antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2015 25 comments

Б.Жаргалсайхан & Л.Гүндалай

нийтлэсэн Admin
527-1431044927gundalai_and_jargalsaikhan_0088_lastӨнөөх Л.Гүндалай өчигдөр “Тавантолгойн гэрээний төсөл нь Монголын хуулийг зөрчиж, Монголын эсрэг гэмт үйлдэл хийсэн, хэсэг бүлэг олигархын эрх ашгийг хамгаалсан байна. Энэ төслийг дэмжиж байгаа УИХ-ын гишүүдийг 2016 оны УИХ-д сонгохгүй байх, сонгож болохгүй гишүүдийн жагсаалтад багтаах ёстой” хэмээн олдсон боломжийг ашиглаж, сурсан зангаараа мэдэгдэл хийн баахан пижигнүүлээд авав. Уг нь улирлын хувьд дөрөв, тавдугаар сар бол яг л түүний эх орончийн идэвх гэнэтхэн сэргэдэг, ард түмэндээ житэйхэн хайртай болдог цаг хугацаа нь мөн л дөө. Тийм ч болохоор өнгөрсөн сард ээлжит “Ард түмнээ хайрлая” нам байгуулахаар эргэлт буцалтгүй мунхаглан зориглож, гарын үсэг цуглуулах компанит ажлаа эхлүүлж байгаагаа зарласан билээ.
Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт БНН-ын дарга өнөөх Б.Жаргалсайхан “Ийгл” телевизийн сэтгүүлч Ө.Золбаярыг ажлынх нь байранд шанаадаж, ээлжит дүвчигнэлээ дэглэсэн. Товчхондоо Монголын улстөрийн “Мөрөөдлийн баг”-ийн хоёр гишүүн хэдхэн хоногийн зайтайгаар ээлжилсэн улстөрийн шоу тавьж, унтах нь холгүй байгаа Монголын улстөрийг жаахан ч гэсэн хошин шогийн амьсгаа оруулж байгаа гавьяатай гэж дүгнэж болно. Ер нь ингэхэд мартагдах шахсан ч өөрсдийн муйхар зориг, “Төрд хэрэгтэй Зайран”-гийн дүвчигнэлээр гэгээн дүрсээ эргүүлэн тодруулахаар зүтгэцгээж байгаа Б.Жаргалсайхан, Л.Гүндалай хоёрын намтар түүх рүү хэсэгхэн өнгийлгүй горьгүй. Монголын улстөрийг амин зуулгаа арвижуулах арга хэрэгсэл, ашиглах, шамшигдуулах дундаршгүй хүслээ биелүүлэх хангалтын бааз болгохоор тэнэг зоригоор орж ирж, тэрүүхэндээ бужигнуулсан эрхмүүд олон байдаг. Тэдний зарим нь бараа сураггүй, ор мөргүй арилж одсон бол хаврын хаварт адын хүсэл нь оволзож, байж суухын аргагүй болоод тэсэрч, дэлбэрдэг хэдэн нөхөр байдаг.
Тэдгээрийн тэргүүнд эгнээнд БНН-ын дарга Б.Жаргалсайхан, “Ард түмнээ хайрлагч” Л.Гүндалай нар өрсөлдөгчгүй шахам дүүхэлзтэл тодорно.
Гайхмаар адилхан зан төрх, авир төрхтэй энэ хоёр хүн харин шал өөр зам мөр туулж, аргалж чаргалсаар Монголын улстөрд хөл тавьсан байдаг. “Буян” компаниар овоглогддог Б.Жаргалсайхан бол хаа очиж 1990 оны Цагаан морин жилийн хувьсгал дөнгөж эхэлж байхад өөрийнхөө “Волга-24”-т жагсаалд хэрэглэгдэх өсгөгч, техник хэрэгслүүдийг ачин зөөж, эхэндээ ардчилсан хувьсгалд яах аргагүй гар бие оролцлж явсан партизан. Түүгээр ч зогсохгүй ардчилагчид гуйлгачин шахуу байхад чадлаараа ивээн тэтгэж, мөнгөн тусламж ч үзүүлж явсан түүхтэй. Харин Л.Гүндалай тэр үед Германд оюутан нэртэй ч цахилгаан барааны наймаачин болж, дипломат цүнхээр дүүрэн дойч марк хамт сурдаг оюутныхаа өрөөнд нуудаг, жижигхэн “хөрөнгөтөн” болчихсон байж. Яах аргагүй Германд анагаахын сургууль дүүргэж, диплом өвөртлөсөн нь үнэн л гэлцдэг. Харин Германд хөөрхөн панз үсэргэж, подхийсэн мөнгөтэй болсон тэрээр 2000 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөлөөс бие даан дэвшихдээ бараг л мөнгөөр бороо оруулсаар дүүлээд гараад ирсэн түүхтэй. Түүнээс хойш мань эрийн Монголын улстөрд тарьсан шуугиан, жинхэнэ популизм эхэлсэн түүхтэй. Өнөөдөр популист гэгдээд байгаа С.Ганбаатар, О.Баасанхүү, Г.Уянга, Ц.Даваасүрэн нар тухайн үеийн Л.Гүндалайгийн дэглэн тавьж байсан популизмын хажууд бол ёстой л “ичмээр дамшиг”-ууд. Сонгогчдоос ганцхан суудал салгасан АН тухайн үед Л.Гүндалайн өмнө бүх л үнэт зүйлээ дэвслэн байж хадаг барин мөргөж, эгнээндээ элсүүлснээр мань эрийн толгой самуурч гүйцсэн билээ. Хэн ч танихгүй Германаас ирсэн наймаачин тун ч удахгүй ихэд эвдэрч, Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийг “Хятадын тагнуул” хэмээн дуулиан дэгдээж, өнөөх нь хариуд нь Сөүл нисэхээр онгоцны буудал дээр явж байхад нь баривчлан хорьж бөөн сенсаци тарьж байв
