antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 6, 2015 31 comments

П.Очирбат, Баабар нар З.Энхболд руу довтолж эхлэв

нийтлэсэн Admin

ochirbatenhbold“Таван толгой”-н гэрээний төсөл  улс төрчдийг  талцуулж орхив.  Тэдний тэмцэл одоо улам хүчтэй өрнөж байна. З.Энхболдын тэргүүлсэн  “тэмцэгчид”-ийг нөгөөдүүл нь “Эх оронч цаарайлсан дайснууд” хэмээн тодорхойлов. Ийнхүү тодорхойлогчдыг одоогоор Баабар, анхны ерөнхийлөгч П.Очирбат нар толгойлж буй аж.  П.Очирбат нь Таван толгойд хөрөнгө оруулахаар шалгарсан “Энержи ресурс”-тэй салшгүй холбоотой нэгэн. Энэ тухай “Женко” Баттулга саяхан “100 чухал сэдэв” нэвтрүүлгээрээ  нотолсон байна лээ. Ер нь Таван толгойн бүлэг ордод “Энержи ресурс”-ийн мэдэлд байгаа Ухаа худагийн хэсгээс  П.Очирбатын нэр дээр байдаг “Тэнгэрийн цаг” компани хувь хүртдэг гэдгийг бизнесийнхэн бүгд мэддэг болжээ.  Иймээс Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд байгаа хууль бус заалтуудыг З.Энхболдын хувьд УИХ-д оруулж байж засуулахаас өөр замгүй болсон тул П.Очирбат  түүн рүү  довтолж эхэлсэнд гайхах ч юу байхав.  Мөн Баабар  бас ялгаагүй З.Энхболд, А.Гансүх нарыг овоо хараандаа онилж, хэвлэлээр буудаж  байна. А.Гансүх нь анх Таван толгойн гэрээний төслийн “нууц”-ыг задалж, “Энержи ресурс”-ийн толгойд суугаа “ММС” компанийг Монголынх биш, Хонгконг зэрэг гадаад орны, тэр дундаас Хятадуудынх гэсэн нь бүр ч  “гайтай” юм болов. Тэр бүү хэл монголчуудын хувьцаагаа горьдож буй “Эрдэнэс Таван толгой” гэдэг төрийн эзэмшлийн компанийг яваандаа үгүй хийж, “Энержи ресурс”-т шилжүүлэх хорлонтой “нууц”-ыг задалсан нь П.Очирбатыг бүр ч их сандаргав бололтой. Тиймээс П.Очирбат нь З.Энхболдыгоо “Нам, төрийг хослон баригч…хуучны социалистуудаас ялгаагүй дарангуйлагч” мэтээр энд тэнд очиж ярьж яваа ажээ. Тэдний энэ тэмцэл хэзээ дуусах, хэн нь ялагч болохыг одоогоор таашгүй. УИХ-ын чуулганаар Таван толгойн гэрээний төсөл дэмжигдэхгүй буцвал харин З.Энхболд нарын “эх орончид” нь нэг удаа ялалтын пайз зүүх болов уу.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • Anonymous (May 06, 2015 5:30:02 pm )

    Улс төрчид та нар аль намых байх нь ялгаагүй өнгөрсөн бүх хугацаанд энэ баян орныг зөв удирдаад явчихаж чадаагүй, өөрснөө хэдэн тэрбумаар нь идэж уугаад, баяжаад ард олондоо худлаа амласаар 21,0 ₮ төдийгөөр хуурч өдий хүрчихээд одоо болохоор бие биенийхээ буруутай гэмтэй болгон чичлээд яахав дээ, бид итгэж, тэвчиж, хүлээж цөхөрлөө

  • бас л би (May 06, 2015 5:43:34 pm )

    Тэр их мөнгөтэй үедээ эмнэлэг, сургууль, цэцэрлэг, үйлдвэрүүдээ барьсан бол өнөөгийн ийм гамшигт байдал яахин тохиолдохсон билээ Одоо тэгээд аль аль нь хоолойд тулаад байдаг улсынх нь сан хоосорох гээд байдаг яана даа

  • Zunug UVGUND (May 06, 2015 5:49:37 pm )

    Ene OCHIRBAT odoo boliohcee. Zunusun UVGUN MCS -d Mongoliin ard tumnees ugsun gazriig ZARCHIHAAD yu geed hutsaad baigaa yum be? Ard tumnees ugsun Belegiig ayataihan shingeej chadahgui baij Enhbold dairdag hen be? Zunusun medeed duugui suuj baih heregtei shtee.

