antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 6, 2015 70 comments

ИЛ ЗАХИДАЛ

нийтлэсэн Admin

a90e9abd15899f94481a5d2dffffa95aУлсын баатраар ахлуулсан Улаанбаатарын удирдлагуудад бодит үнэн мэдээллийг хүргэхийг зорилоо

Эрхэм нийслэлийн удирдлагуудын амрыг эрье!

Улаанбаатар хотын удирдлагууд болох Э.Бат-Үүл, Д.Баттулга нар МАН-д хандан сүржин мэдэгдэл гарган ажлаас хойш татаж байгаа тухай дурьджээ. Мөн энэхүү мэдэгдэлд УИХ-ын гишүүн миний нэр голлох хойш татагчаар дуудагдсан тул зохих ёсны хариуг та бүхэнд өгөх нь зүйтэй гэж үзлээ. Мөн иргэд, олон нийтэд ч гэсэн бодит байдал ямар байгаа талаар мэдээлэх нь зүйтэй гэж шийдлээ.

Нэгдүгээрт: Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүнийхээ хувьд Д.Сумъяабазар миний бие Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

Хоёрдугаарт: Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд миний бие болон манай намын зүгээс нийслэлийн дахин төлөвлөлтийн асуудлыг анхааралтай ажиглахын зэрэгцээ, эхнээс нь ажлаа хийх бололцоогоор ханган өнөөдрийг хүргэлээ. Өөрөөр хэлбэл, 2012 оны сонгуулиас хойш 3 жил буюу ойролцоогоор 1001 өдөр өнгөрч нийт сонгуульт хугацаа дуусахад нэгхэн жил үлдээд байгаа тул дүгнэлт хийх, үр дүн харах цаг нэгэнт болсон гэж үзэж байна.

Гуравдугаарт:Миний сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн иргэд төдийгүй нийслэлийн иргэдээс дахин төлөвлөлтийн асуудлаар надад санал гомдлоо илэрхийлэн хандаж эхэлсэн юм. Ийм учраас УИХ-ын гишүүнийхээ үүргийн дагуу Нийслэлийн төвийн 6 дүүргийн 16-н байршил дээр дахин төлөвлөлтөнд хамрагдсан иргэдтэй УИХ-ын гишүүд, НИТХ-ын МАН-ын бүлгийн төлөөлөгчидтэй хамтран уулзалт хийж иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудтай газар дээр нь танилцлаа. 16 байршил дээр биеэр очин танилцаж иргэдтэй уулзахад дараах дүр зураг харагдаж байсныг Нийслэлийн эрхэм удирдлагууд та бүхэнд тоймлон хүргэе.

-Ардчилсан намын 2012 оны сонгуулиар амласан инженерийн шугамд бүрэн холбогдсон хауст амьдрах гэсэн иргэдийн итгэл маш том хүлээлт болон хувирсан байна.

-Дахин төлөвлөлтийн ажлын явц хэт удаашралтай байгаа нь иргэдэд бухимдал үүсгэж байна.

-Дахин төлөвлөлтөд хамрагдах байршилд байгаа иргэд хашаа байшиндаа сүүлийн               1-2 жилд засвар үйлчилгээ хийгээгүй тул өвөл нь зутарч, зун нь бороо ус гоожин хүндхэн нөхцөлд амьдарч тохь тух алдаж байна.

-Өөрийн эзэмшлийн өмч хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй гацаанд ороод байна.

-Дахин төлөвлөлтөд орох хүлээлтээс үүдээд эрүүл, аюулгүй орчинд амьдрах наад захын шаардлага хангахгүй бохирдолтой орчинд амьдарч байна.

-Зарим иргэд газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гэрээ хийсэн компанидаа өгсөн тохиолдол байна. Ийм нэн хүнд асуудлууд үүсээд байгаа учраас иргэд “Төр засаг хаана байна” гэсэн асуултаар бухимдлаа илэрхийлж парламентын гишүүн надад хандсан юм.

2012 оны сонгуулиар Улсын баатар Э.Бат-Үүл та манлайлан нийслэлийн гэр хорооллын өрх бүрийг тансаг хауст оруулах болно гэсэн иргэдийн “загатнасан газар маажсан” амлалтыг өгч байсныг нийслэлчүүд төдийгүй монголчууд мартаагүй байгаа. Үүнийгээ хийгээсэй гэсэндээ ч иргэд сонголтоо танд, таны тэргүүлдэг нийслэлийн Ардчилсан намд өгсөн. Нийслэлийг төлөөлдөг УИХ-ын гишүүний хувьд би ч нийслэлчүүдтэйгээ адил хүлээсэн.

