antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2015 7 comments

ХҮН АМИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН СЭЖИГТНҮҮД МӨРДӨГЧДИЙНХӨӨ ЭСРЭГ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ

нийтлэсэн Admin

gol_1_089Өнгөрсөн оны есдүгээр сард бусдын гарт амиа алдсан “АПУ” ХХК-ийн гэрээт борлуулагч А-гийн хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчдыг Улсын ерөнхий прокурорын газраас шалгаж эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал, мөрдөгчид уг хэрэгт холбоотой гэх хэд хэдэн сэжигтнийг барьж саатуулсан ч гэлээ эдгээр хүмүүст хүчээр хэрэг тулгахыг оролдсон, онц хүнд гэмт хэрэгт татан оролцуулсан, эрүүдэн байцаасан гэх мэтээр сэжигтнүүдийн өмгөөлөгчид холбогдох газруудад нь гомдол гаргасан учраас ийнхүү мөрдөгчдийг шалгах болсон байна. Өөрөөр хэлбэл, эл хэргийг хянаж байсан хяналтын прокурор болон Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хэргийг мөрдөн шалгаж байсан ажлын хэсгийхэнд УЕПГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ гэсэн үг.
Угтаа бол энэ хэрэгт сэжиглэгдэн таслан сэргийлэх арга хэмжээ авахуулж өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй П-гийн ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь энэ талаар өнгөрсөн сарын 15-ны өдөр манай сонинд ийнхүү ярьж байсан юм.

Сэжигтэн П-гийн өмгөөлөгч Н.Цэрэнчимэд “Манай үйлчлүүлэгч хэрэг үйлдээгүй. Харин түүнд цагдаагийн байгууллага хүчээр хэрэг тулгаж эрүүдэн шүүж хийгээгүй хэргийг нь хүлээлгэж байсан” хэмээн ярьсан юм.
Мөн энэ үеэр сэжигтэн П-гийн эхнэр Б.Отгонханд “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байсан шиг үйл явдал болоогүй. Намайг тухайн үед машиныг нь Төв аймагт аваачсан, дотроос нь миний үс олдож сэжигтнээр татан байцааж байгаа талаар хэвлэлийнхэн мэдээллэсэн. Энэ бүгд худлаа. Яг үнэндээ цагдаагийн байгууллага намайг болон миний нөхрийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр мэдээлэл түгээж нэр хүндийг минь гутааж хүний эрхэнд ноцтой халдлаа” гэж байсан юм.

Түүнчлэн уг хэрэгт гэрчээр байцаагдаж буй Налайх дүүргийн иргэн Г.Дэлгэрцэцэг, Б.Отгонцэцэг нарыг мөн л мөрдөгчид эрүүдэн шүүж хэрэг тулгаж улмаар тэдний биед халдсан талаарх гомдлыг “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөний залуус ЦЕГ болон Улаанбаатар хотын Цагдаагийн газрын удирдлагуудад гомдол гаргасан ч асуудлыг шийдэж өгөөгүй гэдгийг ч хэлсэн. Ямартай ч сэжигтнүүдийн өмгөөлөгчид холбогдох газруудад нь гомдол гаргасны эцэст мөрдөгч нарыг шалгахаар боллоо. Гэхдээ сүүлийн үед ажиглаад байхад зарим гэмт хэрэгтнүүд хугацаа хожиж мөрдөгчдийг гүтгэх асуудал улам ихээр гарах болсон тухайг ч албаны эх сурвалж онцолж байсан юм.