  • Монгол (May 06, 2015 6:01:44 pm )

    П.Очирбат З.Энхболдоосоо зуу дахин хуучинсаг зөнөг шүү дээ. Ер нь Очирбат ямарч баримжаагүй,зальжин эр.Харахад энэ шавар баримал шиг эр гайгүй баймаар.Гэвч яг тулаад очихлоор ерөөсөө хамилон гэсэн үг. Монголыг сүйрүүлэх эхийг тавигч бол энэ шавар баримал шиг эр дээ.

  • Anonymous (May 06, 2015 6:02:29 pm )

    Zaaval mcs eer hiilgehgui bol bolohgui bolson geree bishdee. Zasahaas aragagui zaalt baigaa bol zashaas uur yahiin. Uneheer ashiggui yum bol zasiishd, zasahgui gevel zail l geh bailguidee erh bish. Yundaa uhchihgeed baij yadaad chichreed baidgiinbe ene ulsuud.

  • Tamir (May 06, 2015 6:34:08 pm )

    Гэрээгэ харилцан ашигтай, эдийн засгийн өгөөжийг алгаа дэлгэсэн мэт ил тод байвал амар байх байлаа, даанч дэндүү бүрхэн луйврын гэрээний төсөл байна

  • ИРГЭН (May 06, 2015 6:52:11 pm )

    UDAHGUI NEG NEGNIIGAA ALJ TSEBERLEJ EHLEH BAILGUI

  • монголчууд (May 06, 2015 7:32:50 pm )

    энэ очир бат болиочээ өөрт нь ашиггүй болхоор ингэж тэнэгтэж бга юм

  • Иргэн (May 06, 2015 7:59:33 pm )

    Баабар бол Америкийн заавраар Монголчуудын тархи толгойг “Ардчилал” хэмээгч хороор хордуулсан нүгэлт амьтан билээ.

  • Иргэн (May 06, 2015 8:06:38 pm )

    Очирбат бол Монгол орныг “Ардчилал” хэмээгч шуламын ертөнц руу хөтлөн оруулахад багагүй хувь нэмэр оруулсан нүгэлт амьтан билээ

  • Иргэн (May 06, 2015 8:07:11 pm )

    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/

  • Иргэн (May 06, 2015 8:07:26 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • зочин (May 06, 2015 8:10:56 pm )

    нүгэл нь нүдээрээ гарнаа

  • Батсайхан (May 06, 2015 8:35:28 pm )

    З Энхбодыг дэмжиж байна нам гэж туйлшраагүй монголынхоо ЭРХ АШИГ-г эн тэргүүнд тавьж чадсан. ийм шийдвэр олон гаргаж байгаарай

  • иргэн (May 06, 2015 8:38:43 pm )

    Энхболд даргаа луйварчдын эсрэг сайн тэмцээрэй ард түмэн дэмжинэ шүү.

  • hua shin (May 06, 2015 9:03:51 pm )

    OCHIRBAT TEER JIL ERENHIILUGCHIIN SONGUULD ORJ BAIHDAA MARZAGANAAD L UURIIGUU TSEVER MONGOL HUN HUJAA NAR HUHUU UVLIIN HUITEND HUUHED HIIJ CHADAHGUI GEED L BAISAN ODOO TSARAIG N HARDAA! YAG ULIASTAIN HUGSHIN HUJAA NARIIN TSARAI

  • zochin (May 06, 2015 9:09:59 pm )

    ene ochirdat gej ulaan luivarchin eh orniig mini zarj barahgyi bolohooroo uur ni ih hyrch bnaa hyyhdyyd ni yag adil bas hamilion aimaar hutguur yunuud baidag ochirdatiig odoo shalgaad baih estoi gazart ni bailgaachee ih yum idej uulaa gazar nutgiig ni zarj bayajlaa odoo bas dahiad shunal ni baragdadgyi berd be yasan

  • зочин (May 06, 2015 9:14:56 pm )

    з.энХБОЛД ОДОО БААТАР БОЛОО ЮУ.БУУНЫ НОХОЙ

  • hahahha (May 06, 2015 9:30:47 pm )

    bbbbbaaaaaabaar uhwer

  • Торгууд залуу (May 06, 2015 9:40:18 pm )

    З.Энхболд,Х.Баттулга 2 т түмэн олныхоо өмнөөс гүн талархалаа илэрхийлье!
    П.Очирбат,Баабар 2 үхэхдээ үхэр буугаа тавьж байгаа нь тэр дээ үүрэг хүлээсэн хөөрхий өрөвдмөөр арчаагүй гарууд түмэн олны буянд өдий зэрэгтээ яваа юу? MCS н буянд өдий зэрэгтээ яваа юу гэдэгээ мэддэг л байлгүй мэддэг байж ингэж ард түмний эсрэг хэдхэн луйварчидын төлөө үхэх гэж байгааг харвал ой гутмаар бууны нохойнууд байна