Гэхдээ 1001 өдөр өнгөрөөд байхад тансаг хауст амьдрах иргэдийн маань итгэл бухимдал, гомдлоор солигдож, таны гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал “Мянга нэгэн шөнийн үлгэр” болох гээд байгааг УИХ-ын гишүүний хувьд сануулан хэлэх нь зүйн хэрэг биз ээ. Би энэ үүргийнхээ л дагуу нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан, та бүхэндээ Ташуур болон хүч нэмэх үүднээс ажилласан болохоос та бүхний улстөржсөн өнцгөөр өөнтөгчлөн харсан шиг тушаа болох гэж яваагүйгээ сануулан хэлж байна.

Одоо миний гар дээр гэр хорооллын дахин төлөвлөлтөөс үүдэн гарсан гомдол, бухимдлаа илэрхийлсэн 180 гаруй өргөдөл, хүсэлт байна. Үүний дийлэнх нь зөвхөн иргэдийн газрыг нь үнэлээд дээр нь шударга хөдөлмөрөөрөө босгосон байшин, үл хөдлөх хөрөнгийг нь зохих түвшинд үнэлэхгүй байгаад гомдолтой байгаагаа бичсэн байна. Иргэд маань харь оронд хар ажил хийн хөлсөө урсган олсон мөнгөөрөө газар, хашаа байшингаа босгож түүн дээрээ гутал засвар, хүнсний дэлгүүр, үсчин, цайны газар гэх мэтээр амьжиргааныхаа өдөр тутмын эх үүсвэрийг олох жижиг бизнес эрхэлж байсан тухайгаа бичжээ. Мөн газар чөлөөлөх гэрээ хийгээд барилгын ажил эхлэхгүй удаашралтай байна гэх гомдол маш их байна.

Ганцхан жишээ дурдахад л Дамбадаржаад ах дүү 2-ын тохилог хаусыг дахин төлөвлөлт хийнэ хэмээн нурааж. Ингээд ах дүү 2 үр хүүхдүүдийн хамт гэр хөлслөн амьдарч байх хугацаандаа хоёулаа нас барж өнөөдөр үр хүүхдүүд нь хэрхэх учраа олохгүй хүндхэн нөхцөлд ороод байна.

Нөхцөл байдал ийм байхад түмнээ төлөөлөн төрд суугаа би дуугүй суух ёстой гэж бодохгүй байна.

Хүний эрхийн үндэсний комисс болон Эмнести Интернэшнл олон улсын байгууллагуудаас гэр хорооллын дахин төлөвлөлт нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа тухай албан тоот ирүүлсэн байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн тул хотын удирдлагууд та бүхэн үзсэн биз ээ.

Бодит нөхцөл байдлыг газар дээр нь очиж танилцахад иймэрхүү дүр зураг харагдаж байна. Иймд та бүхнийг хий улстөржих биш бодит байдалтай газар дээр нь хамтран танилцаж ажиллахыг хүсч байна.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Д.СУМЪЯАБАЗАР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

70 Comments

  • БЗД (May 06, 2015 9:19:00 am )

    Үнэн шдээ нөхцөл байдал газар дээрээ яг ийм л байгаа хурдан шийдээд яваачээ үүлэн үстгээ

    • Бат (May 06, 2015 2:54:38 pm )

      Үүл Баатар Итали улсруу та биднээс авсан татварын мөнгөөр амарч зугаалахаар явчихсоон юу ч хэлээд нэмэргүй.

  • Unshigch (May 06, 2015 9:23:46 am )

    Songuuli duhuud genet ard tumendee hairtai bolchihoj gene dee. Bur huh ineed hurchihlee.

    • роай (May 06, 2015 11:45:25 am )

      Намайг сонгочуул танай хашаанд хаус бариад танд өгнөө гэж хэлж бсан л юмдаа.Баатар болчихоор хэлсэн үгээ тас мартчдийн болуу.Дахин төлөвлөлт гэж ярьж байгаагүй ш дээ.

    • irgen (May 06, 2015 1:24:10 pm )

      chi ineegeed yaxav ee gej.nogoo goyo xausuudaa barij ogooch muu xudalchaa

  • Anonymous (May 06, 2015 9:26:56 am )

    Дэмжих байна яг үнэн Баянзүрх дүүргийн 4- хороо Сансархотхоны хойд хэсгийг нүүлгээд 3 -н үлдсэн нийт байрны айл өрхүүд дээрхи байдалд ороод байна. Энд дахин төлөвлөлтөөр УИХ гишүүн Арвин авсан хаана юу хийгээд байна. Хотын дарга энэ байдалтай биеээрээ танилцаж нэн даруй тодорхой арга хэмжээ авч өгнө үү УИХ-гн гишүүн Арвин худалдаа хэлж тэнд байгаа оршин суугчдад ёс зүй аашлаж байна

  • Anonymous (May 06, 2015 9:27:52 am )

    ТЭНЭГ ЮМ БАЙНА. ЭНЭ ГИШҮҮН. ЛАВ Л ХОТЫН ИРГЭН БИШ БАЙХ. ӨВӨРХАНГАЙНХ БИЛ ҮҮ

    • irgen (May 06, 2015 1:26:06 pm )

      chi ooroo jinhehe mal bna daa. hotiin irgen geheeree yadagiin.gazaraa deeremduulehuu.mal bol alaad idchihmeer maluu chi.

