antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 7, 2015 8 comments

“Хөсөгтөн” хатлаг маргааш “Asia’s Got Talent” шоуны аваргын төлөө өрсөлдөнө

нийтлэсэн Admin

hosogtonАрдын урлагийн нэгэн гайхамшигт өв нь хөөмий юм. Хөөмийгөөр эх орноо сурталчилдаг залуус бол “Хөсөгтөн” хамтлагийнхан.
Монгол эх орныхоо нэрийг дэлхийн олон  улс оронд, язгуур урлагаараа дамжуулан цуурайтуулж яваа “Хөсөгтөн” хамтлаг гадаадын олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож дэд байруудад шалгардаг.

Тэгэвэл энэ удаа Монгол Улсаа төлөөлөн “Asia’s Got Talent” шоу нэвтрүүлэгт оролцсон бөгөөд тус хамтлаг шилдэг 9-д буюу финалд шалгарсан сайхан мэдээ бий.

Тус шоу нэвтрүүлэгт Монгол Улсаас анх удаа “Хөсөгтөн”, “Жалам хар” хамтлаг оролцож, эхний шатандаа тэнцэж, бүх шүүгчдээс “Тийм” гэсэн үнэлгээ авч чадсан байна. Тэгвэл маргааш эцсийн шатны шалгаруулалт болох юм. Тодруулбал Монголын цагаар 21.05 цагт “AXN TV” сувгаар шууд цацагдах эцсийн шатны шалгаруулалтын дүн ирэх даваа гарагт гарах бөгөөд тус өдрийн өглөөний 01.00 цаг хүртэл үзэгчдээс санал авч шилдгийг тодруулах юм байна. “Хөсөгтөн”-ий залуус Малайз улсад бэлтгэл хийж байгаад уржигдар Сингапурт ирсэн байна.

Сонирхуулахад тус тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 100 мянган ам.долларын шагнал хүртээд зогсохгүй Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах аж.

Мөн элэг нэгт Монголчуудыг хамтлагын төлөө саналаа өгөхийг уриалж тэдний фэйсбүүк /khusugtun/, твиттер /Khusugtunagt/, инстаграмм хуудсаар дамжуулан хэрхэн санал өгөх тухай зааврыг өгөх юм байна. Идэвхитай оролцоорой.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • d.Byambasuren (May 07, 2015 10:22:20 am )

    Амжилт хүсье.Та нар мундаг шүү

  • wow (May 07, 2015 1:30:52 pm )

    хэрхэн санал өгөх заавраа өгөрөй

  • naraa (May 08, 2015 2:55:10 am )

    amjilt husij bna

  • 99999 (May 08, 2015 7:17:23 am )

    сайхан байнаа амжилт хүсье монголчуудаа хөсөгтөн хамтлагаа дэмжицгээе чадах хэмжээгээрээ саналаа өгч дэмжицгээе

  • teegii (May 08, 2015 9:21:04 am )

    husygtuni tuluu sanalaa ugtsguue mongolchuudaa

  • Anonymous (May 10, 2015 6:01:19 pm )

    amjilt amjilt bas dahin amjilt hvsie

  • Монгол хүн (May 12, 2015 12:53:14 pm )

    Та нартаа амжилт хүсье .Та нар түрүүлнэ ээ. Сайн хичээгээрэй.Амжилт Хүсэн ерөөе!!!!!!!!!!!!!!

  • Батсайхан (May 14, 2015 7:10:58 pm )

    Та нар мундаг шүү амжилт хүсье

antalya rent a car