Тодруулбал, тэрбээр хоригдож буй хүмүүс цаг хугацаа хожихын тулд байцаагчдыг “Биднийг эрүүдэн шүүж хэрэг тулгахыг оролдсон, удаа дараа дарамталсан” гэж холбогдох газарт нь гомдол гаргадаг. Үүнийг нь шалгаад үзэхээр ямар ч гэмт хэргийн бүрэлдэхүүн байдаггүй учраас бид хэргийг хаадаг. Гэтэл тэд биднийг үгсэн хуйвалдлаа хэмээн Хүний эрхийн үндэсний комисст хандаж асуудлыг шийдүүлэхийг хүсдэг. Товчхондоо сэжигтэн, байцаагч нарын хооронд үл ойлголцол үүсч энэ талаарх гомдол гаргах болсон” гэв. Мөрдөгчид сэжигтэнд эрүү шүүлт тулгаад байна уу гэх асуултад хуулийн байгууллагын эх сурвалж дээрх хариултыг өгсөн юм. Хэрвээ мөрдөгчид сэжигтэнд эрүү шүүлт тулгасан, дарамтлаж сүрдүүлсэн, хэрэг хүлээлгэхийг оролдсон тохиолдолд байцаагчид өөрсдөө буруутан болох зохицуулалт хуульд бий гэдгийг хэлж байв.

Ямартай ч албаны хүн ийнхүү хэлж байсан ч энэ нь хоёр талтай гэдгийг олон нийт мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, зарим нэг мөрдөн байцаагчид ар гэрийн амьдрал муутай хүмүүсийг илтэд дээрэлхэн хэрэг хүлээлгэдэг явдал гарч байсан удаатай. Одоо ч энэ байдал засраагүй гэдгийг ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж хэлж байсан. Уг нь эрүүдэн шүүх бусдад гэмт хэрэг тулгах явдал нь өөрөө гэмт хэрэг гэдгийг манай мөрдөгчид маш сайн мэдэж байгаа. Гэтэл яагаад сүүлийн үед энэ талаарх мэдээлэл улам ихээр гарч ХЭҮК ч энэ асуудлаар дахин дахин ярих болов гэдэг нь ч анхаарал татах асуудлын нэг. Гэхдээ энэхүү хууль бус ажиллагаанд мэдээж Монгол Улсын бүх мөрдөгч нарт хамааралгүй.

Зөвхөн хэргийг илрүүлж нэр төр олж авах гэсэн тоотой хэдхэн хүмүүсийн балгаас болж мөрдөгч нарын нэр хүнд ийнхүү шалдаа унасан хэрэг. Тиймээс л эрүү шүүлтээс ангид байх, эрүү шүүлтийн эсрэг байхыг олон улсын хүний эрхийн байгууллагууд нэхээд шаардаад байгаа нь цаанаа ихээхэн учир холбогдолтойг хэлж буй юм. Өөрөөр хэлбэл, мөрдөгчид гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүнийг, хүн гэдэг талаас нь хандах ёстой гэдгийг хэлж буй юм. Эцэст нь хэлэхэд манай мөрдөгчид гарсан хэргийн нэг сэжүүрээс нь атгаж аваад түүнийгээ баталгаажуулахын тулд илрүүлдэг олон арга байдаг. Магадгүй үүнийх нь нэгээхээн хэсэг нь ч дээрх хэрэг ч байхыг үгүйсгэхгүй.

Ямартай ч нэг нь эрүү шүүлт тулгасан, нөгөө нь тулгаагүй гэх энэхүү хэргийн үнэн худал нь удахгүй шийдвэрлэгдэнэ биз ээ.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Шудрага байлдаа (May 11, 2015 11:00:56 am )