.
Мань эр баахан бужигнуулсныхаа хүчинд 2004 онд нэг их зовлонгүй дахин сонгогдож , Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар томилогдож, баахаан тендер будилуулж, хэдэн эмнэлгийн дарга нарыг баруун зүүнгүй цавчсан гэж байгаа.
Зүгээр ч үгүй нэг танхимд мөр зэрэгцэн ажиллаж байсан Үйлдвэр, худалдааны сайд өнөөх Б.Жаргалсайханыгаа “Энэ ясан толгойтыг, шоронд хатаах ёстой. Марубенид төлөх өрөө Засгийн газарт үүрүүлж байна” хэмээн хамгийн үл бүтэх этгээдээр тодруулж мөн ч түйвээсэн билээ. Хариуд нь өнөөх “Ясан толгойт” нь ч мөчөөгөө өгөлгүй “Эрүүл мэндийн яамыг түйвээж, тендерийн мөнгөнөөс хулгайлан цусалж байгаа энэ махан толгойтыг шоронд хий” гэж төрийн ордноор нэг хашхичсан удаатай.
Хаа очиж өнөөх хоёрын танхимд нь багтахгүй шахам түйвээсэн Үндсэний эв нэгдлийн Засгийн газар урт насгүй байсан нь бараг л багахан дажин гарахаас урьдчилан сэргийлж, мөн ч их буян болсон билээ. МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлсэн тэр Засгийн газар 2006 оны нэгдүгээр сарын 25-наас 2007 оны 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оршин тогтноод онхолдож унаснаар өнөөх хоёрын сайдын намтарт цэг хатгасан түүхтэй.
Мань хоёр гялтайх ганц ч гавьяагүй, дүвчингүүд үү гэвэл бас ч тиймгүй. Ямар ч гэсэн Л.Гүндалайн хувьд төрийн ордонд “Ганц дээлт барилдаанч” гэдэг үгийг амь оруулж, саарал даавуун дээлээ элэгдтэл, гандаж онготол хөдөрч, Монголын улстөрчдөд “дээл өмсөх соёл” суулгаж өгсөн гавьяатай гэж байгаа. Тэгвэл өнөөх Б.Жаргалсайхан нь 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “Төрд хяналт хариуцлага, түмэнд ажил орлого” хэмээн сайхан хошхируулсан удаатай. Түүгээр ч зогсохгүй “баяжигтун” хэмээн уриалсан. Албөн хаагчдын цалинг 100 ам доллорт хүргэхийн тулд 30 тэрбум төгрөгийн зээл тавина гэж дайраад баахан эдийн засагчдыг цус харвуулчих шахсан. Олон тэрбумын өр зээл авч улс орноо аврах тухайгаа ч нуулгүй тунхаглаж байсан дүүрчихсэн зоригтон билээ. Ганц гэм нь дээрх амлалт нь “Ард түмнийг өр зээлд бариулах нь,шулуудчихсан гар байна” гэх сөрөг мессеж тарааж, өөрөө ч сонгуульд хамраараа газар хатгасан удаатай. Түүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр цугласан хүмүүсийн загнаад явсан тул “Ууртай хүн төрөө зовооно, өртэй хүн түмнээ зовооно” гэсэн ишлэл хүртэл гарсан.
Харин өнөөх Л.Гүндалай нь УИХ-д тасралтгүй гурван удаа сонгогдохдоо цаастай жагсаалын автор, Хөвсгөл нуурт төөрч, тэнэж алга бологч, “Саарал дээлтэй хүн” зэрэг дуулианы эзэн болсноос өөрөөр үзчихээд эргүүлээд өгье гэсэн ч ганц хуудас барьцгүй үлдсэн нөхөр гэж байгаа юм. Хамгийн сүүлд Боомтын нэгдсэн захиргааны даргаар очиж “Энд чинь нэг жаахан бужигнуулаатхъя” гэсэн ч Н.Алтанхуягийн засаг унаж мань эр дахиад л аз дутсан, ажилгүй аав болсон. Ийм л намтартай өнөөх Б.Жаргалсайхан, Л.Гүндалай хоёр “Мөрөөдөл биелдэг юм” хэмээн бужигнуулсаар л явна. Харин хаа хүртэл явдаг юм бол доо.
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • зочин (May 08, 2015 8:41:59 am )