  • Anonymous (May 06, 2015 9:28:44 am )

    Баатар гуйа намаг хэн хэлэхэв гэсэн шиг арай дэндүү байсымаа. Харин зөөлөн хэлсэн байна. Тэр хүүхдийх нь газар барилгын ажлын талаар хүмүүс дуугараачээ. Арай дэндүү байнашдээ

  • Anonymous (May 06, 2015 9:30:39 am )

    үүлэн үст хүүдээ мөнгө гулгуулахаас өөр юм хийсэнгүй. хогны уут цэцэг гээд шааж өгсөн дөө. одоо сая мод тарина гээд хүүхдийнхээ компани руу бас тэрбумаар нь шаачихсан

  • Anonymous (May 06, 2015 9:33:12 am )

    Сансар хотхонд хүн амьдрахад хүндрэлтэй байгаа талаар холбогдох шат шатны газарт хандсан тодорхой арга хэмжээ авахгүй байна. УИХ гишүүн Арвин энэ ажилаа хурдан эхлүүлээч ард түмэн тэнд хэцүү байна 2015 оны 3 сарын 01-нд нүүлгэн гээд худлаа хэлээд алга болсон одоо утасаа ч авахаа больсон

  • axmad (May 06, 2015 9:34:50 am )

    3 namiin ax duu 3 ta nar er ni yu hiisen ym be ta nar l ajil ybuulahgui baigaa shuu de

  • Ganhuyag (May 06, 2015 9:39:46 am )

    deerem

  • БХР (May 06, 2015 9:45:18 am )

    Хотын удирдлагууд сайн ажиллаж байгаа,хэнч үгүйсгэх аргагүй шүү.Сонгууль дөхөхөөр нэгнийгээ гутаах гэдэг муу зуршлаасаа салах хэрэгтэй

    • зочин (May 06, 2015 10:54:25 am )

      Яг юу хийсэнийг хэлдээ, Н.Батбаяр хэдэн уулзвар янзалсан, өөр хотод хийгдсэн ажил юу байна аа, мал аа, хэдэн барилгын компаниуд барилгаа бариад л явж байна, мөнгө л их завшсан байх даа

    • сандаг (May 06, 2015 10:59:51 am )

      бөгс долоогчид үнэнхүү инээдтэй санагдаж байна шүү

  • zochin (May 06, 2015 9:54:21 am )

    Ene sumyabazar hir bolivsroltoi nuhur ve? Neeh shalihgui bhaa

  • Зочин (May 06, 2015 10:04:56 am )

    Яг үнэн зөв бичжээ. Дэмжиж байна.

  • үүл-д дургүй хүрчлээ (May 06, 2015 10:07:40 am )

    хүний хашаа байшин, үл хөдөлөх хөрөнгөөр тоглохоо болих хэрэгтэй шд. Амьдарч байгаа орон гэрээ засахгүй, тохижуулахгүй хүлээсэн хүн зөндөө байна. Хашаа байшингаа нураалгасан, бүр Бат-Үүлд итгээд өөрсдөө нураачихсан харамсалтай байдал энэ 9 дүүрэгт чинь байна. Хэн хохирч байна? Бодит үнэнийг хэлэхээр зурагт телевизээр хийсэн жоохон ажлаа мөн ч их юм болгож хуцжийнаааа та нар.

  • Монгол (May 06, 2015 10:08:22 am )

    1.2 нь өөрийгөө өмөөрөх гэж бэлтгэсэн худлаа манж үг, 3 -рх нь манай ихэнх иргэдийн өдөр тутмын амьдрал байна. 2012 оноос өмнө амьдрал мөрөөдөл байлаа. 2012 оноос хойш МАН-хан саад тотгор болж байгаагаас мөрөөдөл маань удаан ч гэсэн урагшилж байгаа шүү. Тиймээс Таны хэлж байгаа 3 дэх зүйл хангалттай шалтгаан биш. Та толгойгоо цэцнэглэхгүй бол явахгүй нээ.

    • сандаг (May 06, 2015 11:06:37 am )

      харин ч үнэн үг хэлсэн байна шүү дээ хошног долоогчоо!!!!

