antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2015 22 comments

“Энержи Ресурс”-ийн санхүүгийн тайланг үзэхээс нааш Тавантолгойн гэрээнд оруулах боломжгүй гэв

нийтлэсэн Admin

erdenechmgmedeellУИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргахаар ажиллаж эхлээд байгаа билээ. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг Ажлын хэсгээс хийж буй ажлын талаар дараах тайлбарыг өглөө.

“Тавантолгойн ордыг ашиглах Төслийн компани “Энержи Ресурс” болон түүний толгой компанийн 2014 оны санхүүгийн тайлантай танилцах явцад дараах нөхцөл байдал илэрсэн. Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтад тооцож байгаа 1 тэрбум ам.долларын “Энержи Ресурс” компанийн эзэмшилд байгаа цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, усны байгууламж, бараа материал, бэлэн мөнгө зэрэг нь EBRD, FMO (Netherlands) DEG (Germany), BNP Paribas, Монголын Худалдаа хөгжлийн банк зэрэг банкуудын нийт 570 сая ам.долларын зээлийн барьцаанд байна.
Мөн “Энержи Ресурс” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч толгой компаниуд болох “Mongolian Coal Corporation” (Luxemburg), “Mongolian Coal Corporation” Ltd (HK) компанийн хувьцаа нь толгой компани болох “Mongoliаn Mining Corporation” (Cayman Island) компанийн гаргасан 600 сая ам. долларын бондын барьцаанд барьцаалагдсан байна.
Энэ бүх зээлийн болон бондын төлбөрийн нийт дүн 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 1 тэрбум 170 сая ам.доллар болж байна.
Мөн “Энержи Ресурс” ХХК, түүний толгой компанийн нэг болох “Энержи Ресурс Корпораци” ХХК болон хамааралтай этгээд болох “Энержи Ресурс Майнинг” ХХК, “Транс Гоби” компаниуд нь бондын төлбөрт санхүүгийн баталгаа гаргасан байна.
“Энержи Ресурс” ХХК, “Энержи Ресурс Корпораци” ХХК, “Mongolian Coal Corporation” S.a.r.l (Luxemburg), “Mongolian Coal Corporation” Ltd (HK), “Mongolian Mining Corporation” (Cayman Island) компаниуд нь бүгд их хэмжээний зээлийн барьцаанд байгаа нь эрсдэл үүсгэж байна.
Иймд эдгээр компаниудын сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд компани тус бүрээр санхүүгийн болон хуулийн дүн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж ажлын хэсэг үзэв.
Санхүүгийн болон хуулийн дүн шинжилгээг олон улсад нэр хүнд бүхий зөвлөгөө үзүүлэгч, хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн байх шаардлагатай.
Дээрх утга бүхий албан тоотыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт илгээсэн бөгөөд хариу ирүүлэх хүртэл гэрээний бусад заалтууд дээр үргэлжлүүлэн ажиллаж байна” гэж УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг мэдэгдлээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Спр (May 05, 2015 1:32:08 pm )

    Зев шуу

  • nuhur (May 05, 2015 2:22:34 pm )

    Sanhuugiin tailand shinjilgee hiilgeh shaardlaga bhgui tegeh l ym bol ER gereend orno. Ene bol batalgaatai shuu ta nar harj l bgaarai.

  • жаа (May 05, 2015 2:27:58 pm )

    БНН-ын ЖАРГАЛСАЙХНЫ хэлсэн үнэний ортой дог. Энэ гэрээ монголд хэрэггүй зүгээр л ЭРДНЭС ТАВАН ТОЛГОЙ кампаныг менежментийг сайжруулаад ажиллуулмаар бна. Чалкогоос өр тавьж тараасан сонгуулийн ШОУ хийсэн хүмүүстэй хариуцлагаа тооцмоор юм.

  • Bolol (May 05, 2015 2:33:11 pm )

    монос эмийн сан мега төсөл хоёрын ялгааг мэдэхгүй хүн гадны хөрөнгө оруулагчдын элэг доог болж монголын төрийн нэрийг гутааж байгаа нь харамсалтай. эмэндээ хордсон эрдэнэчимэг мега төслийг хордуулахаар улайрч байгаа нь атаа хорсолоо хорлон сүйтгэж тайлдаг террористтой адилхан юм.

  • иргэн (May 05, 2015 2:43:49 pm )

    энэ сэтгүүлч арай дэнднээ. бас мууч монгол юм хийсэн хүн шүү. мэдээж BSC-с мөнгө авсан новш биз

  • Anonymous (May 05, 2015 3:00:16 pm )

    илүү эрүүт архи тамхины дайсан энэ гаагад эдийн засгийн мэдлэг байх болов уу

  • Иргэнм (May 05, 2015 3:18:04 pm )

    Энэ ажлын хэсгийнхнийг элдвээр хэлэх яах вэ. Харин нийт хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн vvднээс ажил vйлчилгээ хийх гэж байгаа компаниа хэр чадвахитай эсэх,ор ширийн байдал нь ямар вэ,итгэл дааж ажиллаж чадах эсэхийн талаар хоронгийн эзэн судалж vзэх нь буруу биш байхаа. Энэ чинь хамгийн наад захын л зайлшгvй хийх естой зvйл биз дээ.

  • Eegi (May 05, 2015 5:27:06 pm )

    Jijig tavan tolgoig germenii doichii geed tom bankind aldachihaad .odoo tom tavan tolgoig avna gevel maa shvv naizuudaa . Mongol tvmend min vldeesen yum shvv ovog deedes min.