    жинхэнэ тэнэгүүд

  • Anonymous (May 08, 2015 9:38:21 am )

    Ийм эргүүнүүд төрд олширвол Монгол дуусаа.Түрүүчийн eрөнхийлэгчийн сонгуулиар Намбарыг дэмжээд өгөөч гээд хошуу дэвсэж гөлөг царайлж байсныг нь санаж байна энэ ясан толгойтыг.нөгөө тэнэгийн тухай бол манайхан нээх тоож цаг алдах хэрэггүй.угаасаа сургуулийн салаан дарга ч хийх чадваргүй нэгэн.

    • Шар хад руу явуулаачээ (May 08, 2015 12:42:37 pm )

      Хэцуу, хэцуу! Шар хад хавиар л байх естой гарууд даа!

  • zochin (May 08, 2015 9:47:17 am )

    eooooooooooe iim teneguudiig dahin buu garga jinhene teneg malnuud hudalch garuud

  • ЗочинЗочин (May 08, 2015 10:33:39 am )

    Хоёр солиот…

  • Anonymous (May 08, 2015 10:52:32 am )

    muusain turd suugaa avigagchdaas hamaagui deer shuu ene 2

  • Zol (May 08, 2015 11:01:01 am )

    Ene 2 chini busdiigaa bodhod ekh oron gazar shoroogoo zarj bayjaguig ard tumen medej bga shu ireh songuulid 2 uulaa garval ekh orond maani l heregtei humuus shu dee Bayrtsogt Enkhsaihan Elbegdorj Saihanbileg nariin hujaagiin erliizuudees l arai iluu ekh oronch shu

  • ц нэргүй (May 08, 2015 11:14:56 am )

    ийм солиотонгууд монголын төрд гараад байгаа юм даа соцзмын үед ийм хүмүүс хэрээ мэдээд дугардаггүй бсн юм бурхангүй газрын бумба галзуурна дур дграа голохгүй баигана суусан газар баастай гм эдэнд зориулсан үг олоон даанч илжигний чихэнд

  • ц нэргүй (May 08, 2015 11:16:29 am )

    ийм солиотонгууд монголын төрд гараад байгаа юм даа соцзмын үед ийм хүмүүс хэрээ мэдээд дугардаггүй бсн юм бурхангүй газрын бумба галзуурна дур дграа голохгүй баигана суусан газар баастай гм эдэнд зориулсан үг олоон даанч илжигний чихэнд би хэзээ ч ингэж бичиж байгаагүй нээт хянадаг баян бас байна аа нэдэн төг авдаг вэ

  • zochin (May 08, 2015 12:51:26 pm )

    та 2 -н солиорлийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Телевизүүд нэвтрүүлэгтээ бүү уриач. цагийн гарз.