  • Anonymous (May 06, 2015 10:10:46 am )

    Сумъабазар нүдэнд үзэгдэж харагдахаар юу хийсэн хүн вэ? Үзэгдсэн ажил нь авгайгаагаа олны нүдэн дээр цохиж унагасан л байх. Ард иргэдэд мөнгө тарааж, авилгал өгч, бусдыг дарамталсаар байгаад УИХ-д орж ирчихээд нийслэлээс явуулж байгаа бүх ажлыг эсэргүүцэж байдаг өөрийн намын хэдэн хөгшчүүлийг цуглуулж уулзалт маягийн шоу зохион байгуулчихаад түүнийгээ ард түмэн тэгж байна энэ тэр гэж донгосож явдгаа болих хэрэгтэй. Бүх юмыг эсэргүүцэж байвал дахин сонгогдох байх гэж бодож байгаа бол хол эндүүрч байна. Явуургүй чавганцын яриагаа зогсоо.. Долгорсүрэн зааныхан янз бүрийн муу муухай зүйл хийчэхээд мөнгө төгрөг өгч авилгадах, дарамтлах зэргээр хэл амнаас хөнгөхөн салаад байдгийг ард түмэн бүгд ярьж хэлээд байгааг ойлгохгүй байна уу хөлдүү толгойтоо.

  • зочин (May 06, 2015 10:13:35 am )

    дахин төлөвлөлт бол биднийг дэээрмдэж байна байшин барих хугацаанд нь бид ядуур эүйцлээ орох оронгүй оочих аягагүй л хүмүүс байна.Бидний төлөө дугарсан гишүүнд баярлалаа

  • MD (May 06, 2015 10:16:53 am )

    Гаднаас нь хараад “ИЛ ЗАХИДАЛ” бичихэд амархан л даа. Тэр олон хүмүүсийн аашийг зохицуулна гэдэг хэцүү гэдгийг дотор нь орж ажиллаж байж л мэдэрнэ

  • м (May 06, 2015 10:19:54 am )

    монголд юм хийсэн хун л муу новш болдогшдээ

  • Hotiin irgen (May 06, 2015 10:22:05 am )

    Zuv. Ene sumiyabazar chini ih usuj bgaa ulsturch shig haragdaad bgaa daa. Uul chini uls turch bolohoos aj ahuin hun bish. Hotiig aj ahuich hun hugjuuldeg.

  • zochin (May 06, 2015 10:22:25 am )

    batvvl 90 onoos hoish hii hooson yarij uls turjsun hun yuu gj bodit ajil hiihevdee zugeer l tarhi ugaagch yum bilee

  • hhhhh (May 06, 2015 10:25:48 am )

    AN yalsan ued MAN ajil hiilgehgui MAN yalsan ued AN ajil hiilgehgui ene uhliin toirgoos hezee garah ym bee uunees chin bolood uls oron dampuurch guitslee. Ene songuuli gedeg ug ni eh ornoo hugjuulehiin tuld yavagddag baimaar ym getel 4, 4-n jileer aldag togtoltsoo bolllo. Songuulid uls eh oron, niitiin erh ashig, hotiin hugjliin esreg ym amlasan namuudiig burtgehgui baih heregtei bna odoo tsaana chin ter MANH ger horoollliin ail burt unegui nuurs ugnu geed amlachihaj tegvel nuguu utaa, hotiin hugjil, oron suuts, niit humuusiin eruul mend yah uu? humuusiin eruul mendiin esreg ym amlaj bna aa daa

  • Zoloo (May 06, 2015 10:28:32 am )

    Хотын удирдлагуудийн хийж буй ажлыг ,хотын иргэний хувьд би дэмжиж байна.Саяхан SCHOOl POLlCE Эцэг,эхийн эргүүл 2015 чуулга уулзалтанд эцэг эхийн төлөөлөл болон суулаа. Энэ ажлын үр дүнд сургуулийн орчинд ,булаалт,хүчирхийлэл, багасаж байгааг эцэг эхчүүд сайнаар хүлээж,үр дүн нь хүүхдүүдэд мэдрэгдэж байна.

  • гэр хорооллын иргэн (May 06, 2015 10:39:12 am )

    өмнө та бүхэн гэр хорооллынхоныг хог шаар, бохир бүдүүлэг гэж үздэг байсан газрыг нь өмчлүүлэх, орон сууцаар солих битгий хэл албадан чөлөөлөх, хямд худалдан авах зэргээр авирладаг байсан. харин одоо газрын эзэн өөрийн өмчөө үнэлж, орон сууцжуулах, газраа шинэчлэн зохион байгуулах эрхтэй болох эрхзүйг баталгаажуулж байна. УИХ эрхэм гишүүн та “хотыг дахин хөгжүүлэх хууль”, “газрын багц хууль” д иргэдээс санал авч, хэлэлцүүлж байх үүрэгтэй шүү. дахин ийм үр дүнгүй уулзалт хийхгүй гэдэгт итгэж байна.