  • m (May 05, 2015 8:34:05 pm )

    матар эрүүтээ монголд зээлгүй компани байхгүй.өвгөд эмгэд бүгд дэвтэрээ тавьсан байгаа.

  • zochin (May 05, 2015 8:34:53 pm )

    mongo bol yah ve. Bj l bdg zuul. Ner bolon mongol tumnee l bodooroi doo. Tv-eer yariltslaga uzsen. Energy-d bolomj olgood Energy-g huleene gh metchilen yarih shinjtei. Mmc ni ooroo ipo gargahdaa mergejliin burtgeliin bagaar tailangaa garguulj bj amjilttai ipo gargasan. Hen yug haanaas ni yaj tailbarlahuu gdg ni baritsgui shuu dee. Energy zugeer l bidniig ingej l dwmjeed og. Bid teriig hiie gsn ni harvaas ilt.

  • Tenegiin teneg (May 05, 2015 8:55:25 pm )

    Zuvuu zuv

  • iljignuuded xelex ug (May 05, 2015 9:40:55 pm )

    Ard tumnii ømchiig ømxii deeremchded zugeer aldaxguin tuld SANXUUGIIN BOLON XUULI ERXIIN shalgalt xiix ni zui yosnii xereg !!! Uunii esreg baigaa ømxii erliiz xurliizuud Mongold bitgii gai bol, tsagaan xermiinxee tsaana ochij xun tergee unaj, ximiin bordootoi nogoogoo tarij amidartsgaa !!!

  • amaraa (May 05, 2015 10:00:05 pm )

    ajliin xesgiinxnii zuw shvv teneg lalaruudaa ter odjargal oyungerel awgai bat bold s bayr natt tt ugch yagaadch boloxgvi

  • Анка (May 05, 2015 11:25:20 pm )

    Би хувьдаа М Си Эс Монголыг аврана гэж боддог.

  • Zochinzochin (May 05, 2015 11:54:09 pm )

    tenegtehiig ni chi tenegt horiig ni bi nairuulaya. Ard tumen namaig teneg gej helehgui

  • Eegi0 (May 05, 2015 11:59:21 pm )

    Zov zvgeer yavj baisan erdenes tavan tolgoig . Tatan buulgaad orond in .Enerj ji geed jijig tavan tolgoig dambuuruulsan kamfon oruuldag in yamar ushirtai yum .

  • Ачу (May 06, 2015 12:46:14 am )

    Болоошдээ!Ёстой зөв өшөө сайн шалгах хэрэгтэй юм байна гээч!Компани гэсэн гадна дотны баахан нэр бол тэр чигээрээ өр зээлийн шүлжээ нэр юм бишүү???Өртэй ядуу бусдад барьцаалагдсан худалдагдсан,улс төрчид нь дампууруулхын хүсэл шингэж өрсөлдөн хулгайлж зарж үрж хувийн өмчөөсөөч дорд үзэж шунал тачаалаа дарж чадахгүй алалцагсад аварлын од болсон маш их баялагтай ганц хоёр уурхайгаа өртэй аж ахуйн нэгжид өгчхөөд юугаараа хасахруу орчоод байгаа ЭЗ-аа сэхээж аврах гээд байгаа нөхдүүд вэ?Ахиж алдаатай гэрээ хийвээс өнгөрсөн өнөөдрийн бүх гэрээ хийсэн оролцсон хүмүүс урваж эх орноо санаатай зарсан аймшигт хэрэг гардан хийгчид болчоод байна гэж мунхаглаж халаглаж байна.Улс орон сөнөөд хариуцах эзэнтэй манатай болчихно цугтаж зайлах газраа бэлдсэн гэж тооцоод байх шиг!!!Урьдны зальдаж хуурч хулгайлдаг ардчилсан үе дуусаж байгааг ер мэдрэхгүй байнаадаа?!!

  • zochin (May 06, 2015 10:14:19 am )

    Mongolchuud yaduu amidarch hanalaa sh dee nuurs gedeg zuilee hend ch hereggui bolohoos omno ashiglaj uls shig uls bolj hojmoor bna. Hunii nyalh ursiig emend horduulj eremdeg bolgochihood hudlaa hogjih zamd sadaa bolood suugaad baihiin.

  • Иргэн (May 06, 2015 3:28:46 pm )

    Пээх энэ Energy resource LLC чинь давхар бодлоготой энэ төсөл рүү шургалах гээд байгаа юм байна даа ямар аймар гарууд вэ..:.

  • Anonymous (May 06, 2015 11:31:11 pm )

    olon ulsiin hurungiin birjid burgegdnee gedeg chin tomoo haruulsan bna, jenko metiin kompaniud burtguulehgui yasiin,zugeerl neg kompani burtgegdeed bdag bish shuu,

  • Anonymous (May 06, 2015 11:37:32 pm )

    maluudaa,TT chin chalkod ur nereer nuursee unegui uguud bna,bur sor hesgiin,chalko bol hytad kompani,getel mongol kompani oroh geheer mongolchuudn haramlaad

  • Anonymous (May 06, 2015 11:42:18 pm )

    TT 3jil ashigtai ajillasan geed Enkhbold darga yrisan,tegsen murtluu bidend huvitsaa uguugui,odoo bolhoor huvitsaa neheed hudulguhgui,chalkod sor hesgiin 20 jil uguudl bid ter ued huvitsaa avch ehleh yum bolov uu

antalya rent a car