  • зочин (May 06, 2015 9:45:51 pm )

    Энэ очирбат зальтай нохой эрх ашиг нь хамгийн ихээр хөндөгдөж байгаа болхоор сандарч байгаа юм.Их хурлын дарга блолон Гансүх Баттулга Буян Жагаа нарын зөвөө бид энэ уурхайг заавал гадныханд олигархуудын шахалтаар өгөх ёсгүй эдийн засгийн хүнд энэ цаг үеийг ашиглан монгол эх орон газар нутгийг минь харийнханд худалдах гэж байна.Ард түмэн минь анхааралтай бай.

  • тунгалаг (May 06, 2015 11:13:19 pm )

    З.Энхболдыг дэмжиж байна. Монгол орноо худалдах гэж байгаа нөхдөөс хамгаалан эсэргүүцэн зогсож байгаа улс төрч. Жирийн ард түмэн хамтдаа шүү. Үнэний төлөө явахад их хэцүү боловч эцэстээ ялнаа. Амжилт

  • Zochin (May 07, 2015 12:13:53 am )

    Ajliin saad , Battulgiig zailuulaya

  • Hun (May 07, 2015 12:46:08 am )

    Ireh parlamentiin songuulig boikotoloh heregtee. Erunhiilugchiin zasaglal togtooh heregtee

  • zochin (May 07, 2015 8:10:36 am )

    ochirbatiig shalguulah heregtei

  • Altai.. (May 07, 2015 8:57:46 am )

    hen ch huvi hurtej ashig oldoggui biznes gej delhiid baikhgui sh dee.
    Ochirbatiig ashig olokh yosgui gej uzeed tuunees iluu ashig ol geed enkhboldod uguh yostoi yum uu..

  • kk (May 07, 2015 9:33:54 am )

    Oba ingeh bsan uym aa Ter hun chini tengery tsag geed companytai ter ni ene nuursnii companyd huvi ezemshdeg uym bilee

  • hyyhed (May 07, 2015 10:34:23 am )

    Ochirbat odoo tsadah heregtei sh dee Mongoliin ard tymen zondoo l tegeej bn dag chamaig deeliinhee engert neft naagaad bid bayan bolloo geed hutsaad bsan gantshan ooroo l bayan bolood mongoliin ard tymen yaduu hebeeree l bgaa sh dee Ochirbat odoo nygelee namanchlahgyi bol erleg oirhon bolj bgaa sh dee chamd

  • ц нэргүй (May 07, 2015 12:16:34 pm )

    ЭНХБОЛД АЮУЛТАЙ БҮХНИЙГ ГАРТАА АМАХЫГ ХҮСДЭГ ХҮН УИХ ЫН ЧУУЛГАНЫГ ХУУЛЬ БУСААР НЭЭЖ ӨӨРӨӨ ЛДАРГА БОЛСОН АН ЫН ДАРГЫГ САЯ БАС БУЛААЖ АВЛАА

  • Зочин (May 07, 2015 1:55:08 pm )

    Баабар гэгч хоосон толгой.Нэг л их мэдэгчийн дүрд тоглогч.Хуулбарлагч.Бичсэн зүйлийг нь уншихад дандаа өмхий үнэртэж байдаг шүү дээ.Түүнийг шүтэгч нар мулгуу мунхаг амьтад.

  • санал (May 08, 2015 6:55:17 am )

    Бид залуучууд та нарт үе удмаараа хэрэглэх баялаг хүлээлгэн өгсөн гэтэл та нар яав. П.Очирбат,aнх уул уурхайг буруу замаар оруулахад их үүрэг гүйцэтгэсэн 25 жил уул уурхайгаас улсад орж байгаа ашиг, томоохон бүтээн байгуулалт хийсэн юм байна уу.гаднаас зээл авч богино настай барилга ,заманд зарцуулах нэрээр идчихлээ одоо иймэрхүү маягаар улс орон хөгжинө гэж байхгүй олон улсад хүрээгээ тэлснээр их өрөнд л орж байна ингэж хөгжих шаардлага байна уу энэ уул уурхайн ямарч ашиггүй ашиглалтаас татгалзах хэрэгтэй байна.тэр хахуул авсан хүмүүс нь үнэнээ хүлээгээд гэрээнүүдийг хүчингүй болгох хэрэгтэй.

antalya rent a car