    • сандаг (May 06, 2015 11:04:38 am )

      иргэдийн газрыг харин ч хямд үнээр хүчээр булаан авч байгааг нь юу гэхэв зусарчаа

      • MJ (May 07, 2015 3:24:27 pm )

        Barimt gargaad tavildaa dahin tuluvlultuur companiu irgediig hohiroogood deeremdtsan um bhkui bgaa. Herev tegsen bol shuuh deer ydaj gants urgudul ochnoodoo!!!! tiim um bhkui bgaa shuu naizuudaa. Dahin tuluvlult bol tom ajil shuu heregtsee shaardlaga n ch hamgiin ih bgaa. Medeej untaad bosood irhed hiichih ajil bish shuudee jijig sajig margaan garalgui l yahav processiin l asuudal garch bgaam. Sumyaa gishuunee olj bui ur dung n garch bgaa asuudaltai n jingiin tuuhain deer taviad neg uzeerei.

  • Zoloo (May 06, 2015 10:48:50 am )

    Автобусны буудал дээрх эмх замбараагүй ТҮЦ-ийг буулгасан нь зам чөлөөлөөд зүгээр болсон байна.Нэг хүний эрх ашигаас,бусдын эрх ашгийг хүндлэх нь зөв,аливаа ажлийг хийхэд мөнгө чухал боловч жижиг гэхгүй ажил нь мэдрэгдэж байгаад талархаж байна.

  • Anonymous (May 06, 2015 10:49:34 am )

    Barildaj hun unagaah,bas deer ni avgaigaa tsohij unagaah, barilgyn ajil saatuulj unagaah gehchlen tsag urgelj unagaah ajil hiij irsen hun. Odoo yum hiij suraach.

  • зочин (May 06, 2015 10:49:54 am )

    Яааг үнэн зүйл бичсэн байна, “Дэд бүтэц байгуулж өгнө, айл бүр хауст амьдрах болно, өндөр байшинд гадаад оронд бол ядуус л амьдардаг” гэж амалсаар байгаад гарч ирсэн Батүүл яг юу хий вээ, хаус дэд бүтэц хаа байна аа, Батүүл ээ, хуурч гарах гэж л ийм зүйл ярьсаныг чинь нийслэлчүүд мэдсээээн, ногоон уут, зүлэг, дахин төлөвлөлт, тендер гэж баахан мөнгө завшсан байх, хүүдээ 11 тэрбумыг өгсөн, одоо өгсөн барилгын зөвшөөрөлүүд нь гай тарьж эхэллээ, 16 байрнаас эхлүүлээд , 16 онд зайлуулна аа

  • Taнгараг (May 06, 2015 11:01:30 am )

    Энэ 40-н мянгатын хулигаан одоо болиосой! Зоносон буриад УБ-ыг нэг баллаж орхилоодоо!

  • Anonymous (May 06, 2015 11:09:51 am )

    Sumiyabazar ajil hiij uzeegui hun. Dahin tuluvlultin ajil 1001 honog ungurluu gejee. Bat-uul 1001 shuniin ulgert gardag id shidten bish. Buh yum tiim amar butdeggui, ene ajil harin ch hurdan uragshilj baigaa. Haa gazar alivaa ajlyg muu helj baidag novshnuud baidag. Tedniig yarihaar ni Sumiyabazar dahin songogdohoo bodood l amyg ni daguulaa bizdee. Hoorondoo oilgoltsoh heregtei

  • Зочин (May 06, 2015 11:17:42 am )

    Бат-Үүл явсан газар балагтай. Барилга мөрөөдсөн хийрэл будаа. Буурал мянгуужингийн үлгэр ярих цаг удахгүй дуусна.

  • роай (May 06, 2015 11:44:42 am )

    Намайг сонгочуул танай хашаанд хаус бариад танд өгнөө гэж хэлж бсан л юмдаа.Баатар болчихоор хэлсэн үгээ тас мартчдийн болуу.Дахин төлөвлөлт гэж ярьж байгаагүй ш дээ.

