсон гэх мэтийн бүр байхгүй болсон хөрөнгүүдийг тооцвол олон тэрбумын хохирол учирсан байна.
- Хөрөнгийг нь зарж эргэн төлүүлэх нөхцөлтэйгөөр хохирлын 50%-ийг буюу 5,9 тэрбум төгрөгийг төрөөс “түр төлсөн” боловч хөрөнгийг дээрхи жишээгээр үрэгдүүлэн завшиж, бусдад бага үнээр хөлжих боломжийг олгосоноор төрийн хөрөнгийн эзэн 3.0 сая ард түмэн мөн хохирч үлджээ.
Өмнө нь УИХ-аас ажлын хэсэг томилогдон ХЗХ-дын хэргийн учрыг олхоор ажиллаж байсан. Мөн Хууль Зүйн Сайд Тэмүүжингээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ХЗХ-дын хөрөнгийг хэрхсэн талаар шалгалт хийсэн боловч аль аль нь асуудалд нэг бүрчлэн хандалгүй “ерөнхийдөө төрийн буруу байна” гэсэн тоймдүгнэлт гаргасан нь Глобын гэх хэргийн хохирлыг барагдуулах зорилгоор хураагдсан хөрөнгийг хадгалж хамгаалах, худалдан борлуулах бүх ажиллагаа дээрхи жишээгээр хууль бусаар хийгдсэнийг илрүүлэлгүй орхиход хүргэснээр 1233 хохирогч төдийгүй байна. Надад болон миний гэр бүлд учирсан хохирол буянаараа болог. Бидэнд хөрөнгө мөнгө үлдэх эсэх нь хамаагүй, хамгийн гол нь Глобын хэрэгт хураагдсан хөрөнгөтэй холбоотой бүх ажиллагааг шалган хууль бус дуудлага худалдаануудыг хүчингүй болгож бүх хөрөнгийг Иргэний Хуулийн 177-р зүйлийг ягштал баримтлан зах зээлийн үнэ ханшаар нь дахин худалдан борлуулах замаар иргэдийн болон төрийн хохирлыг төлөх нь шударга ёсонд гүнээ нийцнэ.
Иймд УИХ-аас ажлын хэсгийг дахин байгуулж Глобын гэх хэргийн хохирлыг төлүүлэхээр хийгдсэн шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаанд бүхэлд нь шалгалт хийж хууль бус үйлдэлүүдийг илрүүлэн болон хөрөнгийг зах зээлийн ханш, хэлбэр, чанар, байдлыг нь харгалзан үнэлэхгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулах боломжыг олгосон ЗГ-ын 242-р тогтоол гэгчийн учрыг олж зохих арга хэмжээг авч өгнө үү?
Хүсэлт гаргасан Жудагийн Мэндбаяр
Холбоотой мэдээ
-
иргэн (May 11, 2015 10:58:47 am )
залилан хийсэн нь шүүхээр тогтоогдоод тэгээд шлрлндоо улсаар жил тэжээлгээ биз дээ
-
Anonymous (May 11, 2015 11:12:59 am )
C
-
иргэн (May 11, 2015 12:13:05 pm )
дараагийн залилингаа хийхээр улиарч байна. Энэ хүнийг хүсэлтийнх нь дагуу дахин шалгах хэрэгтэй тэгээд дахиад хүссэн газар руу нь явуул
-
unen (May 11, 2015 12:43:28 pm )
Urugdul gomdlyn baingyn horoo yamar deed shuuh yum uu? Uul asuudlyg ni shalguulahad tuslah yum uu. UIH-r heleltseh yum uu?
-
Anonymous (May 11, 2015 1:26:13 pm )
Хүмүүсийн мөнгөөр мурийтай тоглож үгүй хийсэн Энхтөр Баттөр нар жинхэнэ луйварчин. Харин энэ залуу бол өөр. Бизнес сэтгэлгээтэй. хүмүүсийн мөнгөөр бизнес хийж хэн хэндээ ашигтай бсн. Гэтэл төр орж ирээж хоморголон баривчлаад шоронд хийж хөрөнгийг нь завшсан төрийн албан хаагчид буруутай.