    Цагдаа зоддогуй гэвэл тэрэн шиг худлаа юм бхгуй судалгаа хийгээд л ар тал муутай урд нь хэрэгт холбогдож бсан хууль эрх зуйн мэдлэг муутай дээр нь бичиг усгийн мэдлэг муутай оорийгоо омгоолох хэл яарианй чадвар муутай аймхайдуу бие муутай улсуудийг зодож яаргалдаг нь тэдэнд ердийн зуйл болсон оорсдоо хун яаргалж тамалж зодож нудэж хилс хэрэг хулээлгээд эргээд оорсдийг нь шалгах болхоор ухтэлээ айгаад муу нэртэйгээр нь гэмт хэрэгт холбогдсон улсуудийг худлаа яарж ба цаг хожих гэж ба ош хонзон авах гэж ба гэх мэтээр оорсдийгоо авч улдэх гэж дээр дооргуй хуйвалдаж бдаг хун муутай хог нар даа оорсдоо хийсэн хэргээ хулээдгуй шудрага бус улас чинь унэн хэрэгтээ оорсдоо гэмт хэрэгнээс ч долоон доор гэмт хэрэгтнгууд буур онц аюултай гэмт хэрэгтэнгууд мон биз дээ Дээр нь прокурор гэж балай ноход ба уг нь бугдийг хянах естой нохдууд чинь ганц цагдаагийн угээр яавдаг мэдлэг боловсорол мэдрэмж муутай бгааг л харуулж ба одоо буур цагдагийн жинхэн завхруулагч байгуулгийг толгойлж бсан энхамглан уепийн дарга болгоод хаячихлаа мордхийн хазгаа гээч юм энэ монгол улсад минь байнга л тохилдох юм даа одоо яг ухаангуй хаанд уравшгуй албат гэдэг уе болоод ба унхээр ухаан муутай тушмэд олон болоод ба у эс бол монгол улсыг минь албаар доройтуулах гээд ба уу

  • зочинЭр хүн (May 11, 2015 12:25:37 pm )

    Ямар ч хулгайч сайн дураараа буруугаа хүлээхгүй тэд хөдлөхгүй нотолгоог харж байж дуугүй болно,Тэд ажиллаа хийж байгаа байцаагчаа оролдож цаг хожиж байгааг хуулийн хан үнэнээр нь гаргаж алуурчидийг хууль завхруулах боломж бүү олго

  • зочинЭр хүн (May 11, 2015 12:29:03 pm )

    Ажилаа хийж буй цагдаа хулгайчийг нэг хоёр дэлсэх юү юм бэ хүн гайхах зүйл байхгүй ямар ч хүн шөнө өдөр асуудал үүсвэл хэнийг дууддаг бэ гэдгээ сана .ажилаа хийж буй хүмүүний урмыг бүү хугал ховонд дурлагсадаа

  • Anonymous (May 11, 2015 2:23:22 pm )

    худлаа тал засаж бялдуучилж байхаар нэгмөсөн үнэн мэдээлэлээ бичих хэрэгтэй… эгэл жирийн ард иргэдийг дарангуйлж, иргэний нийгмийг түрэмгийлж, хуулиар халхавчилж, хуулиа зөрчиж, эдлэх есгүй эрх эдэлж, дарангуйлал тогтоодог нь үнэн шүү дээ… хийх естой ажлаа давуу эрх эдлэх хаалт халхавч бамбай болгож өөрсдийгөө хууль, шүүх, төрт есноос илүүд тооцож дээгүүр тавьдаг 1937 оныхоо арга барилаас монголын хууль хяналтын ажилтанууд салах хэрэгтэй…

  • zochin (May 11, 2015 3:53:01 pm )

    hun alsan aluurchid tsag hojih gej niigemiin ali neg tsoorhoig ashiglaj nuguu heseg ni uls turjuulj huuli zavhruulahaa bolimoor ym hun alsan aluurchin bol teriig uuhshuulj uls turjuuleh shaardlaga baihgui

  • зочин (May 11, 2015 9:51:08 pm )

    наад алуурчид чинь худлаа цаг хожиж бга юмаа тэгэд ч тэр п чинь авгайтайгаа 2 уулаа хонхорт юу ч хийхээс буцахгүй шийдчихсэн 2 гэдгийг бүгд л мэддэг юм бн лээ хороон дарга болох гэж авгайн бөөн будлиан хутгаж байсан гээд л

  • zochin (May 11, 2015 11:39:40 pm )

    Geendee ch goondoo ch gegcheer kkk bugdeeree erguu yumuu haashaa yum be.kkk

antalya rent a car