  • zochin (May 06, 2015 11:51:03 am )

    Hotiin zahirgchiin alba dahin tolobloltiin hubid sain ajillaj bn gj bi lab bodohgui bn .bi denjiin 1000n tsagaan bairnd amidardag manai tsagaan bair niit 45n bair 450 ail amidardag 13ga gazartai.2010onoos hodolgoond orj nemj yum barij bolohgui gazart orno gd horoonoos medegdeh huudaas ogsn .inged manai 1001 n shoniin ulger ehelsen.Gazart orsn yumch bhgui ,heregtei uedn banknd barisand tabih bolhoor gazart oroh gj bga yum bn baritsaand abahgui gdg….Dahin tolobloltiin hubid manaid 3n ch kompani irsn.ene 3n kompani uneeher tsagaan bairnii irgedeer toloom hiisen doromjilsn, daramtalsn.uund n tesehgui bid 380n ail (tsagaan bairnii) gariin usegee tsugluuij Batuul baatart orgodol bichsen.haramsaltain 1jil bolhod orgodliin hariu ireegui.tsagaaan bairnii irgediin erh zorchigdsoor…………………..

  • Anonymous (May 06, 2015 12:07:43 pm )

    Бат-Үүл даргаа Гачууртаас төв цэвэрлэх хүртэл тавьж эхэлсэн бохир усны шугамын ажил бараг 7 жил болж байна . Ашиглалтанд ордоггүй дээ. Танай намын лидер Бриджийн Ганхуяг 10 гаруй тэрбум төгрөгийг нь аваад сайд болох үйлсдээ зарцуулсан биз. Одоо хэзээ ажлаа дуусгах бол танд энэ тухай юм ярив уу. Хэрэв уулзаагүй бол нэг хэрэг болгож асуугаад хэвлэлээр хариу өгчихөөч.

  • bold (May 06, 2015 12:13:45 pm )

    sumyabazaraa chi odoo boliochee zgr buhuu barildaad yavsan ni deer shdee yu ch medehgvi baij neeh ih hurliin gishvvnii ner b ariad shoy hiigeed yum hiih gej bgaa hvmvvsiig ajiliig ni balluurdaad baihiin shine tusul ehneesee heregjeel yabj l bn shdee oir zuuriin aldaa onoo garii shdee zgr boli durak aa ichij amidar chinii uls turch uls tur gej er ni yu baidiin .

  • ХӨӨРХИЙ ОЛИГТОЙ ЗӨВЛӨХ АВАХГҮЙДЭЭ (May 06, 2015 12:15:30 pm )

    ярьдаг бөх сонгуулийн сурталчилгаагаа өөртөө нэмэх оноо авах гээд хасах оноо авч эхэллээдээ

  • MGL (May 06, 2015 1:08:37 pm )

    Хэт их шуунвал аюултай шүү. Дахин төлөвлөл гэж юу байдаг юм бэ? 4 жилд амжиж мөнгө идэх арга л даа. Одоо ичсэн нүүрэндээ хэдэн айлыг орон сууцанд оруулна. Энэ хотын хэдэн орлогч дарга нар өглөө сэрхээрээл нэгнээсээ урдиж шинэ зүйл санаачилсан бол Үүл даргаасаа коко авах гээд уралддагийн гай гарч байгаа юм. Амьдарлаас тасарсан хогнууд юмдаа.Нөгөө “бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар өттэй “гэдэг болж дээ.

  • irgen (May 06, 2015 1:22:21 pm )

    batuul songuuliin omno xumuusiig gazaraa bitgii zar gazar chin asar ix unetei.geed bsan odoo xumuusiin gazariig ooroo boloxoor bulaaj avch bgaan ni shudraga yos mon uu.

  • 1024 (May 06, 2015 1:23:42 pm )

    1024 áºõ áàðèëäàíà ãýõ òýíäýý î÷ äîî íàéçàà. 76-ä áîë õýðýãã¿é áàéõàà

  • сссссссссс (May 06, 2015 1:41:38 pm )

    АЖИЛ ХИЙСЭН НЭГНЭЭ ЭРГЭЭД НОЦДОГ зан БОЛ монгол уламжлал биш БОЛОВСРОЛТОЙ тїїнийгээ ХОРООР найруулж амьдардаг нєхдийн зан

  • irgin (May 06, 2015 2:29:47 pm )

    Batuul hogiin nogoo uut hujaagaas oruulj irdgee bolih heregtei b.a 1 d uutiin munguur hujaag demjij 2 t gevel ene nogoo uut mongoliin orniig mini burhej b.a ene lav sainii belegdel bish b.a shuu nogoon uut shig chini humiig hujaa mongol orniig mini duureh zevuun tsag irj b.a gai b.son uutnaas chini malchin bidnii moriuurgeed ungaj alch geed b.a ene nogoon hogiig chi hen tuuj hayah ireeduid ireh hujaa nar tuuhuu baatar gyai

  • Anonymous (May 06, 2015 2:39:44 pm )

    Ажил хийхэд дагалдаж асуудлууд үүсдэг. Гишүүний тавьсан асуултууд энэ л байна шүү дээ. Цаана нь асуудал нь шийдэгдэж байгаа айл өрхийн тоо хэд дахин их байгаа нь тодорхой байгаа шүү дээ. Үүл дарга энэ ажлыг эхлүүлээгүй бол бараг бүгдээрээ л шахуу асуудалтайгаа байх л байсан даа. Ил захидал бичиж байхдаа үүнийгээ ойлгоогүй бол тэнэг. Ойлгоод бичиж байгаа бол хоосон улс төржиж байна даа.