  • irgen (May 08, 2015 12:54:48 pm )

    zuv um helsen humuusiig muulaj komment bichdeg hulsnii bicheej- bie unelegchid yamar ih boloo ve

  • zochin (May 08, 2015 3:02:34 pm )

    za ene 2 yag neg teregnii dugui jaakhan gachigtai yum bilee ter yerij khelej bgaa ni neg l bishee

  • Anonymous (May 08, 2015 3:16:41 pm )

    heleed yah ve hoer hoshin shogiin jujigchid shu , ard tumnii neriig barihaa boliosoi

  • anarhist (May 08, 2015 3:30:13 pm )

    ene 2riig 16 onii songuuliar ich hurald suugaasai gej husej bna ,,, luivarsidiig bodvol eh oronts humuus shuu

  • гана (May 08, 2015 5:15:43 pm )

    Өнөөдөр 2000 он ч биш, 2008 он ч биш.Монголын ард түмэн Жаргалсайхан, Гүндалай шиг амьтадын тарыг таньсан тул дахиж төрд шургалуулахгүй биз. Үнэхээр ичих нүүр цочих булчирхайгүй “шар хадны эмнэлэгт” байх нөхөд шүүдээ

  • zochin (May 08, 2015 5:55:47 pm )

    gun balaig bugd medne.

  • Эр хүн (May 10, 2015 1:57:39 pm )

    Яах нь вэ энэ муу хоёрыг хашааны мухарт уясан халтар гөлгүүд шиг байж байгааг нь эвий эвий

  • ИРГЭН (May 10, 2015 8:34:13 pm )

    ENE GUNDALAI GEJ BALAI GARDAA BI GISHUUN GUBDALAI BAIN GEJ ZUNDUU HUND GAI BOLSON . SOLONGOSIIN HEDEN NUHDUUDTEI NIILJ NELEED HEDEN GAZAR ZARSAN GAR DAA . JOI. JUU GEH METIIN . GUNDALAI HULGAICH MINE ENIIGEE SAIN BODOOROI CHI BOL LUIBARCHIN

  • Иргэн (May 10, 2015 9:24:30 pm )

    Эх орноосоо урвагчид, олигарихууд Жаргалсайхан, Гүндалай нарын жинхэнэ эх оронч хөвгүүдээс яасан их айж байна вэ?

  • зочин (May 11, 2015 3:01:25 am )

    Жаргалсайхан ч яахавээ гүндалай бол шоронд орохоор амьтан хуучин хорин жилийн хэвлэлүүдийг сөхөж харвал шууд л .

  • хххх (May 11, 2015 9:24:08 am )

    албан тушаал зөөлөн сэнтийд горилогсод

  • Одноо (May 11, 2015 11:02:18 am )

    Ясан толгой, махан толгой 2 шороонд булаастай хэвтэж байвал Монголчууд яасан их баярлах болоо таминь

  • Жамаа (May 11, 2015 11:04:46 am )

    За ард түмэн минь энэ 2 тэнэгийг улс төрөөс үүрд зайлуулах ёстой, ясан болон махан толгойнууд булаастай байвал ард нийт амар жимэр байцгаана шүү дээ

  • уншигч (May 11, 2015 2:25:58 pm )

    энэ 2-ыг байя харин батэрдэнэ аварга мэтийн эх орон газар шорооныхоо төлөө сэтгэл зүрх нь цохилж үнэн үг хэлдэг хүмүүсийг популист гэдэг нэг үгээр амыг нь тагладаг болжээ 20 гаруй жил бил ардчилал гэдэг үгээр амаа таглуулж ирсэн одоо ам таглах бас нэг арга олжээ

  • уншигч (May 11, 2015 2:28:10 pm )

    зарим нөхдүүд дураараа дургиж дунд чөмгөөрөө наргиад үнэн үг хэлсэн хүнд өшөөд элдэв нэр хоч өгөөд л гэвч булвч бултайна бумбын эринд муу хүмүүсийн үнэн дүр төрх илрэх юм гээ биз дээ

antalya rent a car