-
Anonymous (May 11, 2015 1:28:22 pm )
Малнуудаа. Тэгээд шүүхийн шийдвэрийнхэн ингэж хүний эд хөрөнгийг луйвардах нь зөв юм уу? жинхэнэ луйварчид чинь төрд шургалсан түшмэдүүд шүү
-
vnen (May 11, 2015 2:54:42 pm )
Ene hvn vnheer hodolmorch hatuu chang hvn bsan shv ter ved bi globed ajildag bsan tend yg yu bolj bsanig nvdeeree harj bsan shorongoos tvr hugtsaagar gargaj hural hiijbsan da.vneheer aimar bsan hvmvvs Ehneriin vsdej dairj zodood tsag ytasiin avchad ogohgvi ineeldej bsan. Ter ved baarnd hamaalagch hiij bsan Nasaa gedeg zaluu ih hamgaalj tus bolj bsan da.bi barmen hiideg bsan. Odriin orlogo ter vrd 2sayas 3say ordog bsan tegj orlogo hiideg gazar bdagvi bsan svvld hohirogch nar ajiluulad bvvr muuhai bolgoson Mendbayr zahiral vneher mundag hvn bsan namaig shornd bitgii hii bi damuurahgvi ajilj chadan joohon hvlee hiij bai gej bsan da . hvmvvs ch demjij bsan tor shornd oruulna geed shiidtsen bsan bh. Ene hvnii ed horongor zarim hvmvvs bayjsan bh. Neg odor ajil da ochson chin globein vvdend boon hvmvvs zogstson ajilahgvi geed bvh hvmvvsig yvuulsan dotoros n yma ch avch chadagvi de. Amjilt hvsie.
-
zochin (May 11, 2015 4:36:00 pm )
Huniig bas helmegduulsen bj boloh yum shuu sain zargaldaj ner toroo sergeelgeh heregtei bhaa
-
tyyl (May 11, 2015 6:29:14 pm )
L
-
ээбий (May 11, 2015 6:50:56 pm )
хуулийн зөвлөх гээд яриад явсан Лхагвасүрэн гэдэг нөхөрт их но байгаа даа Мэндээ минь
-
Anonymous (May 11, 2015 8:06:25 pm )
Irgeni hergiig eruugin hereg blgj hurungi n huraaj bugdii n shorond homrogln horison.37 oni helmegduuleltiin har suuder gj helhed bagadn.Mende zorigtoi bgarai..er hun.
-
иргэн (May 11, 2015 9:14:58 pm )
мэндээ амжилт хүсье булхайг нь бүгдийг дэлгэ. харин өөрөө болгоомжтой байгаарай. наадуул чинь яаж ч мэднэ шүү
-
haha (May 12, 2015 7:52:30 am )
huniig ingej helmegduulj bolohgui sh dee turd shurgalsan luivarchinguudtai hamjij ene hunii hurungiig huvaaj idsen nuhduudiin shees goojij bh shig bh chini ee
-
oka (May 12, 2015 2:30:07 pm )
ene huniig arai l denguulsen shv de hunii iim ih horongiig huwaaj luiwardaj deeremdej awsan hvmvvsees yuma butsaaj awaad ter shorond ni suulgah heregtei
-
Наран ээж (May 12, 2015 2:39:50 pm )
Мэндээ чамд амжилт хїсье. Чиний бодсон санасан бїх їйлд чинь сайхныг ерєєе. Бас биеэ сайн бодоорой!!!!!!!!!!!
-
Zochin (May 12, 2015 4:38:16 pm )
Mendbauara tanaid 1 r horoolold bair awah geed zuun huwiar munguu tulsun hun bna uuniig uuruu shiidwerlej uguurei odoo bairaa saijruulah geed tanaihnu ugend huurtaad bairgui olon jil bolj bna uneheer hohirson
-
Anonymous (May 12, 2015 9:12:33 pm )
tur barij avch shorond hiilgeegui bol bair n i barigdah l bsn daa. tur buruutai daa buh yumand
17 Comments