  • ovooshdee (May 06, 2015 2:45:19 pm )

    MAN-aas bas niisleliig anhaardag hun bdag l yum ba bugd l SZasgiin gazar gej deeguur sevj bgaa ene ued ene gishuun bas niisleliin maniusiigaa martaagui l yum ba

  • 18 (May 06, 2015 3:22:47 pm )

    bat uul golog yu hiisen ve aan nerleech laryyd aa

  • zulsaran (May 06, 2015 4:14:10 pm )

    Улсын баатар тоохгүй байх аа. Болохгүй бол буурин дээр нь малгай, цагаа орхиод одох биздээ.

  • `ИРГЭН (May 06, 2015 4:27:37 pm )

    УБ-ЫН АЖИЛ ГАЙГҮЙ ЯВЖ НЭР НӨЛӨӨ САЙН БАЙГАА УЧРААС ЭНЭ ХҮН БООЖ ҮХЭХНЭЭ ХЭДЭН ГОМДОЛ ЦУГЛУУЛААД УЛС ТӨР ХИЙХ ГЭЖ ЯДАХ ЮМ ЮУ Ч МЭДЭХГҮЙ БОЛОВСРОЛГҮЙ ТЭНЭГ АМНЫ ФИГҮР БАС ЦААНАА НӨГӨӨ СУНДУЙНХАА АЖЛЫГ АВАХ ГЭСЭН ХОРЧИН

  • баттулга (May 06, 2015 5:35:49 pm )

    батүүл чингэс бондын мөнгөөр гараа угааж хүүхэддээ өгч багахан юм хийж шоудажбайна. батүүлийг шалгах цаг ирэх байлгүй дээ.

  • dd (May 06, 2015 5:54:53 pm )

    teneg bolobsrolgui xir vnertvvlsen bexencer ju oilgodog jum be.Iim jumnii vgend itgeed l teneg jumdaa.Xarin YYL ovoo l jum xiix shig bolson sh vv

  • amar (May 06, 2015 7:40:12 pm )

    Daxin tuluvlulut tiim xurdan ,amarxan butex ajil yum bol chudur bolson MAHgaruud udii boltol xiichixgui yasin??? Sain yumand sadaa olon gej ug bdagdaa.!? MAH-nxan iluu dugarch chadaxaas bish yuch xiij chadaxgui…ter dotor Sumyabazar burch chadaxgui!!!

  • Anonymous (May 06, 2015 7:48:37 pm )

    бас нэг ярьдаг барилддаг

  • Anonymous (May 06, 2015 8:02:54 pm )

    өргөдөл өгсөн 180 хүний газар дээр 18000 хүнд хамааралтай бүтээн босголт явж байгаа. Орон сууц бол 1 жилд багтдаг ажил бишээ. Тархиа биш махаа хөгжүүлсэн барилддаг гар үүнийг яаж мэдэхэв дээ. улстөр хийж байгаа царай нь юм байлгүй

  • sumia bolio (May 06, 2015 8:35:13 pm )

    2012 on hurtel MAN UB hotiig udirdaj bsan.heel hahuuli hund surtal gazriin naimaa tsetseglej irgedee sonsohoo bolison Ingeed niisleld buh songuuliar nam taviulsan.Odoo songuuli duhuhuur dahiad nam taviukahaas aij Sumia,Aursaihan metiin nuhduud Batuul,Battulga nariini hiij bgaa umiig nuraahaar oroldoj baigaa ni hargadaj bna.Ulsturjihuu zogsoo olon barilgiin kompani ger horoolliin irged ene ajiliig buteesei gej husej baigaa.Ta nar uursduu hiigeegui hiij chadah uedee gazar zarah avilgal avahaas uur um hiigeegui odoo bolih heregtei.

  • Г (May 06, 2015 8:52:22 pm )

    УБ хотын өмнөх дарга нарын / бүгд МАН / алдаа завхарлыг одоо бид бүгд эдэлж байна. М.Энхболд гэж насан турш бид бүгдийн татвараар амьдарч байгаа луйварчингаас эхлэлтэй. Газар шорооны наймаачин сүүлийн үед морь мал ярьдаг болчихсон юм шиг байна лээ. Эд нар өөрсдөө барилдмар аялдаг байсан бол бүгд аварга болно шүү. Дараа нь “Улаанаа”, сүүлрүүгээ зарим нь / Билэгт / хааччихсан бүү мэд. Харин Үүл баатар чинь юм хийгээд байгаа юм биш үү. Хэзээ хотын асуудлууд ингэж хурдан шийдэгддэг байсан юм мэдэхгүй. Хүн бүрт таалагдах албагүй шүү дээ. Энэ гишүүн нэртэй бөх юу вэ. Тэр тойрогтоо л хэдэн ХУ намынхаа пенүүдтэй харьцана л биздээ Танайхныг өөд нь гаргасан энэ нийгмийг авчиралцсан хүнтэй бүү харьц. Чи бол үнэхээр жижигдэнэ. Нэг их олон бөхчүүд Давгаагаас бусдыг нь ядарсан хүний алга тэнийлгэж гэнэ гэж би л лав дуулаагүй…

  • zo tulga (May 06, 2015 11:29:36 pm )

    hudalaa helej bolohgui shuu 2012 ony tsirkid hiisen iltgel chin baigaa shuu baataraa

  • delger (May 07, 2015 12:51:19 am )

    ooroo yu hisen hvn be tiim mundag yum bol dvvteige niiled tsirke tsirk shig abad yabacheee

  • delger (May 07, 2015 12:54:01 am )

    UB hotod iim bogino hugatsand iim ih bvteen baiguulalt hezeech yabagdaj bgagvi dahin tolobloltig demjij bn ooroor bid yaj hashaa baishinga bair bolgoh yumbe chadal hvrehgvi bnshde

  • delger (May 07, 2015 12:56:15 am )

    180.000 hvn demjij bhad ternig yarihgvi 180han hvni orgodlig hudla uls torjvvleh yuma ene teneg boh

  • зочин (May 07, 2015 1:18:25 am )

    Короля одоо л нэг хэлд орох гэж дуншиж байх шив дээ аргагүй л 16- оны сонгууль дөхөж байгаа нь мэдэгдэж байна даа яаж ахиж гарах вэ гэхээс нойр нь хулжиж хурал дээрээ үүрэглэж байгаа бол доо юу батлах гэж байгаагаа мэдэхгүй ойлгохгүй суудгаа мартаад хэд хоног хуралд сууснаа бас тоолсон юм байна өмнөх танай намаас гарсан хотын дарга нар юу хийсэн юм бэ ц батбаяр чинь шоронд усчин хийж байгааг мэдэж байна уу битгий шоудах гээд өөрийгөө доош нь хий сонгогч нар чинь таньж байна уу дүү чинь нөгөө нам шүү дээ

  • battugs (May 07, 2015 9:24:56 am )

    энэ хотод болж байгаа юм байгаам уу Үүл тэргүүтэй хэдэн сүгсэлзүүрүүд л сүгсэлзээд байдаг идэж уухын дон туссан. тэр зам цэцэг яах вэ улсын мөнгөөр хийгддэг л ажил шүү дээ хөрсөн дээрээ буугаад гэр хорооллын дунд ороод ажиллаад үздээ хүнд байгаа шүү

  • Anonymous (May 07, 2015 9:25:59 am )

    яг үнэн Короля шиг чимээгүй явж явчихаад сонгууль дөхөөд ирэхээр хэлд орж байхшив. МАН-хан олон жил нийслэлийг удирдчихаад үүнийг хийсэн юм шүү гээд нүдэнд харагдах юу ч алга . Харин Үүл баатар их зүйл хийсэн нь арл иргэдэд мэдрэгдэж байгаа шүү дээ. одоо зам , уулзварууд ямар сайхан болсон байна. Гэр хороолол дахин төлөвлөлт өргөс авч байгаа биш тийм түргэн хийгдэнэ гэж юу байхав дээ

  • zochin (May 07, 2015 10:45:26 am )

    hotiin darga sain ajillaj bgaa heden ter bumaar ideed ugaad hulgai hiigeed zavgui bgaa yum chini busad zuild chadlna dutnaa. Mergejliin huilgaachin bag erchimtei ideh daalgvartai bgaa shuu dee!

  • mg (May 07, 2015 1:49:34 pm )

    vnen l um helsen bn shvv dee yundaa ingej bdiin be manaihaan

  • irgen (May 07, 2015 5:00:32 pm )

    unen l yarisan baina.uul dargaa haus yah ve bolii ded butets,haluun huiten usny shugamaa hurdan hiigeed uguuchee uursduu baishingaa bariya,songuuli ehlehees umnu hiihgui bol uul chi archigdanaa,traktoroor ,hausaar shou hiilee odoo bolson metro hamaagui shuu

antalya rent a car